Нийгэм

July, 2018

  • 5 July

    Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тхангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, …

  • 5 July

    Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнах гэж байна. Тоёота мотор корпорациас 5 дахь жилдээ үндэсний их баяр наадмын түрүү бөхөд авто машин гардуулж, уламжлал тогтоод байгаа. Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө …

  • 5 July

    Наадмаар 638 автобус, 569 такси үйлчилгээнд явна

    Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явна. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 …

  • 5 July

    Талийгаач Ш.Алтантуяагийн аав Малайзын Ерөнхий сайдтай уулзжээ

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Дато Се Азаза Ван Исмайлыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн …

  • 5 July

    Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нарыг допинг хэрэглэсэн гэж үзжээ

     Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 16 спортын нийт 198 тамирчнаас допингийн шинжилгээ авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээн шинжлүүлжээ. Өнгөрсөн онд 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших,  Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас …

  • 5 July

    Машинаа ухраахдаа ач охиноо дайрсан осол гарчээ

    Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан охин машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.04/ гарчээ. Тодруулбал, гурван настай ач охиноо тоглож байхад нь эмээ нь машинаа ухраахлаа санамсаргүй дайрч, осол гаргасан байна. Тухайн үед эмээ нь ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй машинаа асаагаад явсан хойно нь гэрийнхэн нь утасдан хэлжээ. …

  • 5 July

    Улаанбаатарт 30 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:   Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар …

  • 4 July

    Баярын өдрүүдэд Рейлбус үйлчилгээнд явна

    Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1,000 төгрөгийн тарифаар үйлчлэх аж. Рейлбусын цагийн хуваарь, зогсоол: “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 10 минут тутамд явна. …

  • 4 July

    Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны ажлыг төлөвлөсөн хугацаанаас гурван сарын өмнө дуусгах үүрэг өглөө

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц болон Яармагийн шинэ гүүрний ажлыг газар дээр нь шалгаж, гүйцэтгэлийн ажлыг хангалтгүй байна гэж дүгнэн, хүн хүчээ нэмж 24 цагт бүрэн хүчээр ажиллахыг үүрэг болгов. Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарц нь БНХАУ-ын 30 орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусахаар төлөвлөж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил юм. …

  • 4 July

    Автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна

    Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалахаар төлөвлөжээ. Иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд өнгөрсөн жил НҮНТ-ийн салбаруудаар зөвшөөрлийг худалдаалсан юм. Зөвшөөрлийн үнэ, төрөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас энэ сарын 6-нд өгнө …

  • 4 July

    Монгол, Хятадын хамтарсан шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотор мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, …

  • 4 July

    Бэлхийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

    Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 6 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн ослууд гарчээ. Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарын хоёр хүүхдийг мөргөж амь насыг …

  • 4 July

    Цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ

    Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тушаал гаргаж тэдэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн …

  • 4 July

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 04-ний Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо, ⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах …

  • 4 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, бусад нутгаар халуун байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, …