Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусадад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдснээ хүлээгээд байна. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын …
Нийгэм
February, 2019
-
23 February
Л.Оюун-Эрдэнэ: Монголын гадаад сурталчилгааг МОНЦАМЭ гэсэн цонхоор явуулахыг дэмжинэ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, тус агентлагийн хамт олонтой ярилцлаа. МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд байгуулагдсан, 90 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, өдөр тутамд болж байгаа үйл явдлыг мэдээлж, гадаадад сурталчилдаг байгууллага гэдгийг агентлагийн захирал Б.Ганчимэг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар Англи, Хятад, Орос, Япон хэл дээр сонин, сэтгүүл, …
-
23 February
Ирэх сараас эхлэн гадаад паспортыг онлайнаар захиалдаг болно
Улсын бүртгэлийн багц хуулийн журамд заасны дагуу улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажил өрнөөд байгаа билээ. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг бүх үйлчилгээг ирэх наймдугаар сарын 1-нд бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байгаа. Одоогоор эд хөрөнгийн үйлчилгээ 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжаад байгаа юм. Цахимжуулах ажлын хүрээнд ирэх сарын 15-наас эхлэн иргэний үнэмлэх болон гадаад паспортыг онлайнаар захиалдаг болох ажээ. Түүнчлэн гадаад паспортын хугацаа дуусах …
-
23 February
Улсын хоёрдугаар эмнэлгийн чих хамар хоолойн эмч нар дунгийн суулгацын хагалгааг амжилттай хийлээ
Төрөлхийн ба олдмол дүлий хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын хагалгааг Монгол улсад анх АУ-ын доктор, клиникийн профессор А.Өлзийбаяр хийснээс хойш 140 хүнд хийгдсэн байна. Харин Улсын хоёр эмнэлэгт 2 дугаар сарын 20-ны өдөр олдмолоор сонсголгүй болсон эмэгтэйд дунгийн суулгацын хагалгааг амжилттай хийлээ. Энэхүү хагалгааг хийсэн багийн бүрэлдэхүүнд УХТЭ-ийн Чих хамар хоолойн их эмч Н.Асралт, Ш.Цамбаням, зөвлөх эмчээр УХТЭ-ийн Чих хамар хоолойн …
-
23 February
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2019 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар …
-
22 February
Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өглөө
Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн 178 хуудас материалтай холбоотой асуудлаар мэдүүлэг өглөө. Тэрбээр АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ц.Элбэгдорж “Авлигатай тэмцэх газар надаас Тавантолгойн орд газартай холбоотой асуудлаар дуудаж мэдүүлэг авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Ер …
-
22 February
Ц.Элбэгдорж:Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн 178 хуудас материалын мөрөөр тус газраас мэдүүлэг авахаар дуудсан байна. Тэрбээр ерөнхийлөгч байх үедээ хэлж байсан шигээ “Хууль дуудсан цагт гутлаа өмсөөд, зангиагаа засаад очих ёстой” гэснийхээ дагуу АТГ-т мэдүүлэг өгөхөөр очжээ. Энэ талаар …
-
22 February
Зургаан хүүтэй хосын хуримыг үнэ төлбөргүй хийнэ
Зургаан хүүтэй хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа үнэ төлбөргүй хийхээр болжээ. Гэрлэх ёслолын ордон, “Одонтой ээжүүд” групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримын зардлыг дааж хийхээр шийдвэрлэжээ. 36 хүртэлх насны, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал тэдний нэгээр сонгогджээ. Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болж зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн 2018 …
-
22 February
У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ
Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцов. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баягийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг …
-
22 February
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2019 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …
-
21 February
Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ
“Очир” төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргалаа. Шүүхээс БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөлөх М.Амарболдын өмгөөлөгчийн гомдол, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах Д.Жавхлангийн давж заалдах гомдлыг …
-
21 February
Хотын даргыг энэ сарын 26-нд сонгоно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор …
-
21 February
Хууль зөрчсөн тоглоомын газрын серверийг хураана
Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүрэг дэх мэргэжлийн хяналт, боловсрол, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, цагдаагийн хэлтсүүд хамтран “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн, насанд хүрээгүй хүүхдийг хууль, журамд заасан хугацаанаас хэтрүүлэн тоглуулдог газрын үйл ажиллагааг зогсоох, төв сервирийг нь хурааж авах, холбогдох хууль журмын дагуу …
-
21 February
Гуравдугаар сард олон жилийн дунджаас 1 хэмээр дулаан байна
Онцгой байдлын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээллээр гурав дөрөвдүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл