Нийгэм

December, 2018

  • 14 December

    Мэдэгдэл

    Зайсан Хилл цогцолбор нь Монгол Улсын холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа билээ. Гэтэл 2018.12.10-с эхлэн нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр соёл амралтын Зайсан Хилл цогцолборын нэр хүндэд халдсан худал мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн явуургүй оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, ѳдѳр тутмын Өдрийн Сонины 2018.12.13-ны дугаарт нийтлэгдсэн мэдээлэл нь …

  • 14 December

    Нийслэлийн прокурор 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэж мэдэгдсэн нь АТГ-ыг хүнд байдалд орууллаа

    Монгол төрийн идээ бээрийг тултал нь буглуулсан байж тун болзошгүй том асуудал бол 60 тэрбумын схем юм. Төрийн албыг мөнгөний алба болгож, хар зах дээрх арилжаа шиг дүр зурагтай болгосон 60 тэрбумын луйврын үндсэн захиалагч “эцэг” нь М.Энхболд гэдгийг 2016 оны сонгуулиас хойш хоёр жил дараалан ярьж, удахгүй гурав дахь онтойгоо золгох нь. 90 гаруй минутын бичлэгт “эцэг” М.Энхболдын аядуу …

  • 14 December

    Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг. Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ …

  • 14 December

    Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оногдуулжээ

    Энэ оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай Э гэгч охиныг хууран мэхэлж Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ. Тэгвэл таван настай охиныг хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа П.Батсуурьт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2018.12.13/Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …

  • 14 December

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

    Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгджээ. Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр …

  • 14 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …

  • 13 December

    Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

    Шангри-Ла зочид буудалд өчигдөр  АНУ-ын иргэн нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг …

  • 13 December

    Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүллээ

    Эрүүл мэндийн яамнаас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. Энэхүү судалгаанаас харахад уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч …

  • 13 December

    Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн …

  • 13 December

    Ж.Чүлтэмсүрэн:Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод  өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21431 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх …

  • 13 December

    “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр шилдэг практик болон нөөц …

  • 13 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир …

  • 12 December

    С.Ариунболд:Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа гэмт халдлагад өртөх тохиолдол  эрс нэмэгдлээ

    Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлчлүүлэгчийн нөхрийн халдлагад өртөж, гэмтэж бэртсэн асуудал олны анхаарлыг ихэд татсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд албан ёсоор мэдээлэл хүргэж эмч, эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийллээ. “ХУД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч гэрт …

  • 12 December

    Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож,  үйл ажиллагааг нь зогсоох, …

  • 12 December

    Чили улс руу визгүй зорчдог болно

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож улмаар өнгөрөгч 9-р сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрт “Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ. …