Нийгэм

July, 2017

  • 31 July

    Наймдугаар сард халуун ус хязгаарлах хуваарь

    Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна. VII/31-VIII/04 Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчим VIII/07-VIII/11 3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим VIII/14-VIII/18 …

  • 31 July

    Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн, -Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх …

  • 31 July

    Автобусны эцсийн 11 зогсоолд амрах байр барина

    Нийслэлийн Тээврийн газраас автобусны эцсийн 11 зогсоолд жолооч нарт зориулсан байгууламж барихаар төлөвлөжээ. Байгууламжуудыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд зураг төслийг нь боловсруулаад байгаа аж. Жолооч нар шинэ байгууламжид ээлжээ хүлээлцэхээс гадна амарч, хооллох өрөөтэй болох юм байна. Мөн автобус угааж цэвэрлэх гарааштай байхаар тусгажээ. Нийслэлд автобусны 716 буудал байдгийн 65 нь эцсийн зогсоолтой юм байна. Одоогоор эцсийн зургаан …

  • 31 July

    АТГ-аас Б.Коля хурандааг шалгаж эхэлжээ

    Батлан хамгаалахын яамтай холбоотой таагүй асуудлууд нэлээд гарч байгаа билээ. Тэгвэл гэрээний мөнгөтэй асуудал яригдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр  “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля тус яамтай гэрээгээ шинэчлэхээр ирсэн ОХУ-ын албаны хүмүүст “Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дансанд хий, мөнгө хийхгүй бол гэрээг сунгахгүй. Б.Бат-Эрдэнэ сайд надаар мөнгө нэхүүлсэн” гэжээ. Ажил гүйцэтгэгч ОХУ-ын албаны нөхдүүд энэ талаар …

  • 31 July

    Дохионы хэлний аппликейшны анхны туршилтыг хийлээ

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшны туршилтын эхний хувилбарыг гаргажээ. Энэхүү аппликейшны зорилго нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгож  байгаа аж. Мөн энэ аппликейшн нь Монгол дохионы хэл суулгасанаар давуу талтай …

  • 31 July

    Г.Өсөхбаяр Пакистаны К2 оргилд гарах авиралтаа зогсоожээ

    Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын ОУХМ Г.Өсөхбаяр дэлхийд өндрөөрөө хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд аврихаар энэ сарын 25-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Гэвч тэрбээр өчигдөр орой авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйжээ. Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр …

  • 31 July

    Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог …

  • 31 July

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд …

  • 31 July

    Өнөөдөр үс засуулбал нас уртасна

    Өнөөдөр зуны адаг улаагчин хонь сарын зургаан цагаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.Аргын тооллын долдугаар сарын 21, сумъяа гариг. Билгийн тооллын найман, хонгорцог одтой шарагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг өлгөхөд …

  • 29 July

    Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

    Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Түймэр гарсан дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байна. Одоогийн …

  • 29 July

    Дорнод Төв аймагт шүлхий өвчин гарчээ

    Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ. Уг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т байх бөгөөд малчин Б-гийн нэг үхэрт мал, амьтны гоц халдварт дээрх өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын …

  • 29 July

    Хүүхдийн спортын VII наадам ирэх сард болно

    Олон Улсын Хүүхдийн Спортын 7 дугаар наадам энэ оны 8 сарын 12-17-ны өдрүүдэд Найрамдал Олон Улсын хүүхдийн зусланд явагдахааар товлогдоод байгаа билээ. Энэ жилийн хувьд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд спортын 11 төрлөөр зохиогдох юм байна. Наадамд Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 1000 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Өнгөрсөн  жилүүдээс хамрах хүрээгээ тэлж, спортын шинэ …

  • 29 July

    Зам тээврийн осол 15.9 хувиар өсчээ

    ЗТХЯ, АТҮТ болон Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ онд зам тээврийн ослын улмаас 5374 иргэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Тиймээс дээрх гурван байгууллага хамтран зам тээврийн ослын гарч буй шалтгаан …

  • 29 July

    Үер ус аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

    Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, хүчтэй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг УСУОХ-ээс малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороотой.Мөн долдугаар сарын 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, …

  • 29 July

    Монгол анхны сумогийн дэвжээг нээв

    Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Японы Мияконожёо хоттой холбоо тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хотын иргэдийн хандиваар Яармагт байрлах “Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьж дуусгажээ. Энэхүү дэвжээг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нээж байгаа аж. …