Эх сурвалж: Breakingnews.mn
Нийгэм
September, 2017
-
14 September
Шүлхийн голомтод байсан 170 үхрийг устгажээ
Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ. Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг …
-
14 September
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29,767 тонн үр тариа хураан аваад байна
2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн …
-
14 September
Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирчээ
Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017.09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, …
-
14 September
Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа
Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод …
-
14 September
НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоов. …
-
14 September
Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав. 12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж байна. Гоц …
-
14 September
“ДЦС-4”-д өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм. Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 …
-
14 September
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: 15, 16-нд газар тариалангийн бүс нутгаар бороо орж сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад …
-
13 September
Бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол болно
Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх уламжлалыг хэвээр нь хадгалах зорилготой бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслолыг монголчууд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслолын ажиллагаа есдүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алмакөк” толгойд болох бөгөөд Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дэргэдэх “Алмакөк” бүргэдчдийн холбооны 40 гаруй гишүүн оролцох ажээ. Баруун хязгаар тэр дундаа Казах түмний уламжлалт …
-
13 September
Та эрүүл мэндийн даатгалтай бол доорхи хөнгөлөлтүүдийг эдэлнэ
Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн тусламж, үйлчилгээ авбал яах вэ? Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө …
-
13 September
Олон Улсын хөөрөлт буултын нислэг 14.5 хувиар нэмэгджээ
Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар олон улсын хөөрөлт буултын нислэг 4163 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар нэмэгдсэн байна. Харин орон нутгийн хөөрөлт буултын 3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн Монгол Улсын агаарын зайгаар 62002 олон улсын нислэг …
-
13 September
ДЦС-4 ТӨХК-т гарсан галыг бүрэн унтраалаа
Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан тасгийн 60 гаруй алба хаагч шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон бол 13:10 цагт бүрэн унтраалаа. Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтын …
-
13 September
Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо” нээлтээ хийлээ
Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо. “Хан хэнтийн урчууд” ХХК-ны хамт олны санаачлагаар Баялаг бүтээгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг …
-
13 September
СҮГ-үүд “төр самарч” байна
60 тэрбумын хэрэг, концесийн гэрээний дуулиан МАН-ыг хоёр хуваалаа. Хуваалаа ч гэж дээ нэг талаас эрх мэдэлдээ дулдуйдан тендерийн будлиан, 60 тэрбумын хэрэг, концесийн хэмжээгүй их гэрээ зэргээр хөрөнгө хүчээ зутаатган, эрх ашгаараа нэгдсэн МАН-ын бүлэглэл, нөгөө талаас энгийн иргэдийн талд зогссон МАН-ын шударга гишүүдийн фронт болж хуваагдлаа. Төрийн эрх мэдлээр дамжуулан концесс нэрээр бэл бэнчингээ ахиулсан сайд дарга, тэдний гар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл