Нийгэм

October, 2017

  • 27 October

    МҮЭХ: Ирэх мягмар гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

    Монголын үйлдвэрчний холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018  улсын нэмэлт хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. МҮЭХ-ны зүгээс Засгийн газар төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудлаар тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар боллоо. Мөн Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн хүрээнд цалин нэмэгдүүлэх тодорхой санал гаргахгүй тохиолдолд салбарын …

  • 27 October

    Г.Өсөхбаяр: Хавцлын гүнд гол хүчийг төвлөрүүлсэн

    Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд авирахаар яваад амь эрсэдсэн уулчдыг эрэн хайхаар ослын газарт ажиллаж, аврах ажиллагаанд оролцсон уулчид, аврагчид Улаанбаатарт ирлээ. Эрэлд оролцсон уулчдын нэг, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай уулзаж, ярилцлаа.  -Уулчид та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Сонирхол, мэргэжил нэгт нөхдөө эрэн хайх ажилд олон уулчид оролцож, эрсдэлтэй нөхцөлд шуурхай ажиллалаа. Мэдээж болсон явдлын талаар ярих хүнд байгаа таны …

  • 27 October

    Хавдар Судлалын Үндэсний Төвийн гаднах талбайг тохижуулжээ

    Хавдар судлалын үндэсний төвийн автомашины зогсоол, гадна талбайн тохижилтын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Гадна талбайн тохижилтын ажлын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцов. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгүүдийн гадна зам талбайг тохижуулах ажлыг шат дараатайгаар хийж, эмнэлгийн …

  • 27 October

    Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгууллаа. Төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан судалж, санал дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

  • 27 October

    Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид ажлын хэсэг ажиллана

    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр  Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, …

  • 27 October

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 20-р хороо Сэлбэ, Мааньтын зуслан, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын худаг, Хадатын амны зуслангийн 3-8, Цээнийн амны зуслангийн 1-4-р гудамж, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, эдгээрийн ойр орчмоор, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 20-р хороо Солонго импекс ХХК, Од групп, …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. …

  • 26 October

    Замын-Үүд боомтод баригдсан Ариутгалын төхөөрөмжийг хүлээн авав

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2017 он гарсаар  БНХАУ-д шувууны томуугийн хүний болон шувууны өвчлөл, БНХАУ, ОХУ шүлхий зэрэг  гоц халдварт өвчин гарч , хил дамжин тархах эрсдэл хэвээр байна.Иймд хилээр нэвтрүүлж буй тээврийн хэрэгслэл, бараа, бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх шаардлага байнга тулгарсаар байна. МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн санаачлагаар 2017 …

  • 26 October

    Эхнэр минь гараа урагдтал төрөхийн орон дээр тэмцсэн

    Төрөхийн эмч нарын буруутай үйлдлээс болж нярай гэдсэндээ эндсэн хэрэг Төв аймагт гарсан байна. Энэ талаар “Ариунбаяр Баяр” нэртэй фейсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Түүнээс болсон явдлын талаар тодрууллаа.  Тэрбээр цахим хуудастаа “Би төв аймгийн жирийн нэгэн өрхийн тэргүүн, энэ бол миний эхнэрийн гар. 10 сар хүлээсэн үрээ өчигдөр шөнийн гурван цагийн үед алдлаа. Ус нь гарч эхлээд аймгийн …

  • 26 October

    Сурагчдын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын  амралт  долоо хоногийн дараа эхлэх гэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хугацаа энэ жил өөрчлөгдөхгүй, ноднингийнхтой адил байхаар шийдвэрлэсэн  юм. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан …

  • 26 October

    Монголын “Маркетеруудын өдөр”-ийг 5 дахь жилдээ тэмдэглэлээ

    Өнгөрсөн долоо хоногт Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотод маркетингаар амьсгалсан 7 хоног боллоо. “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” /МҮМХ/ нь 2013 оноос эхлэн маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетингийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг монголын “Маркетеруудын өдөр” болгон зарлаж 5 дахь жилдээ …

  • 26 October

    С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилов

    Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо. С.Баатаржавын товч танилцуулга: Боловсрол: Цагдан сэргийлэх дээд сургууль ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи МҮДС хууль зүйн магистр Мэргэжил: Эрх зүйч, төрийн удирдлагын менежер Ажлын туршлага: Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн …

  • 26 October

    Б.Хурц: Ц.Нямдорж “Эрдэнэтэд” шахааны бизнестэй

    Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал Хууль зүйн сайдаар томилогдсон Цэндийн Нямдоржийн хууль зөрчсөн асуудлыг ярилаа. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц ” Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна” гэдгийг ярианы эхэнд онцоллоо. Тухайлбал “Ц.Нямдорж гэж хүн Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. …

  • 26 October

    Амьд гарсан 10 иргэн ангалын ирмэг дээр босоогоороо үүр цайлгажээ

    -Тэд нэгнийгээ ангал руу алдах шахсан бөгөөд түүнийгээ гаргаж авах гэж ноцолдсоор харанхуй болгосон байна- Газар дээрээс нь мэдээлж буйгаар бол осол гарсан үндсэн шалтгаан нь орой дээрээс буухдаа маршрутаа ялимгүй өөрчилснөөс үүдэлтэй гэж аврагчид урьдчилан дүгнэж байгаа бололтой. тэд хайрханы оройд 40-50 минут орчим болоод буухда хэн нэгний гэнэтийн санаачилгаар ангарлын ирмэгээр 100 метр яваад авирч ирсэн үндсэн замдаа …

  • 26 October

    Л.Баттөр: MRI аппаратыг засварлахад 1.3 тэрбум төгрөг шаардлагатай

    -Хэдэн тэрбумааар үнэлэгдэх MRI аппарат хүүхдийн тоглоом уу- Одоогоос 4 жилийн өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглаж Дээд шүүх, прокурор, мөрдөх албаны контор болгох шийдвэрийг гаргаж байсан. Тухайн үед эмнэлгийн ажилчид салбарын сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэж тэмцсэн ч эцэст нь Х.Тэмүүжингийн ялалтаар өндөрлөж байв. Эмнэлгийн барилгыг оффис болгон өөрчлөх явцад 3.2 …