Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Сумын …
Нийгэм
February, 2024
-
22 February
НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ
НИТХ-ын зөвлөл хуралдаж, ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд …
-
22 February
Зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд”-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм. Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо …
-
22 February
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2024 оны хоёрдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн …
-
21 February
Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн 15 аймагт ажиллаж байна
Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад хүч нэмэгдүүлэн 20 гаруй ангийн 136 цэргийн алба хаагч 60 нэгж техниктэй 15 аймагт үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, Баян-Өлгий, …
-
21 February
MSC групп малчдад туслах хандивын аянд нэгдэв
MSC групп малчдад туслах хандивын аянд нэгдэж 500 сая төгрөг бэлнээр, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нийт тэрбум гаруй төгрөгийн тусламж олгохоор болов. MSC холдингийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, салбар компанийн төлөөллүүдийн хамт өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж хандивт нэгдэж байгаа тухайгаа хэлж хэрхэн хамтарч ажиллахаа зөвлөлдлөө. Энэ үеэр зудын нөхцөл байдлын талаар, малын хорогдол тав хоногийн өмнөх мэдээгээр 667 мянга байсан …
-
21 February
Удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдийг засварлаж эхэллээ
Улс орон даяар хаваржилт хүндэрч, Засгийн газрын тогтоолоор аймгуудад шуурхай бүлэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. Цас зуданд боогдсон малчин түмэндээ өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, орон нутгийн чиглэлийн зам давааг нээх зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байгаа цэргийн алба хаагчдад иргэд олон нийт талархлаа …
-
21 February
Хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Байгалийн түүхийн музей хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг 2013, 2015, 2017, 2020 …
-
21 February
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш …
-
21 February
Э.Гарамжил: Цасанд суусан дуудлагаар очиход машиныхаа доогуурх цасыг ядаж ухчихаагүй, биднийг хүлээгээд байж байдаг
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч-химичин, ахлагч Э.Гарамжилтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. –Цасанд суусан дуудлагаар яваад очихоор хүмүүс нь ядаж машиныхаа доогуурх цасыг ухчихаагүй, биднийг хүлээгээд л байж байдаг. –Тэднийг хараад уур чинь хүрдэг үү? –Үгүй ээ, эсэн мэнд байгааг нь харж баясаад, машиныг нь бушуухан гаргаж өгөхөө л боддог. Тэрбээр “Намайг Эрдэнэцогтын Гарамжил гэдэг. Аав …
-
21 February
Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн …
-
21 February
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлав
Улсын Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн корпорициас олгохоор болсон 10 гаруй мянган тонн тэжээлийн будааг аймгуудад хүргэж, малчдад олгож эхлээд байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх …
-
20 February
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6-р сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах …
-
20 February
“Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирчээ
Энэ оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Галын улмаас Онцгой байдлын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 …
-
20 February
“Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн наадамд Б.Одмандах оролцоно
ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн VI дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчээр Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах шалгарчээ. Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг ТШ, АЖ, XX зууны Манлай дуурийн эмэгтэй дуучин, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл