Нийгэм

April, 2017

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим …

  • 1 April

    Налайхчууд төв талбайгаа угаалаа

    Өнөөдөр Налайхчууд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, дүүргийн төв талбайгаа угаалаа. Өнгөрсөн 03 сарын 25-ны бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн бол энэ удаад мөн төрийн байгууллагууд ойр орчмын 50 метр газар болон хариуцсан нийтийн эзэмшлийн …

  • 1 April

    Хотын дарга 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарна

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж харав. Хотын дарга нэн тэргүүнд хаягдал дугуйг буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтанг үйлдвэрлэдэг …

  • 1 April

    Х.Гантулга:Нийслэлийн хэмжээнд 84 байгууллага цэвэрлэгээнд оролцож байна

    Нийслэлчүүд энэ амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийж хотынхоо өнгө төрхийг сэргээж байна. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчид өнөөдөр хуваарьт талбай, саадын хогийг цэвэрлэлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэлэхдээ “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүрийн хавар нийслэлийнхэн их цэвэрлэгээ хийгддэг. Үүний дагуу нийслэлийн бүх дүүрэг …

  • 1 April

    Улаанбаатар хотын зам талбайг угааж эхэллээ /Фото/

    Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газраас Улаанбаатар хотын зам, талбайг угаах ажлыг энэ шөнөөс эхлүүлж байна.  Энхтайвны өргөн чөлөө, Дүнжингарав, Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг зам цэвэрлэгээний 21 машинаар 40 орчим ажилтан ажиллаж цэвэрлэх аж. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Хот тохижилтын газар өнөөдрөөс эхлээд …

March, 2017

  • 31 March

    Хороодод гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

     Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2017 оны 03-р сарын 27-29-ний өдрүүдэд дүүргийн 7 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажилтай танилцаж, сургалт семинарын ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, хэв журмын урамшуулалт …

  • 31 March

    Л.Оюунчимэг: Таван жил түргэний машингүй байсан

    Сонгинохайрхан дүүргийн 21, 22, 32 дугаар хорооноос НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр тус дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эмнэлэгт нэн тэргүүнд тулгамдаад байсан асуудлыг нь шийдвэрлэж өгөв. Тодруулбал, түргэн тусламжийн машин бэлэглэсэн өрхийн эмнэлгийн хамт олон болон хорооны иргэд баярлаж буйгаа илэрхийлэв. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 …

  • 31 March

    Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа эхэллээ

            Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг өнөөдөр орон даяар эхлүүлж байна. Судалгааны мэдээлэл цуглуулах ажид өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байгаа бөгөөд мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд 7900 орчим хүн ажиллах юм. Иргэд судалгаанд хамрагдах боломжтой …

  • 31 March

    СХД-ийн “Одонт манал” ӨЭМТ-д түргэний машин бэлэглэлээ

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 мянга орчим иргэнд үйлчилдэг байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай хороонд үйлчилдэг ч түргэний авто машингүй 5 жил болжээ. Хүн ам ихтэйгээс гадна газар нутаг том, олон амуудтай учраас алслагдсан айлууд руу хүрч үйлчлэхэд маш их хүндрэлтэй байсныг эмч нар хэлж байна. Өнөөдөр тус хорооноос сонгогдсон Нийслэлийн …

  • 31 March

    Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа эхэллээ

    Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Судалгааны нээлтийг улс орон даяар харьяа дүүрэг хороод дээр нэгэн зэрэг нээлт хийж байна. Чингэлтэй дүүргийн хувьд 40.589 мянган өрх, 158.014 иргэнтэй. 2013 онд явагдсан Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд нийт 35 мянга гаруй өрх хамрагджээ. 3 жил тутамд шинэчлэн зохион байгуулагддаг Өрхийн амьжиргааны түвшин …

  • 31 March

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал ирэх долоо хоногт болно

    Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсад 2016-2018 онд зохион байгуулах олон улсын томоохон хурал, чуулган, арга хэмжээний жагсаалт батлах тухай” тогтоолд Гамшгийн эрсдэлийг бууруулах …

  • 31 March

    Нийтийн тээврээр зорчихдоо Бэлэн мөнгө бус зөвхөн Картаар хөлсөө төлж зорчино

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 01-ний бямба гарагаас эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчихоор болсон. Өөрөөр хэлбэл ирэх сараас эхлэн ИРГЭД нийтийн тээврээр зорчихдоо  БЭЛЭН МӨНГӨ-өөр бус зөвхөн КАРТ-аар хөлсөө төлж зорчих юм. …

  • 31 March

    Монгол Улсаас Казахстан улсруу том оврын автобусаар зорчигч тээвэрлэж эхэллээ

    Баян-Өлгий аймгийн төв талбайд Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Монгол, Казахстан хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр болжээ. Өмнөх жилүүдэд хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан улсын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол /2017.03.29/-ээс эхлэн долоо хоногт нэгээс хоёр удаа /Монгол Улсын/ “Цэнгэл Транс” ХХК компаны том оврын автобусаар …

  • 31 March

    НҮБ-ын ЕНБД-ын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна

    Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна. Ноён Роберт Глассер 1959 онд төрсөн. Австрали иргэн. Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын …

  • 31 March

    Монголд төрийн, төсвийн хулгай нүүрлэсэн

    Монгол Улсад нүүрлэсэн өрийн дарамт, ядуурал ихэссэнээс нийгэмд хүнд нөхцөл үүссэн талаар Оффшорчдынэсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийлээ. Өнөөдөр Монголын иргэний нийгмийн, чиглэлийн, төрзасагтаа үзэл бодлоо илэрхийлэх бүх хөдөлгөөн энэ үед нэгдэж чадлаа. Үүнээс гадна парламентад суудалтай,суудалгүй улс төрийн намууд бидэнтэй нэгдэн орж байгааг дуулгахад таатай байна. Оффшорын эсрэг нэгдсэнхөдөлгөөн үүнээс цааш бүх ТББ-ууд, бүх намын төлөөллүүдтэй нэгдсэн удирдах зөвлөл …