Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалт эхэллээ. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм. …
Нийгэм
March, 2017
-
15 March
Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зохиож буй “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж. Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
15 March
”Рамада” зочид буудалд гал унтраах тактикийн сургалт болж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада зочид буудал, “Макс Молл худалдааны төв дээр өнөөдөр /2017.03.15/ гал унтраах тактикийн сургалт зохион байгуулагдаж байна. Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 10, 18-р ангийн 1-р тасаг, Гал унтраах аврах 26-р ангийн автомеханик шат, гэрэл холбооны алба, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн нийгэмлэг, Замын цагдаагийн тасаг зэрэг төрийн байгууллагуудын болон Макс группын …
-
15 March
Орон байрын хулгайчийг үйлдэл дээр нь барилаа
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн Б, О нар нь энэ сарын 12-13-нд шилжих шөнийн …
-
15 March
Л.Нямгэрэл:Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг тодруулах криминологийн судалгаа эхлүүлсэн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй ярилцлаа. –Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Танай ажлын албанаас ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 12 дугаар сард батлагдаад, 2017 оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 35 …
-
15 March
АН-ын дарга С.Эрдэнэ таныг дэмжихгүй байх “Дордохын долоон” шалтгаан байна
АН-ЫН ДАРГА, ЖУРМЫН НӨХӨР СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ-Д АН-ын дарга таныхаа волюнтюрист бодлогыг энэ намын анхдагчдын нэг би эхлэлээс нь эсэргүүцэж байна. Яагаад? Яагаад гэвэл би таныг сонгоогүй. Яагаад сонгоогүй вэ?. Надад “дордохын долоон” шалтгаан байсаар байна. Таныг дэмжиж чадаагүй миний шалтгаан: 1. АН-ын үндсэн дүрмийг хурлын тэргүүлэгчид давуу байдлаа ашиглан хүчирхийлж, үүрт байгаа энэ намын үүх түүхийг мэдэхгүй, энэ намын үнэт …
-
15 March
Нийслэлийн харьяа агентлагуудын гадаад харилцааны мэргэжилтнийг сургалтад хамруулав
Гадаад харилцааны яамны Консулын газар нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс хамтран “Виз болон гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журам” сэдвийн хүрээнд нийслэлийн харьяа газар, агентлагын мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад “Монгол Улсын иргэн гадаад улс оронд зорчих, “Гадаадын иргэн, жуулчид Монгол Улсад зорчих” сэдвийн хүрээнд ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг, “Гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” сэдвээр …
-
15 March
Мод бутны хэлбэржүүлэлт арчилгааны ажил хийгдэж байна
Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбай ногоон байгууламжийн арчилгааны ажил эхэллээ. Үүнд: Усалгаа, мод бутны хэлбэржүүлэлт арчилгааны ажлыг хийгдэж байна. Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 22 хүний бүрэлдэхүүнтэй ногоон байгууламжийн баг төлөвлөгөө гарган хуваарийн дагуу үе шаттайгаар ажиллаж байна. ЧДЗДТГ
-
15 March
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна
Цаг агаар дулаарч байгаа энэ өдрүүдэд гол, нуурын мөс цөмөрснөөс, мөн хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замд гулгаа үүссэнээс осол зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд төв, орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг …
-
15 March
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
2017 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтай,Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Онон, …
-
14 March
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг 2016 оны зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн билээ. Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох салбарын яамд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм байна. 2020 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд тэд …
-
14 March
П.Мөнхбат:Жолооч нарт тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ заавал шинэчил гэдэг шаардлага тавихгүй
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинэчлэгдэж байгаа талаарх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Үүнтэй холбоотойгоор жолооч нарын дунд эргэлзээтэй асуултууд үүсээд байна. Эдгээр асуултуудад Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн П.Мөнхбатаас хариулт авлаа. -Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх ажил эхэллээ- -Тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч бүхэн гэрчилгээгээ солиулах шаардлага үүсч байна уу. Эсвэл? -Зам тээврийн хөгжлийн сайд болон Сангийн …
-
14 March
Амиа алдсан жолооч нарын цогцсыг Улаанбаатарт авчирчээ
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэлтэд явдаг жолооч нар өнгөрсөн бямба гаригт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, “Эрдэнэс таван толгойн”-н тээвэрлэлтийг хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “ЭрдэнэсТТ”-оос 90 км-т байрлах цайны газарт хооллоод, архи уугаад цааш хөдөлсөн гэдэг. Ингээд Цагаан хад орчимд гурвынх нь бие огцом муудаж нас барсан бол гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Тэгвэл хоёр залуугийн …
-
14 March
НҮБ-аас малчдад зориулсан тусламжийн багц илгээлээ
Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг өнгөрсөн оны 12 дугаар сард олон улсын байгууллагуудад хүргүүлсэн билээ. Тэгвэл Нэгдсэн үндэстний байгууллага нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын Нэгдсэн сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудын нэн эмзэг …
-
14 March
П.Сэргэлэн:Үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байна
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “МонФреш”, “Говь”, “Sunshiroh”, “Best shoes” болон хорооллын захын үйл ажиллагаатай танилцлаа. /2017.03.10/ Үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаатай танилцсанаар үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, үйл ажиллагааг хэрхэн тасралтгүй үргэлжлүүлэн эдийн засагт үр өгөөжтэй байх боломжийг судалж “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт тусгах юм. Эхлээд бид “Монфреш” компанийн сүү, жүүсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн хувьд анх зун нь шингэн сүү, өвөл нь хуурай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл