Нийгэм

January, 2017

  • 3 January

    Жолоодох эрхийн үнэмлэхний талаар…

    Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Лицензийн төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох, хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх …

  • 3 January

    Налайх дүүрэг Эрүүл мэндийн нэгдэл, ӨЭМТ-үүдэд уурын утлагын аппарат олголоо

    Хүйтний эрч улам чангарсантай холбогдуулан ханиад томуу улам нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг хүлээн авч уулзан, өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Засаг дарга 7 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1, 1 ширхэг, ЭМН-ийн Хүүхдийн тасагт 5 ширхэг, нийт 12 ширхэг утлагын аппарат олголоо. …

  • 3 January

    Утаатай тэмцэх иргэн таны 10 дадал

    Ногоон байгууламж бий болгох Сайжруулсан зуухаа зөв галлах Гэр,сууцаа стандартын дагуу дулаалах Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэгхаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх Шөнийн цахилгааныг тэглэсэн бүсийн айл өрхүүд стандартын шаардлага хангасан цахилгаан, тосон халаалт, хийн халаагуурыг ашиглах Баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийнболон үртсэн шахмал түлш гэх мэтсайжруулсан түлш хэрэглэх Үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх Долоо хоногийн 1-2 өдөр …

  • 3 January

    Цэргийн тоо бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдана

    Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил хэмээн зарласан. Үүнтэй уялдуулж нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулах аж. Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн гүйцэтгэж явуулдаг. Түүнчлэн 18-50 насны …

  • 3 January

    “Оюутан цагдаа 2016” төслийнхөн цагдаа нарт аарц тараалаа

    Шинэ жилийн өмнө буюу 2016 оны арван хоёрдугаар сарын гучны өдөр “Оюутан цагдаа – 2016” төслийн СБД-н оюутан цагдаа нар “Тусч баавгайн бамбарууш” ТББ-тай хамтран СБД-н цагдаа ах эгч нартаа халуун аарц өгч үйл ажиллагааг нь дэмжжээ. Тус арга хэмжээг санаачилсан СБД-н 2016 оны оюутан цагдаа М.Ганцацрал, Э.Номин-Эрдэнэ нар: – “Халуун хүйтнийг ажралгүй, хүүхэд багачууд, хөгшид настангууд гэлтгүй Монголынхоо бүх …

  • 3 January

    Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудыг 2017 оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Цагдаагийн хэлтэс зохион байгуулсан юм. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт хийгдсэн үүрэг даалгаврын биелэлтийн мэдээллийг ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа танилцуулав. Өнгөрсөн 14 хоногт Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, онцгой анхаарч ажиллах, …

  • 3 January

    Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авдаг болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад өнөөдрийн /2017.01.03/ хуралдаанаа эхлүүлж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга …

  • 3 January

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Алтан сарнай”-н эзэн боллоо

    Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг уламжлалтай. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадам өнгөрсөн бямба гарагт болж, 2016 оны салбар салбарын онцлох хүмүүс энэ үдэш тодорсон юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны ажлаа үнэлүүлж, хоёр ч “Алтан сарнай”-н эзэн тодорлоо. НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийгэм, улс …

  • 3 January

    “Алтан сарнай 2016” шагналын эзэд хэн вэ?

    Эрх баригч МАН-ын Залуучуудын байгууллага болох НАМЗХ-аас жил болгон зохион байгуулж, тухайн жилдээ салбарт бүртээ манлайлсан залуусаа тодруулдаг “Алтан сарнай 2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2016 оны 12 сарын 31-ны өдөр бол өнгөрчээ. “Алтан сарнай” наадам анх 2001 онд зохион байгуулагдан Төр захиргааны салбар, Нийгэм, улстөрийн салбар,  Бизнес, эдийн засгийн салбар гэсэн нлминациар шилдэгүүдээ тодруулж байсан бол “Алтан сарнай 2016” …

  • 3 January

    Б.Цогтбаатар:Эхлээд Крантаа хаацгаая

    Та өглөө, оройд Баянхошуу орчмоор явж үзсэн үү. Өглөө 08.00 цагийн орчимд нар мандсан ч автомашин гэрлээ асааж явахгүй л бол нэгнийгээ олж харахгүйд хүрдэг. Автомашин дотор ч гашуун нүүрсний утаа, заримдаа бас дугуй шатаасан утаа ханх тавина. Бүрэлзэх утаан дундуур дүүгээ үүрсэн хөвгүүд, ач зээ нараа тэвэрсэн эмээ, өвөө нар алхаж харагдахад өөрийн эрхгүй сэтгэл зүсэгдэх шиг л болно. …

  • 3 January

    Гадаад паспортын сунгалтыг дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэст хийж байна

    Иргэд гадаад паспортын сунгалтыг зайлшгүй Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү очиж хийлгэдэг байсан бол тэгэх шаардлагагүй болжээ. Одооноос эхлэн гадаад пасспортын хугацаа сунгалтыг дүүрэг харгалзахгүй 1-5 жилээр дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст сунгалтыг хийж байхаар болжээ.

  • 3 January

    Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд улсын комисс ажиллаж эхэллээ

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажиллаж эхэллээ. ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр …

  • 3 January

    “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьсны дараа тухайн хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл олгох хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар тогтсон. Энэ дагуу УИХ-д өргөн барьсан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр “Хууль төрөхийн өмнө” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд боллоо. Уг хэлэлцүүлэгт хуульч эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаа, …

  • 3 January

    Худалдааг хөнгөвчлөх, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого баримтална

    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны анхны цахим шуурхай хурал боллоо. Энэ үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийсэн хяналт шалгалт, авсан арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, боомтуудаас мэдээлэл өгөв. Шинэ жилийн баяр угтаж хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласнаар нийтийг хамарсан хордлого, халдварт …

  • 3 January

    Хүүхдийн ханиалга дарах зорилгоор үнэгүй олгох эмийн жагсаалт

    Тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон билээ. Тэгвэл 11 төрлийн эмийн нэр тодорхой болжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэдээлж буйгаар хүүхдийн ханиалгыг дарах, бронхи, дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг багтаасан байна. Найман эмийг амбулаториор, харин гурван эмийг сцаниороор олгохоор төлөвлөжээ. Гэхдээ …