Нийгэм

October, 2016

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ход хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2016 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи баруунаас  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон АрцБогдын өвөр хоолойгоор секундэд 14 -16 метр хүрч шороон  шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, …

  • 15 October

    Монгол улсын зэвсэгт хүчинд боловсон хүчин-хүний нөөцийн нэгж үйл ажиллагаа явуулж эхэлсний 80 жилийн ой боллоо

    Монгол Улсын Зэвсэгт хүчинд хүний нөөцийн нэгж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсний түүхт 80 жилийн ойн баяр энэ сарын 14-ны өдөр боллоо. Ойн баярын арга хэмжээнд Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байсан үе үеийн хүний нөөцийн оролцлоо. Цэргийн явдлын яамны …

  • 15 October

    Эрчим хүчний хэмнэлтийн сургагч багштай боллоо

    Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төсөл, ХБНГУ-ын “Интегрейшн И-И” ХХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэж чадавхижуулахаар Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна. Сургалтын хөтөлбөрт  онол дадлагыг хослуулан, эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай ажиллуулах мэдлэг, мэргэжлийн …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдар Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна. 2016 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: …

  • 14 October

    НАА салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

    /Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээнд оролцогчдод/ Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ салбарт мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, ажиллагсад Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Миний бие ажил хөдөлмөрийн …

  • 14 October

    Нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлагуудыг угаав

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөрийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 2016 оны 09 сарын 28-ны өдрөөс 10 сарын 13-ны өдөр хүртэл “Нийтийн эзэмшлийн тоноглол арчлалтын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-гөөр Баянзүрх дүүрэгт 807780 мкв, Чингэлтэй дүүрэгт 256642 мкв, Сүхбаатар дүүрэгт 821752 мкв, Баянгол дүүрэгт 544020 мкв, Хан-Уул дүүрэгт 1091760, Сонгинохайрхан дүүрэгт 1352200 мкв, Сүхбаатарын …

  • 14 October

    Баянгол дүүргийн цагдаагийн 2-дугаар хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

    2016 оны 10-р сарын 12-ноос 13-нд шилжэх шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид авч шалгахад: Тус төвд үйл ажиллагаа явуулдаг 4ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан хэргийг БГД-4 хороонд оршин суух Б …

  • 14 October

    Шадар сайд У.Хүрэлсүх нарын албаны хүмүүс говийн аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг говийн аймгуудад ажиллаж байна. УИХ гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат болон Уул уурхайн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны төлөөллүүд уг ажлын хэсэгт багтжээ. Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Засгийн газрын гишүүд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгуудад …

  • 14 October

    Хонгор сумын Усан сангийн цахилгааны шугамыг засварлалаа

    Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас хүсэлт тавьсны дагуу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хамт олон Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан Хонгор сумын Усан сангийн  байгууламжийн цахилгааны дөрвөн метр шугамыг энэ сарын 13-ны өдөр засварлалаа. Тус цахилгаан шугам нь Хонгор сумыг цэвэр ус, дулаанаар хангадаг “Эмт наран” ОНӨААТҮГ-т харьяалагддаг ч байгуулагдсан цагаасаа хойш хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан ямар ч засвар үйлчилгээнд ороогүй …

  • 14 October

    Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн хяналтад тавьж өгч байгаа хэрэг

    Нийтийн албанд томилогдохоор хүсэлт гаргасан иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж, хянуулахаар хуульчилсан байдаг. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. -АТГ-т нийтийн албанд томилогдохоор хэчнээн иргэн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа вэ? -Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэрхэн хянаж, ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг АТГ-аас …

  • 14 October

    Сайншандын салхин паркийн төслийн багтай уулзав

    Эрчим Хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Гантулга нар “Сайншанд” салхин паркийн төслийнхөнтэй уулзалт хийжээ. БНФУ-ын “EngieMongolia” корпораци,ХБНГУ-ын “Ferrostaal”компани хамтран ажиллах уг төслийн бэлтгэл ажил амжилттай хэрэгжиж буйг уулзалтын эхэнд талууд тодотгосон байна. Engie Mongolia” корпорацийн захирал ноён Бенойт Рибессе, бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга ноён Томас Папазов болон“Ferrostaal Mongolia” компанийн захирал ноён …

  • 14 October

    Уламжлалтын эмч нар иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө

    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Жаргалант” сэргээн засах сувиллын эмч, ажилтнууд иргэдэд уламжлалт судсаар оношлох үзлэг хийж, эмчилгээний зөвлөгөө өгч, цусан дахь …

  • 14 October

    Эрчим хүчний сайд Багануур, Налайхад ажиллав

    Эрчим хүчний сайд П.Ганхүү энэ долоо хоногийн лхагва гаригт  Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа. Эхлээд ажилтай нь танилцсан газар бол Багануурын уурхай. Багануурын уурхайн дарга “Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна. Арваннэгдүгээр сарын дундуур дуусна. Манай уурхайн хувьд  хөрс хуулалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа, машин техник муудсан учраас зардал ихтэй ажилладаг. Валютын ханш өсөөд байна. Эрчим хүчний үнэ нэмэгдчихсэн. Гэтэл уурхай …

  • 14 October

    СХЗГ-ын дарга Г.Гантөмөр “Стандартчилал, хэмжил зүйн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

    Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг …

  • 14 October

    Авлигын эсрэг “Шүгэл үлээгч”-ийг хамгаалсан хууль шаардлагатай

    Киргизийн парламент Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хууль баталсан талаарх мэдээллийг АТГ-аас бэлтгэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас дараах зүйлийг тодруулав. -Киргизийн парламентын баталсан хууль нэлээд сонирхолтой юм. Гол нь ямар зохицуулалттай хууль вэ? -Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн хууль бус үйл …