Нийгэм

October, 2016

  • 14 October

    Казахстан улсад ял эдэлж байсан монгол иргэнийг шилжүүлэн авсан байна

    БНКУ-д ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авлаа. Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх …

  • 14 October

    Нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол улс манлайлна

    “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өчигдөр эхэлсэн. Хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлсэн. Тэдний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. …

  • 14 October

    Иргэдээс авч буй төлбөр, хураамж хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянав

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв иргэд, үйлчлүүлэгчдээс хууль бус төлбөр, хураамж авч буй эсэхийг судлан үзэхэд Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн …

  • 14 October

    ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Архангай аймагт ажиллаж байна

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал суманд ажиллалаа. Тэрээр ирэх өдрүүдэд Цэцэрлэг, Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Хашаат сумын иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулах юм. Иргэдийн хувьд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн талаар түлхүү тодруулж …

  • 14 October

    Торгоны замын олон улсын бага хурал үргэлжилж байна

    “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Хурлыг   НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар   хамтран зохион байгуулж байна. УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ- ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн …

  • 13 October

    Бямба гаригт Дэлхийн гар угаах өдөр тохионо

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн …

  • 13 October

    Тим Көүпийг “Найрамдал” медалиар шагналаа

    Чингис хааны гаргасан  мөрөөр Монгол, Казахстан, Орос, Украйн, Унгар улсуудын газар нутгаар  6000 км мориор аялж,  ном кино бүтээж, Монгол Улсыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Австралийн  иргэн Тим Көүпийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Найрамдал”  медалиар шагнах зарлиг гаргажээ. Уг шагналыг  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр  “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын аялал жуулчлалын …

  • 13 October

    С.Батболд: Хотыг эзэнтэй байлгах хүмүүс бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 13 October

    Авлигын эсрэг ОУ-ын өдрийг 12 дугаар сарын 9-нд тэмдэглэнэ

    НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар ажилдаа ороод байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь авлигын эсрэг …

  • 13 October

    Импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих шаардлага

    Савласан бүтээгдэхүүний шошгонд  дараах шаардлагыг тавьдаг: 1. Барааг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа 2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр 3. Цэвэр бохир жин, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар 4.Орц, найрлага, тэжээллэг чанар 5.Хадгалах нөхцөл, хэрэглэх арга, заавар, гаж нөлөө, хориглох заалт 6. Хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, борлуулагчийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн улсын нэр 7. Гаж …

  • 13 October

    Гуравдугаар эмнэлгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж авто зогсоол болголоо

    П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч,  хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулахаар болсон бөгөөд  хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, их бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд …

  • 13 October

    “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам”-ыг шинэчлэлээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах-Цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны А/115, А/174, А/194 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ …

  • 13 October

    Чихрийн шижин өвчин нүдний хараа муудахад нөлөөлж байна

    Дэлхийн хараа хамгаалах өдрийг жил бүрийн 10-р сарын хоёр дах Пүрэв гарагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), болон Сохролтоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлаг болон төрийн бус байгууллагууд хамтран хараагүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор тэмдэглэдэг юм. Тэгвэл өнөөдөр дэлхийн хараа хамгаалах өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэлхийн хараа хамгаалах өдрийн …

  • 13 October

    БНХАУ-ыг зориж буй иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг

    Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “…Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол …

  • 13 October

    ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулганы хуралдаан болов

    Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулган Женев хотноо 10 дугаар сарын  3-11-ний өдрүүдэд хуралдлаа.  ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн нэгдсэн болон холбогдох бусад хороодын хуралдаануудад Монгол Улсаас Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Л.Болормаа, …