Ноцтой дээрмийн хэрэгт холбоотой гурван этгээдийг эрэн сурвалжилж хоёрыг нь цагдаа нар баривчилсан. Тэгвэл урд шөнө үлдсэн нэг гэмт этгээдгийг цагдаа нар олж баривчилсан байна. Эрэн сурвалжлагдаж байсан Б.Насандэлгэр нь Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нуугдаж байжээ. Цагдаа нар дээрх гурван этгээдийг баривчлах явцад дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан буу болон бусад зүйлсийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авчээ. Харин алдагдсан мөнгөний хэмжээг …
Нийгэм
October, 2016
-
22 October
Гэмтлийн эмнэлэг эхлээд нисдэг тэрэгний зогсоолтой болно
Зам тээврийн хөгжлийн яамнаас яаралтай түргэн тусламжинд нисдэг тэрэг ашиглаж, өвчтөнг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аврах боломжийг дээшлүүлэх ажлыг санаачлаад буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн “Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа гаргаад байна. Ажлын хэсгийнхэн нисдэг тэрэг бууж болох газруудаас сонгон нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр …
-
22 October
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдын захирамж гарч, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан билээ. Мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Ойн …
-
22 October
Хүүхдийн төв сувилал нээллтэй хаалганы өдөрлөг зохион байгуулав
Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм. Өнөөдөр тус төвийнхөн нээллтэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх зорилгоор амбулаторын …
-
22 October
Маргааш зах худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 …
-
22 October
Хог хаягдлаас эрчим хүч гаргах боломжийг судлана
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр БНСУ-ын Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч И.Жунвонтой байгаль орчны мэдээлэл болон технологийн солилцооны хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах, булах, шатаах, чиглэлээр хоёр тал мэдээлэл солилцон хамтран ажиллах юм. Энэ үеэр Пусан хотын төлөөлөгчид “Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй хог хаягдлыг шатаан эрчим хүч гаргах боломж …
-
22 October
10 дугаар сарын 23, 24-ний өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын ээлжит сонгуулийн нэмэлтсанал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайА/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг …
-
21 October
Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн лавлах 1900-1234 танд үйлчилж байна
Хэрэв таны тээврийн хэрэгслийн гарах гарцыг тань хааж зогссон, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрийн холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй тохиолдолд та 1900-1234 лавлах утсанд хандвал улсын дугаараар нь шүүлгэж тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй нь утсаар шууд холбож өгөх юм байна. Тус лавлах нь өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд нээлттэй үйлчилнэ.
-
21 October
Хан-уул дүүрэгт цэргийн албанд татах үйл ажиллагаа эхэллээ
Өнөөдөр 2016 оны 2 дугаар ээлжийн Цэргийн албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна. Энэ ажлын хүрээнд Хан–Уул дүүргийн цэргийн албанд залуучуудыг элсүүлэх ажил дүүргийн 34 дүгээр сургууль дээр 9 цагаас эхэллээ. Дүүргийн хэмжээнд 2016 онд цэргийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн 18-26 насны бүх залуус цэрэгт татагдах юм. Энэ жилээс эхлэн хугацаат цэргийн албанд …
-
21 October
“Петровис” ХХК-ийн түгээгч нар “Эр зоригийн алдар”-ын эзэд боллоо
Энэ сарын 4-нд Чингэлтэй дүүргийн Салхит орчмын автомашины замд жижиг оврын ачааны автомашинаас гал авалцахад тус газартай ойролцоо байрлах манай 7-р Шатахуун түгээх станцын Ж.Тунгалагтамир, Д.Цэнджаргал, Т.Номин-Эрдэнэ нарын ажилтнууд хамгийн түрүүнд очиж галыг унтрааж аюулгүй болгон, жолоочид анхан шатны тусламжийг үзүүлэн, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн билээ. Хүний амь, бие, эд хөрөнгө сүйдэхээс хамгаалж, эр зориг гаргасан ажилтнуудаараа компанийн …
-
21 October
Хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, …
-
21 October
Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу өнөөдөр 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажиллагаа эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын товчоодод 2579 …
-
20 October
СЕХ: 19 аймгийн 117 нэр дэвшигчдийн хооронд дахин санал хураалт явагдана
Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр болсон сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн явцийн мэдээг танилцуулав. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль 1765 тойрог, 7508 мандат 15191 нэр дэвшигч нар өрсөлдсөн юм. СЕХ-ноос 1765 тойргийн 135 тойрогт нэмэлт санал хураалт явагдах болно гэж мэдэгдлээ. Нэмэлт санал хураалт явагдах 135 тойрогийн 57 тойрог нь аймаг, 78 тойрог нь нийслэлд явагдах болно. Нийслэлийн хэмжээнд нэмэлт санал …
-
20 October
“Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын хурал болж байна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран 2016 оны 10-р сарын 20-21-ны өдрүүдэд “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” Олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү хурлын зорилго нь халдварт өвчний сөрөг нөлөөллийн талаар нотолгоонд суурилсан, шинэлэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл