Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн захиргааны хяналтанд байгаа шүүхээс хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ныөдөр зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд …
Нийгэм
November, 2016
-
24 November
Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна
Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгааг мэдэгдэж, иргэдийг сэрэмжлүүлж байна. ГХЯ
-
24 November
ЯТТ-ийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд ОН-ийн нислэг 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой
Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ. Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт …
-
24 November
Ж.Эрдэнэбат: ЕБС-ийн сурагчдыг цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж болохгүй гэв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч үүрэг, чиглэл өглөө. Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 …
-
24 November
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, …
-
24 November
Шүүгчид Тайваньд туршлага судалж байна
Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайвань дахь Монгол, Түвдийн хороо болон Тайванийн Шүүхийн ерөнхий газар хамтран зохион байгуулдаг шүүгч нарын туршлага судлах, 11 дэх удаагийн сургалт энэ сарын 21-ний өдөр Тайвань улсын Тайпэй хотын Шүүхийн академид эхэллээ. Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг, анхан болон давж заалдах шат, Улсын дээд шүүхийн …
-
24 November
Чингэлтэй дүүргийн 1345 сурагч Хүннүгийн үеийн түүх, соёлын дурсгалтай танилцлаа
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар их сургуультай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус сургуулийн түүх археологийн музейг батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 1345 сурагч үзэж сонирхжээ . Цаашид хүүхэд багачууд, иргэдэд түүх, соёл, ёс заншил, Монголын оюуны соёлыг түгээн дэлгэрүүл эх, сурталчлах олон талт ажлуудыг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. …
-
24 November
Хамтран амьдрагчаа санаатай хөнөөсөн онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэлээ
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд амьдрах Э-нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч А-гийн хүзүү болон хэвлийн тус газар хутгалж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан” гэх хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар, яллагдагч П, Ч, Э нарт дээрх гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун …
-
24 November
“GIZ”/ГОУХАН/-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж,”GIZ” Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүний эрхийн комиссын гишүүн, ноён Райнер Доп тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун болон бусад албан тушаалтнууд байлцав. Уулзалтаар …
-
24 November
Ц.Ганзориг: Монгол Улс Азидаа гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тэргүүлэх түвшинд явж байна
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригтой ярилцлаа. -Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий нийтэд дагаж баримтлах томоохон баримт бичгүүд гарч байна. Эдгээр баримт бичгүүдийг үндэсний онцлог, улс орны хөгжлийн бодлогодоо уялдуулах нь зайлшгүй хэрэгтэй байх. Тийм ч учраас Онцгой байдлын албаны хүрээнд хууль эрхзүйн шинэчлэлүүд нэлээд хийгдэж байгаа гэж ойлгож байгаа. Эндээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна? -Монгол Улсын гамшгаас …
-
24 November
Нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх магадлалтай байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг. Эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зурган мэдээг гаргаад байна. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны …
-
24 November
Саппорогоос таван шар хүртэлх авто зам дагуух цасыг цэвэрлэж байна
Сонгинохайрхан дүүргийн 12-18 дугаар хороодын 3,5 км автозам дагуух цасыг Нийслэлийн Онцгой байдлын газрын 420 гаруй албан хаагч цэвэрлэж байна. ОБЕГ
-
24 November
22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов
Засгийн газрын 11 дүгээр сарын 23-ны хуралдаанаар өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын …
-
24 November
Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар улсын …
-
24 November
300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана
“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл