Нийгэм

November, 2016

  • 29 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан сарын аян үргэлжилж байна

    Чингэлтэй дүүргийн 7дугаар хороо, “Таны итгэл” ӨЭМТөв эмч, сувилагч нар дөрвөн хэсэгт хуваагдан  хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхдэд гэрийн нөхцөл байдал, амьдрах орчинд дүгнэлт хийж асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өглөө.  5 дугаар хорооноос  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Үлэг гүрвэлийн музейтэй хамтран 2016 оны 11 сарын 18-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг, ээж аавын хамт үнэ төлбөргүй …

  • 29 November

    Улсын нөөцөөс аймгуудад түргэн тусламжийн автомашин олголоо

    Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн. Аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл …

  • 29 November

    Оюутны 70 мянгыг 12 дугаар сард бөөнөөр нь өгнө

    Оюутны 70 мянган төгрөгийг өнгөрөгч 9 дүгээр сараас хойш олгоогүй байгаа билээ. Улсын төсвийн хүндрэлтэй байгаагаас  ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл энэ жилийн 9, 10 , 11, 12 дугаар сарын 70 мянган төгрөгийг оны сүүлд буюу ирэх 12 дугаар сард бөөнөөр нь олгохоор болжээ. Гэхдээ оюутны 70 мянган төгрөгийг  тухайн …

  • 29 November

    Залуучуудад БЗХӨ-ний эрсдлээс хэрхэн сэргийлэхийг таниулах нь

    Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг байна.  Тэднээс жилд 180 мянга  орчим оюутан 100 гаруй их,  дээд сургууль, коллежид суралцдаг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуучуудын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ. Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл, хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл …

  • 29 November

    Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд

    Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 2016 оны 12 дугаар сарын 25-ны дотор тухайн дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү. Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад …

  • 29 November

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас ЕБ-ын боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл хийжээ

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч Б.Болормаа, Хуульчдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч н.Дорждэрэм нартай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Ерөнхий боловсролын 1, 3-р сургуулийн ахлах ангийн сурагчдын оролцуулан “Эрүүгийн хуулийн 145-р зүйл /бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 147 дугаар зүйл /бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 126 дугаар зүйл …

  • 29 November

    “Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд Аудит хийх” сэдэвт сургалт эхэллээ

    Ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс 2012 оноос эхлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хот суурин газрын 2 ус хангагч байгууллага, жижиг суурин газрын 6 байгууллагуудад “Усны аюулгүй байдал” хөтөлбөрийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар хот суурин газрын 22 ус хангагч байгууллага (нийслэл, 21 аймгийн ус хангагч …

  • 29 November

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабутай уулзлаа

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Сүрэш Бабу хоёр орны харилцаа өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж байгааг онцлов. Монгол, Энэтхэг улс шашин болоод соёлын гүн бат харилцаа холбоотойг уулзалтын үеэр тодотгосон юм. Түүнчлэн Энэтхэгийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийн оролцсон удирдлагын түвшний хамтарсан хурлыг Монгол Улсад …

  • 29 November

    Хятад эмэгтэйн худалдсан бодис дөрвөн Монгол хүний аминд хүрчээ

    Дорнод аймгийн Матад сумын “Петрочайна дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн ажилчид хордсон хэрэг дээр Улаанбаатар хотоос хөдөлсөн шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Ажилчдын хордсон гэх бодисыг тус компанид гаднын иргэн нийлүүлжээ. Тодруулбал, хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй энэ бодисыг нийлүүлсэн байна. Тэрбээр 5 литрийн савтай, 3 ширхэг метилийн спирт оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож хэргээ хүлээгээд …

  • 29 November

    “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг эхлүүллээ

    Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг. Жилд 180.000 орчим оюутан 100 гаруй их дээд сургууль, коллежид суралцдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуусын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ. Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл хэвшүүлэх, төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нэн …

  • 29 November

    “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгуулав

     Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн Зөн-Монгол Олон улсын байгууллагын “Хайлааст” ОНХХ, дүүргийн Улаан загалмайн хороо, 16 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба хамтран Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 45 өрх хамрагдаж, гамшгийн эрсдлийн талаарх мэдээллийг авав.  Сургалтыг Онцгой байдлын сургагч багш болон Улаан загалмайн хорооны Зааварлагч нар …

  • 29 November

    Техникийн спирт ууж хордсон өвчтнүүдийн биеийн байдал тогтворжиж байна

    Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа талаар мэдээлж байсан. Өнөөдөр эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсээс сэтгүүчдэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. …

  • 29 November

    ХСҮТ, ГССҮТ-ийн дарга нар томилогдлоо

    Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 28 ны  өдөр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг тус тус томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм. Дашрамд дуулгахад  Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан эмч нарын …

  • 29 November

    Цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо

    Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян Цэргийн тангарагийг уншиж, нийт бие бүрэлдэхүүн тангарагийн үгийг давтаж хэллээ. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Онцгой байдлын …

  • 29 November

    Өвөлжилт 52 суманд хүндэрч, 38 суманд хүндэрч болзошгүй байна

     Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх зэрэг цаг үеийн шинжтэй зарим зардалд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс зарим аймагт 50-100 сая, нийт 1,1 тэрбум тэрбум төгрөгийг хуваарилж, санхүүжилтийг  Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй, Хөвсгөл …