Нийгэм

July, 2016

  • 27 July

    Улаанбаатар хотод заавал үзэх хөшөө дурсгалын нэг бол эмгэг сургагч баримал

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад “Эмнэг сургагч” баримал багтдаг. Энэхүү баримлыг 1948 онд  уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Бүтээгч нь энэ бүтээлээр монгол …

  • 27 July

    “Даншиг наадам”-хүрээ цам шашин соёлын наадмаар 256 бөх барилдана

    “Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах,  Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа,  хүчит бөхийн барилдаан болно. Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 …

  • 27 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

      Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:    Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, уулархаг нутгаар сэрүүсэх боловч 28-наас өдөртөө бүх нутгаар хална.  2016 оны 07 дугаар сарын 26-ны 21 цагаас 07 дугаар сарын 27-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу …

  • 26 July

    Энхийг сахиулагчид өмнөд суданыг зориход бэлэн боллоо

    Монголын дайчид дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэсээр байна. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Яг одоо гэхэд Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл …

  • 26 July

    ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын бүсийн 25 дах хурал”-д оролцож байна

    ЭМСЯ-ны ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Филиппин улсын Манила хотод 7 дугаар сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын бүсийн 25 дах хурал”-д оролцож байна. Хурлаар “Дархлаажуулалтын бүсийн төлөвлөгөө 2012-2020” -ний хэрэгжилт, бүсийн гишүүн орнуудын хүрсэн ололт амжилт, анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээнийталаар хэлэлцэж, улаанбурхан улаанууд өвчний бүсийн шинэчилсэн стратегид санал …

  • 26 July

    Нам,эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг НСХ-оос мэдэгдэв

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй. Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу 08 дугаар сарын 14-ний дотор сонгуулийн …

  • 26 July

    УБТЗ: Осол болсон замыг 7,8 сая төгрөгөөр зассан

    ГАЛТ ТЭРЭГНИЙ ОСЛЫН ШАЛТГААН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА Дархан өртөөний замд энэ сарын 22-23-нд шилжих шөнө мод ачиж явсан ачааны галт тэрэгний зургаа нь эх биеэс салж, осолдсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай, Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Д.Батбаатар, Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан нар мэдээлэл хийлээ.  Үргэлжлэлийг энд дарж …

  • 26 July

    АТГ нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр 2016 оны 6 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд ажиллалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүргийг хангах чиглэлээр …

  • 26 July

    Улаанбаатар хотын хөшөө, дурсгалууд

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад: Д.Сүхбаатарын морьтой хөшөө Х.Чойбалсангийн хөшөө Эмнэг сургагч баримал Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор Ажилчны алдар баримал …

  • 26 July

    Ерөнхийлөгч Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

    Сутайхайрхан  уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 25-ны өдөр буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын рашаан барилдлагатай шар бичин өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Төрийн тахилгат Сутай хайрхан уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв. Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 26 July

    Хакухо тэргүүтэй сумочид монголд ирлээ

    Мэргэжлийн сумогийн бөхчүүд Монголд ирлээ. Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй бөхчүүд манай улсад болох сумо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхох юм. Мөн тэд энэхүү тэмцээний талаар хэвлэлийн багa хурал хийхээр болжээ. Монголд анх удаа сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

  • 26 July

    Жэк Магийн илтгэл маргааш Sky Resort-д болно

    Монголд ирээд буй Хятадын тэрбумтан Жэк Ма  маргааш 13:00 цагаас лекц уншина. Лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгаар оролцох юм байна. Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас уг ажлыг зохион байгуулж байгаа аж. Илтгэлд 300 орчим хүн оролцохоор урилгаа авч дууссан гэнэ. Лекц болох газар нь “Sky resort” юм байна. Жэк Магийн лекцийг сонирхож буй залуус Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар …

  • 26 July

    Улаанбаатар хотод 6 дугаар сард 42823 жуулчин иржээ

    Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ. Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон (+9%), америк (+0.4%), орос (+18%), казакстан (+4%), герман (+0.5%), австрали (+50%), франц (+38%), солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, …

  • 26 July

    Улаан-үүд хотын дарга А.М.Голкав Дархан-уул аймгийн засаг даргад баяр хүргэжээ

    Өчигдөр  ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай албан уулзалт хийв. Тэрээр уулзалтын эхэнд Улаан-Үүд хотын дарга А.М.Голковоос аймгийн Засаг даргад ирүүлсэн ил захидлыг уламжиллаа. Уг захидалд Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагчаар дахин сонгогдсонд нь чин сэтгэлийн баяр хүргээд, өнгөрсөн хугацаанд Дархан хот болон Улаан-Үүд хотуудын хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжсөн. …

  • 26 July

    Хятад, Орос, Монгол улсуудад аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

    Хувийн унаа болон гэр машинаар аялах сонирхолтой хүмүүс Хятад улсын хилийн боомт хот Эрээнд цуглаж, Монгол болон Орос улсыг зорих гэж байна. 8-р сарын эхээр 100 гаруй гэр машин буюу хувийн машин унаатай жуулчид Эрээнд цуглаж, эндээсээ Хятад, Орос, Монгол гурван орны олон улсын хувийн унаа, гэр машины уралдаан наадамд оролцох юм. Тэд “Түмэн газрын цайны зам”-аар даган хагас сар …