Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. ИНЕГ-ын шинэ дарга Лувсансамбуугийн Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл шинээр томилогдож буй Л.Бямбасүрэн даргад энэхүү хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр, итгэл зүтгэлтэйгээр удирдаж иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхийг захив. Л.Бямбасүрэн нь тус салбарт 20 гаруй жил ажилласан …
Нийгэм
September, 2016
-
2 September
Улаанбаатар Төмөр замд “ХУЛГАЙ” нүүрлэжээ
Улаанбаатар Төмөр зам гэдэг “вант улс” Монгол улсын тээврийн салбарын гол үүргийг гүйцэтгэж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж явсан түүхтэй газар юм. Харин зах зээлийн хямралын өнөөгийн үед байдал хүндхэн байгаа ч хэдэн мянган төмөр замчдыгаа ажилтай, орлоготой байлгах гэж зүтгэж яваа. Тус байгууллагын нүүр царай болдог гэж төмөр замынхан өөрсдөө ярьдаг. Зорчигч тээврийнх нь үйл ажиллагааг хариуцан …
-
2 September
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы пүрэв гарагийн /2016.09.01/ нэгдсэн хуралдаан 17 цаг 30 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/хэлэлцэж баталлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан. Парисын …
-
2 September
Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгож тохижуулна
Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан Гуравдугаар эннэлэгийн өмнөх замыг ус зайлуулах шугамтай, явган хүний замтай зогсоол болгон шинэчилэхээр боллоо. Ээнхүү ажлыг Замын сангийн хөрөнгөөр хийх бөгөөд хотын Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн зураг төслийн хүрээлэн 10 хоногийн дотор эскиз болон ажлын зургийг гүйцэтгэж өнөөдөр тохижилтын ажлыг нь эхлүүлэхээр боллоо гэж …
-
2 September
Улаанбаатар, Улаан-Үд хотын харилцаа шинэ шатанд гарна
ОХУ ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковын урилгаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд 9 сарын 1-нээс 9 сарын 4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр гадаад албан ёсны анхны айлчлалаа ах дүүгийн харилцаатай Улаан-Үд хотоос эхэллээ. 350 жилийнхээ ойг энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа тус хотын удирдлагууд Нийслэлийн засаг дарга бөгөөд …
-
2 September
Г.Сугарбат АНУ-ын Загас агнуур, зэрлэг амьтдын газрын Бээжин дэх атташетай уулзлаа
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын Загас агнуур, зэрлэг амьтдын газрын Бээжин дэх атташе хатагтай Аштон Күүг хүлээн авч уулзлаа. Уулзалтад оролцсон талууд Монгол Улс дахь зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, наймаалах асуудлыг таслан зогсоох, энэ асуудалд хэрхэн хамтарч үр өгөөжтэй ажиллах талаар санал солилцсон юм. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатын хувьд “Юуны өмнө …
-
2 September
Хотуудын түншлэлийн семинар улаанбаатар хотноо болно
Азийн Хөгжлийн Банк, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил бүхий дэлхийн хотууд” хотуудын түншлэлийн семинарыг энэ сарын 2,3-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү семинарт оролцохоор Калгари, Парис, Ёокохама, Ханой, Эдмонтон хотуудаас 20 гаруй зочин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд тэднийг нийслэлийн Засаг даргын Дэд …
-
2 September
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 3-4-нд нутгийн зүүн хагаст бороошиж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2016 оны есдүгээр сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.
-
1 September
Засгийн газар оюутнуудыг боловсролын зээлд хамруулна
Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны их сургууль-МУИС энэ жил 74 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат оролцон оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Тэрээр “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг …
-
1 September
Н.Номтойбаяр: Мэргэжлийн боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийнэ
Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа. Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн …
-
1 September
Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт болно
Монгол хүн дэлхийн улс орнуудад чөлөөтэй зорчиж, ажиллаж амьдрах болсон үеэс хилийн чанад дахь Монголчууд эвлэлдэн нэгдэж, холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллага, монгол хэлний сургалтын төвүүдийг үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэхүү холбоод, ТББ-уудыг нэгтгэсэн “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Гадаад хэргийн …
-
1 September
Болц нь гүйцээгүй самар түүхгүй, худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Өнөөдөр Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хууль бусаар түүсэн 450 гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авсан байна. Хуш модны самрыг журамд зааснаар тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа …
-
1 September
Гадаад харилцааны яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулав. Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яамны ажилтан албан …
-
1 September
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвтэй хамтарч ажиллана
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвтэй хамтарч ажиллах талаар 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Э.Золбоо, Г.Буянхишиг, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, …
-
1 September
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүргийн тэргүүний V сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тэргүүний Ататуркийн нэрэмжит V сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “2016-2017 оны хичээлийн жил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, боловсролын шинэ бодлогын хэрэгжилтийн эхлэл болж байна. Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, сургуулийг “Хүн хөгжлийн төв” болгон хөгжүүлэх, бүх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл