Нийгэм

July, 2016

  • 25 July

    11-р хороололын цахилгааны эрчим хүчийг 17:00 цаг хүртэл хязгаарлана

    Цахилгаан шуам, тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 7,8-р хороо, 11-р хорооллын 3А, 4,  5,  5А,  6, 11, 21, Эрхүүгийн  2, 6, 36/1-р байр, Монгол шуудан ХК-ийн 20-р салбар, Чингис хаан, Хэл иргэншил, Сувилахуйн Дээд сургууль,  2-р сургууль орчим, Хан-Уул дүүргийн  УСУГ-ын харъяа худгуудын цахилгаан эрчим хүчийг 11:00-18:00 цаг түр хязгаарлна. Мөн 7 дугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн …

  • 25 July

    Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр  7 дугаар сарын 25-нд  Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд  нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо  орно.  Мөн энэ сарын 28-наас эхлээд  нийт нутгаар халах төлөвтэй байна. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Иргэд та бүхэн бороотой, …

  • 25 July

    АСЕМ-аар ажиллагсдын хөдөлмөрийг үнэллээ

    Монгол Улсад болсон Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад идэвхи зүтгэл, санаачлага гарган ажилласан байцаагч нарынхаа хөдөлмөрийг үнэлж МХЕГ-т өнөөдөр салбарын хүндэт тэмдэг, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд …

  • 25 July

    Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна

    Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд  илүүтэйгээр өртдөг байна.  Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан …

  • 25 July

    Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварыг яаралтай дуусгах үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2016 оны 7 дугаар сарын 25-нд  болж, хуралдаанаар өнгөрсөн 21 хоногийн /7 дугаар сарын 10-25/ нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиисар Ч.Болдбаатар, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон АСЕМ-ын уулзалтын үеэр …

  • 25 July

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нар эрчим хүчний ногоон шийдлүүд сэдвээр Улаанбаатарт чуулна

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу  2015 оны 9 …

  • 25 July

    Б.Бат-эрдэнэ сайд яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

    Батлан хамгаалахын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тамга тэмдэгээ хүлээн авч, яамны танилцуулга сонсч, шийдвэрлэх асуудлын талаар ярилцсаны дараа яамны алба хаагчидтай уулзлаа. Яамны газар, хэлтсийн удирдлагууд алба хаагч бүрийнхээ ажлын онцлогын талаар салбарынхаа шинэ сайдад танилцуулсан юм. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ яамны бие бүрэлдэхүүнтэй нэгдсэн байдлаар уулзав. Уулзалтаар “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад дөрөв …

  • 25 July

    Монгол наадам Шведийн гурван том хотод боллоо

    -Монгол түмэн минь сайхан наадлаа- Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам, Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам, Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам, Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам аа… Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт Монголчууд маань оршин байгаа улс орондоо Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. …

  • 25 July

    ШӨХТГ-ын ажилчдын орон сууцны шав тавих ёслол болно

    “БУЯНТ УХАА” ЦОГЦОЛБОР 10.00 цагт: ШӨХТГ-ын ажилчдын орон сууцны шав тавих ёслол болно. Утас: 89190932 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ 11.00 цагт: “Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Монгол Улсын шүүх хагас жилийн хугацаанд хичнээн хэрэг шийдвэрлэсэн, эрүү, иргэн, захиргаа тус бүрээр нарийвчилсан мэдээллийг авахаас гадна сонгуультай холбоотой хичнээн хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн …

  • 23 July

    Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар С.Пүрэвсамданг томиллоо

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07дугаар сарын 19-ны Б/443 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаярыг томиллоо. Дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрийн барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистр. Зэвсэгт …

  • 23 July

    Дадлагажигчаар ажиллах залууст зориулсан япон хэлний сургалт эхлэв

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах залуучуудын япон хэлний эхний ээлжийн сургалт өнөөдрөөс эхлэв. Энэхүү сургалтын талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал хэлэхдээ “Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй залуусыг япон хэлний сургалтад бүртгэсэн. 18-39 насны, их, дээд сургууль, политехник коллеж, МСҮТ төгссөн хүмүүсийг сургалтад хамруулж байгаа” …

  • 23 July

    Салбарын эрх зүйн шинэчлэлийг хамтдаа хийж чадлаа

    Шийдлийн Засгийн газрын гишүүдийг чөлөөлөв. 2014-2016 онд Батлан хамгаалах сайдаар ажилласан Ц.Цолмон ажиллах хугацаандаа мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө салбарынхантайгаа хамтран хичээн ажиллажээ. Түүний удирдан ажилласан он жилүүдийн хамгийн том амжилт бол салбарын эрхзүйн шинэчлэл байлаа. 10 гаруй жилийн туршид хүлээлттэй байсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг 2015 онд УИХ-аар Монгол Улсын …

  • 23 July

    Ерөнхийлөгч Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

    Өнө эртний түүхтэй Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын идрийн барилдлагатай хөхөгчин могой өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Төрийн тахилгат Отгонтэнгэр уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв. Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Ш.Түвдэндорж, Боловсрол, …

  • 23 July

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны долоодугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун  хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, …

  • 22 July

    Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол дээр ерөнхийлөгчийн хэлсэн үг

    Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:  “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье. Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр …