Дэд станцаар утааны асуудлыг шийдсэн туршлага байна цаана чинь

Утаанаас салах гэж сүүлийн 10 гаран жил мөрөөдөж байгаа манай оронд зуух тарааж, маск шахаж, яндан сольж “гүйхээс” өөр томоохон гэх ажил хийгдсэнгүй. Бараг үүнд зарцуулсан жил бүрийн “утааны эсрэг” нэртэй мөнгөөрөө жижиг дэд станцуудыг байгуулж болохоор байлаа. 200-300 мянган өрх бүрд зориулсан жижиг станцыг байгуулж гэр хорооллын гэх утааны буруутангуудыг нэгтгэж халаалт дулааныг нь шийдвэл айл бүрийн яндангаас утаа гарахгүй байх боломжтой.

Жишээ нь хотыг тойрсон гэр хорооллын дунд зардал бага гарах станцуудыг байгуулж болно. Төрийн ч гэхгүй хувийн компаниуд үүнийг хийчихнэ. Хайлааст дэд станц, Чингэлтэй дэд станц, Долоон буудал дэд станц, Зүүн салаа дэд станц, Толгойт дэд станц, Амгалан дэд сутанц, Зурагт дэд станц, Дэнжийн мянга дэд станц гэх мэт айлууд ихээр төвлөрсөн газруудад байгуулж байшинтай айлийн дулааны системд холбож, гэртэй айлд нь зориулалтын төхөөрөмж байршуулж болох юм. Нэг үгээр яндангийн тоог цөөлж нэг том яндангаар иргэдийнхээ асуудлыг шийдэж болно.

Бараг л утаагүй болох сургаар айл өрх бүр өөрийн гэрт орох дулааны шугамынхаа мөнгийг төлчих биз. Ирээдүйнхээ төлөө нэг л зардлыг нь зээл, тусламж, дараа төлбөрт хэлбэрээр зохицуулж болох байх. Хийх гэсэн сэтгэл байвал бид аргаа олчих бүрэн цаг хугацааг тууллаа.

Утаанаас үүдэлтэй ургаа гэдсэнд нь хөнөөж, хүүхдүүдээ үй олноор нь “алж” байгаа гэхэд нэг их зөрөхгүй. Утааны хордлого иргэн бүрд бий болж байна.  Харин шийдэл нэг их харагдахгүй байсаар л байна. Гэдсэндээ хөлөө жийлцэж мөнгийг “тэр” идлээ уулаа гэж хэрэлдэж байхаар дорвитойхон нэг л зүйл хийчихвэл болох гээд байгаа юм шиг.

Дэд станцтай болчихвол хэсэг ч гэсэн иргэд ажлын байртай, айл өрхүүд дулаан өвөлжих боломжтой, утаагүй нөхцөлд хүүхдүүд эрүүл, элдэв халдварт өвчингүй болж бидэнд тулгамдаад байгаа маш олон асуудлыг нэг дор шийдэх гарц нь байхсан.

Төрийн байгууллага угаас удаан, ажил хийх нь бүүр “утгагүйтүүлээд” хайчихдаг хойно, энэхүү дэд станц барих ажлыг хувийн хэвшлийнхнээр хийлгэж цаашид тогтсон үнэ ханштай, аюулгүй дулаан байх нөхцөлийг бүрдүүлэхэд ажиллах удирдлагаар нь мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээгээр нь хангаж ажилламаар юм.

Япон, Канад зэрэг оронд ингэж шийдсэн хэд хэдэн тохиолдол байдаг юм билээ. Хэрэгтэй газраас туршлага судалж, хэрэгжүүлмээр байна.

Б.Саран

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …