Сайн байна уу? Надад нэг асуудал тулгараад байна. Нөхөр бид 2 гэр бүл болоод удаагүй байна. Бүх юм өнөөдрийг хүртэл сайхан байлаа. Өнгөрсөн 5 дахид манай хүн байгуулагаасаа шагнал аваад ажлын найзуудтайгаа хамт манайд тэмдэглэхээр ирэв. Би ч нөхрийнхөө нэр хүндийг бодоод сайхан хоол унд бэлдээд хэрэндээ сайхан ширээ засаад тэднийг дайлаад гаргасан. Гэтэл захирал нь хаанаасаа миний дугаарыг олчихдог юм …
Нийгэм
May, 2016
-
24 May
Засгийн газар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн санал гомдлыг хүлээн авлаа
Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзэн, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. …
-
24 May
Улаанбурханы эсрэг вакцинийг ирэх сарын нэгнийг хүртэл сунгалаа
Улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 96 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна. Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа. …
-
24 May
Тал дүүрэн малтай монголчууд нохойн хоол гэгддэг жижиглэнгээр өл залгуулж байна
Эдийн засгийн хямрал нүүрэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээрээ буурсан гэдгийг дээр дооргүй ярих болсоор удаж байна. Түүнийг дагаад хоногийн хоолоо болгох гэсэн иргэд аяга будаа, атга мах, ганц ширхэг төмсөөр оройны хоолыг залгуулдаг болсон. Хамгийн эмгэнэлтэй нь заримдаа аяга будаа, атга мах, ганц ширхэг төмс авах ч мөнгөгүй болсон хүмүүс хүүхдүүдээ өлсгөхгүйн …
-
24 May
Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдэд хийсэн “дүгнэлт”
БЗД нь 124.4 мянган га нутаг дэвсгэртэй 28 хороотой, 76126 өрх, 294908 гаруй хүн амтай. Тус дүүрэг нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд зах худалдааны төвүүд олонтой, хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй дүүрэг юм. Тус дүүрэгт нэр дэвшигчдийг танилцуулж байна. БЗД-ийн нэр дэвшиж байгаа иргэдийг та бүхэндээ танилцуулж байна. 15-р тойрог, 13,14,26-р хороонд нэр дэвшигчид БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан АН-аас нэр …
-
24 May
Ахмадууд 10 хоног хөнгөлөлттэй үнээр сувилуулах эрхтэй
Ахмад настнуудын амралт сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хоног болгож Засгийн газраас сунгалаа. Өнөөдрийн байдлаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харьяа амралт сувиллын газар 16-н аймагт ажиллаж байна. Түүнчлэн нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт сувилал 16 аймагт үйл ажиллагаа явуулж байна.
-
24 May
Л.Эрдэнэчимэгийн хувийн бизнес “цэцэглэж” Сонгиночууд “ядарсан” он жилүүд
Лувсан овогтой Эрдэнэчимэг УИХ-д СХД-ийн иргэдийг төлөөлөн суусан хатагтай. Тэрээр өнгөрөгч жилүүдэд юу хийв гэдэг асуулт гарч ирнэ. СХД-ийн иргэд түүний хийсэн бүтээснийг үнэлэхдээ “их л харам” юм. Учир нь “гялтайх, гийх” нэг ч зүйл харагдахгүй байгаа болохоор тэр биз. Түүнийг “тамхины Эрдэнэчимэг” гэж хүмүүс ярилцдаг. Гэвч тамхины тухай хууль шигээ нэг л “дундуур” үнэлэгддэг нэгэн. Эцгийнхээ нэрийг “муу боловсруулагдсан” …
-
24 May
Улаанбаатар “Хүүхдэд ээлтэй хот” болно
Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд багачуудыг хүчирхийллээс сэргийлэх, хүүхдэд чиглэсэн төсөл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг НИТХ-аас баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй хотын санаачилга”-ыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдсанаар 2016 оны 2 дугаар сараас эхлэн сар бүрийн сүүлийн долоо хоногийн Ням гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар …
-
24 May
Хааны эрэлд 2016 оролцогч нар 40 хүүхдийн дотуур байр барьж байна
“Хааны эрэлд-2016” олон улсын сургуулиар цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа дахь харилцан ажиллагаа, гар нийлэмжтэй байдлыг хангахаас гадна барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж иржээ. Ялангуяа, дунд сургуулийн байр байшинг засч шинэчлэх, ард иргэдэд эмнэлгийн үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй үзүүлж, иргэн цэргийн хамтын ажиллагааг сурталчлан таниулж ирсэн түүхтэй. “Хааны …
-
24 May
Амины төлөөх амь хайргүй тэмцэл
Түгшүүрийн дохио хангинаж, тэд 30 хормын дотор хэн нэгний амийг, амьдралынх нь эрхэм бүхнийг аврах замдаа гарна. Тэдний бэлэн болох энэ хугацаа бол бүрэн хувцаслаж машиндаа сууж хөдлөөд байршлаасаа 250 метр замыг туулсан байх хугацаа. Үүнээс Та хэний тухай өгүүлэх гэж байгааг ойлгосон биз ээ. Гал, усыг басаж болдоггүй гэсэн эртний сургамж үг бий. Саваагүй болон санамсаргүй үйлдлээр галд өртөх, …
-
24 May
Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах ахлагч Ч.Ганзам хүртлээ
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчид өгдөг уламжлалтай болсон. Энэхүү уламжлалт шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Аврах тусгай анги дээр болж, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах …
-
24 May
Төмөрлөгийн үйлдвэрт дэлбэрэлт болж хоёр хүн бэртжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн зуух дэлбэрч, хоёр иргэн дэлбэрэлтэд өртсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “…” ХХК-ны төмөрлөгийн үйлдвэрийн хайлуулах зуухны тогоо дэлбэрч ажилтан иргэн Э /эр.48н/, БНХАУ-ын иргэн Z.C /эр.55н/ нарын хоёр хүн гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Түлэгдэж бэртсэн хүмүүсийг аймгийн …
-
24 May
Их хэмжээний бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ
Иргэд хууль бусаар ан амьтдын эд эрхтэн худалдан борлуулах, их хэмжээгээр нь урд хөрш рүү гаргах зэрэг гэмт хэргийг нууцаар үйлдсээр байгаа юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Тахилтын .. тоотод их хэмжээний “Бугын эвэр” байна гэсэн иргэний мэдээллийг авч шалгахад, тус тоотод суух С нь хашаандаа Төв аймгийн Аргалант сумын иргэн У-гаас бугын эвэр 900 кг-ийг худалдан авч …
-
24 May
Гар, хөл, амны өвчлөл эрс нэмэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр сүүлийн дөрвөн долоо хоногт гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ. Түүнчлэн 0-4 насны хүүхдүүд дунд өвчлөл илүү өндөр байгаа юм. Гар, хөл, амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусаар үүсгэгддэг өвчин юм. Амьтнаас хүнд халдахгүй харин өвчтэй хүнээс халдвар тардаг байна. …
-
24 May
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Эх орноосоо урвах нь уучилж болохгүй үйлдэл мөн Сүүлийн жилүүдэд “эх орноосоо урвасан” гэх нэр томъёо олон нийтэд сонсогдох болсон төдийгүй Эрүүгийн хууль дэх эл зүйл ангиар нэг бус хүмүүс шийтгэгдсэн тухай мэдээлэл гарсан. Харамсалтай нь энэ үйл хэргийн “жинхэнэ” эзэд нь магадгүй эрх мэдлийн “сүр хүчин дор нуугдаж”, тэдний үүрэг даалгаврыг биелүүлсэн бусдад ял оноох байдал ажиглагдах боллоо гэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл