Нийгэм

February, 2016

  • 5 February

    38,73-р сургуулийн барилгыг дахин барина

    Хуучин барилгатай ерөнхий боловсролын сургууль болох 73 болон 38 –р сургуулийн барилгыг буулган дахин барих ажлын гэрээ байгуулагдлаа. Барилгын ажил энэ хавар эхэлнэ.

  • 5 February

    МАХН-д юу болов

    Н.Энхбаяр даргатай МАХН дотроо хэдэн хэсэг хуваагдан талцал маргаантай байна. Үүнийгээ нууж байгаа ч даравч далдайна, булавч бултайна гэдгээр хоёр жилийн өмнөөс л мэдэгдэх болсон. Энэ эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл нь сонгуулийн өмнө ил болж байна. МАХН-ын нэгэн гишүүн “Манай намын дарга БНСУ-аас намаа удирддаг байхад гоё байж дээ” гэж халагласан нь оргүй биш бололтой.Н.Энхбаярын бие илааршиж, сонгууль болохтой …

  • 5 February

    Улаанбаатарын өвлийн наадам маргааш болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын Өвлийн наадам 2016” маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Тус арга хэмжээний үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа,  мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд зохион байгуулагдах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн …

  • 5 February

    Хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд худалдаалсаар байна

    НМХГ-ын 9 дүүрэг дэх улсын байцаагчид хамтран сар шинийн өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж буй талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр шалгалтын үеэр хураагдсан, татан авалт хийсэн зөрчилтэй бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээлээ. Мөн НМХГ-ын төв лаборатори сүү сүүн бүтээгдэхүүн хольцтой эсэхэд газар дээр шинжилгээ хийж үзүүллээ. Шалгалтанд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 216 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч …

  • 5 February

    Ардчилсан нам Иргэний зориг ногоон намтай нэгдлээ

    Дөнгөж сая Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж, Төрийн ордны “Чингис хаан танхим”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо.   АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг …

  • 5 February

    НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй

    Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өчигдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авсан байна. Хорин саятөгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан гэнэ.Тухайн баримтыг бүртгүүлчихээрэй гээд нөхөртөө өгсөн  гэнэ. …

  • 5 February

    Хог хаягдлын эх үүсвэрт жишиг төсөл хэрэгжүүлнэ

    Нэгдсэн Үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд Хамгийн боломжит арга технологи ба Хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй практик (БАТ/БЕП) нэвтрүүлэх” бүсийн төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Өнөөдөр уг төслийн эхлэлийн семинар болж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер Б.Бадрал нар …

  • 5 February

    Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ.

    Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүй олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй энэ сарын мөнгөтэй хамтатган олгох талаар албаныхан хэлж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн банкууд эхний сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. Тодруулбал, Төрийн банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт орж эхэлсэн учраас өнөөдрөөс эхлэн өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр авах иргэдэд олгож байгаа …

  • 5 February

    Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлнө

     “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг УИХ хуралдаанаараа эцэслэн баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжин баталсан. “Баруун бүсийн эрчим …

  • 5 February

    Цэргийн алба хаагчдын 300 айл орон сууцанд орно

    Батлан хамгаалах салбарын удирдлагууд өнгөрсөн онд алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллав. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулаа. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн …

  • 5 February

    Сар шинийн баяраар зарим хилийн боомт ажиллахгүй

    Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт Цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд хилийн зарим боомт амарна. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдрүүдэд амарна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн …

  • 5 February

    Стандартын вакум цонх авахыг зөвлөж байна

    Айл өрх, иргэд орон байраа засварлах, тохижуулах зорилгоор барилгын материал худалдан авахдаа стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаанд хамрагдаж гэрчилгээ авсан эсэхийг нь шалгаж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна. Вакум цонх, хаалганы хуванцар хүрээ нь 3-4 тасалгаатай, шилэн багцны /вакум/ шил хоорондын зай 166 мм-ээс бага бол барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангахгүй гэсэн үг. Иймээс …

  • 5 February

    Компаниуд Хятад руу мах экспортлохоор боллоо

    БНХАУ руу мах экспортлох эрхтэй болсон Монгол компаниудад өнөөдөр /2016.02.04/ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас батламж гардууллаа. ХХААЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран 2015 оны сүүлээр баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хянан магадлагаа хийж Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласан. Эдгээр …

  • 5 February

    НИТХ-ын тэргүүлэгчид 2016.02.08-ны даваа гарагт хуралдана

    НИТХ-ын  Тэргүүлэгчидийн элжит хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 8-нд болно. Хуралдаанаар гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай, соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам батлах тухай, гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих концесс олгох, гэрээ байгуулах, зөвшөөрөл хүсэх тухай,  УБ хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай зэрэг …