Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2016.04.15/ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2016 …
Нийгэм
April, 2016
-
15 April
Б.Жагар: Туул голын “амь тасрах” аюулд төрөөс анхаарахгүй бол бид өлсгөлөн зарлах болно
Өнөөдөр “Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-өөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сонсголонгийн гүүрэн дээр хийсэн уг мэдээлэлд Туул голыг хамгаалахад төр засгаас анхаарч ажиллахыг шаардаж, холбогдох албан байгууллага, хүмүүст шаардах хуудас хүргүүлэхээ мэдэгдлээ. Туул голын тасралт ямар хэмжээнд хүрчихээд байгааг харуулах зорилгоор хийсэн энэхүү мэдээллийн үеэр тус хөдөлгөөнийнхөн хэлэхдээ “Нийслэлчүүдийн ундны ус болох Туул голын маань амь мөдхөн тасрах аюулд хүрсэн …
-
15 April
Дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана
Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. 4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн, 4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн засаг даргын 2016.04.15-ний өдрийн А/286-р захирамж гарсан байна. Энэ өдрүүдэд Ази Европын парламентийн түншлэлийн уулзалт болох тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын …
-
15 April
10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн аваад байгаа
Өнөөдөр ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлт, хорогдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх 7 хоногоос 12.4 саяар нэмэгдлээ. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, …
-
15 April
Гүүрэн гарцын “хөгжилгүй лифт”
Монгол улсад хийсэн бүтээсэн сайхан зүйл зөндөө бий. Мэдээж улс орон Дэлхий нийтээ дагаад муу ч гэсэн урагшилж л байгаа хойно. Бүх зүйлийг барууны хэв маягаар хийхийг хүсэх эрхэм төрийн түшээд шийдвэр гаргагч нар заримдаа их л ойлгомжгүй зүйл хийх юм. Иргэдийг гарцгүй газраар зам хөндлөн гарвал торгоно гэсэн. Гэхдээ учир утгагүй торгоогүй л байна. Гарцаар гаргаж сургах ажлын нэг …
-
15 April
Хууль бусаар мөнгө зээлдэгчдийг шалгана
Иргэд мөнгө хүүлэгчдийн гар дээрээс сарын 5-10 хувийн хүүтэй гэх нэрийн дор мөнгө зээлээд, эргүүлээд 50-60 хувийн хүү төлдөг талаар албаны эх сурвалж мэдээллэж байсан. Ингэхдээ зээл хүсэгчид мөнгө хүүлэгчээс авсан мөнгөө өдөр бүр тогтмол төлөх замаар барагдуулах аман тохироо хийдэг байна. Мөнхүү мөнгөө өдөр бүр бэлнээр нь төлдөг бөгөөд уг зээлийг ихэвчлэн жижиг худалдаа эрхлэгчид авдаг аж. Ийм төрлийн зээлийг …
-
15 April
Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн замыг түр хаалаа
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ний өдөр зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Мөн цас их орсны улмаас Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн зам даваанууд хаагдаж, замын нөхцөл байдал хүндэрсэн учир замыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. …
-
15 April
Хүүхдүүд улс төрийн “золиос” болох учиргүй
Хүүхдийн эндэгдэл хэрээс хэтэрлээ. Өдөр бүр шахуу л энэ тухай хэвлэл мэдээллээр гардаг ч эрхэм төрийн түшээд ам нээхгүй юм. Эрүүл мэндийн салбар угаас онцгой. Нэг сар бүү хэл нэг минутыг алдаж болохгүй гэдгийг энэ их өвчлөл, эндэгдэл, гансрал, хагацал харуулаад байна. Олууллаа болно гэсэн уриатайгаар Ерөнхийлөгч хэдхэн жилийн өмнөөс л ярьж байгаа ч хүн болох гээд ирсэн бяцхан үрсээ …
-
15 April
“Дэмбэрлизм” байгуулъя
УИХ-ын чуулгандаа хоцрохгүй ирчихэж ч чаддаггүй түүний алдарт “би хоцордийш дээ угаасаа” гэсэн үгээр бол маш буруу үлгэр дуйраалал авахаар сонсогдсон. Зарим албан хаагч, сургуулийн сурагч, мэргэжилтнүүд хоцорсноосоо болж “хоолныхоо мөнгөнөөс” салж байхад төрийн өндөрлөг сандал дээр заларсан эрхэм угаасаа л хоцордог гэх юм яриад сууж байдаг. За хоцрох ч дүүрч одоо бүүр чуулган дээрээ “дуг” хийгээд авдаг болж. Үнэхээр …
-
15 April
Ирэх амралтын өдрүүдэд зам хаана
Ирэх амралтын өдрүүдэд цэвэр, бохир усны шугам, дулааны шугам татах ажлыг гүйцэтгэх тул Баянгол болон Баянзүрх дүүрэгт тус тус нэг байршилд зам хаах юм байна. Тодруулбал, энэ сарын16-ны 23.00 цагаас 17- ны 07.00 цагийн хооронд БГД 9-р хороо “Говь сауны хойд талын урсгалыг хааж авто зам сэтэлнэ. Мөн энэ сарын 16-ны 22.00 цагаас 17-ны 15 цаг хүртэл хүннүгийн гудамж Баянмонгол …
-
14 April
“Халз тулаан” моодноос гарч “Ил захидал” моодонд оров
Саяханыг хүртэл бие биетэйгээ сөргөлдсөн, сөргөөцөлдсөн, хэл амаа үл ойлголцсон, зөвшилцөлд хүрч чадаагүй бол бие биенийгээ “Халз тулаанд” дууддаг “Моод”-той байлаа. Телевизүүдэд тусгай цаг авч хөтөлбөр өөрчлүүлээд л “сүр” бадруулж гарна. Түүнд нь очиж “далан булчирхайгаа” тоочилцон оролцдог байлаа. Энэ онд харин моодноос гарсан байна. Телевизэд очиж “далан булчирхайгаа тоочин”, “хэрүүл хийх шахуу зүйл” болж байхаар өргөө цагаан гэртээ өөрийнхээ …
-
14 April
Дугаарын хязгаарлалтыг 04 дүгээр сарын 15-аас зуны цагийн хуваарьт шилжинэ
НИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоорой.
-
14 April
“Тариаланчдын улсын зөвлөгөөн – 2016” амжилттай болж өндөрлөлөө
Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, 2016 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарт тохиолдож буй эрсдлийг бууруулах арга зам, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх боломж, хөнгөлттэй зээл олгоход тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт …
-
14 April
Мэргэшсэн жолоочийн шалгалт авах байршил өөрчлөгдлөө
Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтэс АСА Цирк дэх байрнаасаа нүүн, Баянзүрх дүүрэгт байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвийн зүүн талаар хойш эргээд 200 метрт байрлах “Таван ган трейд” ХХК-ийн байранд байрлах болсонтой холбогдуулан мэргэшсэн жолоочийн шалгалтыг тус “Таван ган трейд” ХХК-ийн байранд авч байна. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг ажлын өдрүүдэд 8.30-17:30 цагийн хооронд дараах төрлийн хүрээнд зохион байгуулж …
-
14 April
Д.Булганыг зорьсон Ц.Оюунгэрэл, Л.Болд нар ийм байдалд оржээ
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар С.Зориг агсаны гэргий Д.Булгантай уулзахаар Төв аймгийн хорих газарт очсон байна. Гэвч тэднийг хорих газрын баруун жигүүрт нэвтрэхийг хориглож Тагнуулын гурван ажилтан хааж зогссон байна. Гишүүдэд Д.Булганы ээж хүсэлт тавьсан бололтой. Энэ талаар Ц.Оюунгэрэл гишүүн УИХ-ын чуулган дээр удахгүй мэдээлэх юм. Дашрамд хэлэхэд, Д.Булганыг өнгөрөгч сард Хорих 461 рүү Төв аймгийн хорих ангиас шилжүүлсэн гэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл