Нийгэм

August, 2015

  • 13 August

    Бээжин хотын төв талбайд алхах цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийг шалгав

    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өчигдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх  нарын албаныхан танилцав. Бэлтгэлийн үеэр Бригадын генерал Р.Сүхбат бүрэлдэхүүнд хандаж \”Бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Гэхдээ та бүхний алхах …

  • 13 August

    Шүүгч Г.Ганбаатар: Иргэдийн төлөөлөгчийн ач холбогдлыг өргөнөөр харах нь чухал

    Шүүх дэх иргэдээр овоглосон төлөөллийн оролцоог идэвхжүүлж, эрх зүйн байдалд нь анхаарал хандуулж, тэдний “дуу хоолой”-г сонсох нь шүүхийн шинэтгэлийн зайлшгүй хөндөх сэдэв. Нийгмийн идэвх мэдрэмж өндөртэй, зохих түвшний эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй, “часхийсэн” иргэдийн төлөөлөгчид шүүхэд нэн шаардлагатай. Харамсалтай нь иргэний үүргээ ухамсарлаж, шүүхэд хүндэтгэл дүүрэн ирэхээсээ илүү айж эмээх, шүүхэд эрэл хайгуулын ажил нэмчихдэг хүмүүс ч байсаар байна. …

  • 13 August

    МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирлээ

    УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, яаралтай баталсан. Өршөөлийн хууль батлагдсан даруйд нэгэн хүн ярианы сэдэв болсон нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Түүнийг Шадар сайд болох нь. Эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар тарж эхэлсэн. Тэгвэл эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл үнэн болох нь батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23:30 цагт Улаанбаатарт газардлаа. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд …

  • 13 August

    А.Ганбаатар: “Оюутан-цэрэг” хөтөлбөрөө улам өргөжүүлнэ

    “Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, оюутан дайчид өнөөдөр Чингисийн талбай дээр тангараг өргөлөө. Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатартай ярилцлаа. -“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаа хоёр дахь ээлжийн хөтөлбөр амжилттай өндөрлөж, 1000 оюутан-цэрэг тангараг өргөлөө. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсны ач …

  • 13 August

    Ерөнхий сайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өглөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ танилцах үйл явц нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хийгдсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй давхацсан юм. Ерөнхий сайдтай хамт “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 13 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:30 цагт: “НҮБУАӨСК-ийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол Улсын оруулах хувь нэмэр” урьдчилсан төслийг магадлах хэлэлцүүлэг “Бишрэлт Плаза” Зочид буудал болно. Утас: 99106727 10:00 цагт: Хуурамч будаатай холбоотой асуудлаар ажлын хэсэг гарч сарын туршид импортоор орж ирж буй будаанд дээж аван шалгасан дүнгийн тухай, цахим сүлжээгээр зарагдаж байгаа витамин болон хаяг шошгын зөрчилтэй эм, бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхөөр НМХГ-ын …

  • 12 August

    Ц.Элбэгдорж: Оюутан-цэрэг та нар цэргийн тангарагтай хамт оюутны хариуцлагын тангараг давхар өргөж буй гэж бодох ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Оюутан-цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа, Хүндэт дайчид, оюутан-цэргүүд ээ, Эрхэм хүндэт ард иргэд ээ! Монгол Улсын батлан хамгаалахын шинэ нөөц хүчин, цэргийн албаны шинэ хэлбэр оюутан-цэргийн хоёрдугаар ээлж тангаргаа өргөлөө. Эр цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд Эх орон бүтнээрээ …

  • 12 August

    Оюутан цэргүүд тангараг өргөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн билээ. “Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, Чингисийн талбай дээр энэ оны оюутан цэргүүд эх …

  • 12 August

    82 настай “фэйсбүүкчин” эмээ

    Мэдээллийн эрин зуунд олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хэрэглэдэггүй хүн бараг үгүй болжээ. Тэгвэл Монголын хамгийн өндөр настай ФЭЙСБҮҮК хэрэглэгч эмээг та бүхэнд танилцуулья. 1934 онд төрсөн нас сүүдэр 82-ыг зооглож яваа ануухан энээ эмээгийн хаяг нь Buurai Buurai. Орчин үесэг, цоглог эмээдээ уншигчдынхаа өмнөөс урт насалж, удаан жаргахыг ерөөе.   Г.Эрдэм    

  • 12 August

    Өршөөлийн хуулиар суллагдсан залуусыг нээлттэй ажлын байранд зуучилна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар боллоо. 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар “Өршөөлийн тухай хууль”-ийг хаалттай дэгээр хэлэлцэж баталсан. Уг хуулиар 3000 гаруй хоригдол суллагдах бөгөөд үүний  дийлэнх нь залуучууд байгаа юм. Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж …

  • 12 August

    МЗХ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар эхлүүллээ

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ  наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар  “Залуу” сар болгон зарлалаа.  “Залуу” сар болгож буй нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад …

  • 12 August

    Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 10,23 хувиар буурчээ

    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 07-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 07-р сард 12.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.49 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -5.58 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.23 хувиар …

  • 12 August

    Малчид, тариаланчдад мэргэжил аргазүйн сургалт явуулна

    Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны …

  • 12 August

    Цэрэнтогтох хүү эмнэлгээс гарчээ

    Найман сартай бяцхан дүүгээ аварч өөрөө наян хувийн түлэгдсэн Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч эмнэлгээс гарчээ. Солонгосын Хангасва эмнэлэгт эмчлүүлж эмчилгээгээ дуусгасан ба эмнэлгээс өчигдөр гарсан байна. Үлдсэн зарим нэг эмчилгээ болон физик эмчилгээг эх орондоо хийлгэх юм. Одоо биеийн байдал нь тун сайн байгаа бөгөөд удахгүй 8-р сарын 12 нд эх орондоо ирэхээр болсон байна. Мөн энэ хугацаанд сэтгэл зүрхээрээ …

  • 12 August

    Буянт-Ухаад шалган нэвтрүүлэх бүртгэлийн cистем ашиглалтад орлоо

    Хууль зүйн яам БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Э-иммигрэйшн системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд шинээр хийгдсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг Буянт-Ухаа боомтод 8 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллуулж эхэллээ. Манай улсад 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэм­жээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн …