Нийгэм

October, 2015

  • 1 October

    Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

    Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын Ахмадын хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо. Тус ажиллагааг нээж ОБЕГ-ын штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян үг хэлж, ахмад буурлуудад эрүүл энх байхыг хүсэн ерөөсөн юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр 4 ахмадыг тус бүр шагнасан юм. Мөн Ахмадын хорооны гишүүн …

  • 1 October

    ХХАА-н сайдын нэрэмжит грантад шалгарсан бүтээлүүдийн нэрс тодорлоо

    Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаалаар салбарын судалгаа, хөгжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний ажилд грант олгох журмыг баталж, энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгохоор билээ. Энэ жилийн грантад мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн 10 бүтээлийг ирүүлсэн байна. Эдгээр бүтээлүүдээс эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлага, бүтээлийн үр дүнгийн зах зээлд өрсөлдөх …

  • 1 October

    АСЕМ-ын зочид буудал хариуцсан ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсад 2016 оны 7 дугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн хуралдаан 9 дүгээр сарын 30-нд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалж буй уг ажлын хэсгийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын өнгө төрх, үйлчилгээ, дотоод зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зарлах уралдааны удирдамж, шалгуур …

  • 1 October

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт: Олон Улсын болон Монголын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр нийслэлийн ахмад настнуудыг нарийн мэргэжлийн баг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халамжийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99050453 10:00 цагт: “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн” Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын …

September, 2015

  • 30 September

    Тарваган тахлаар нас барсан нь тогтоогджээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн …

  • 30 September

    Сураггүй болсон 2 иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужиртнарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 18 цагийн орчимд төөрч сураггүй болсон мэдээллийг сумын тамгын газрын дарга Б аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр; Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар …

  • 30 September

    Сурах бичгийг үйлдвэрийн үнээр борлуулах цэгүүд

    № Хэвлэлийн компани Борлуулах хаяг, холбогдох утас: 1 “Адмон принт” ХХК “Интер ном”  номын их дэлгүүр бусад салбарууд:  330-900, “Налайх” дүүрэг 9665-1241, “Багануур” дүүрэг 9983-6622 Аймгийн төвүүд дэх борлуулах цэгүүдээр дамжуулж худалдаална. Утас: 318-339 Борлуулалт хариуцсан ерөнхий менежер Г.Гэрэлцэцэг 8998-4199 2 “Би Си Ай” ХХК Номун дэлгүүр, 9919-0216 Нацагдоржийн номын сан, 9607-2075 Зүүнхараа номын сан Сэлэнгэ аймгийн номын дэлгүүр Завхан …

  • 30 September

    Гурван жилд барилгын 164 осол гарчээ

    Сүүлийн гурван жилд барилгын ажлын явцад 164 осол гарч, 63 хүн амиа алдсан бөгөөд ихэнх нь хавар, намрын улиралд гарчээ. Мөн гадна агаарын температур тигээс бага хэмд даацын бүтээцийн бетоныг цутгаснаар зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, бат бэх муудаж, нурах эрсдэл үүсдэг. Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны …

  • 30 September

    “Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармаг болно

    Монгол Улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол зэрэг олон шалтгаанаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, ногоон технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа олон нийтийн тулгамдсан асуудал болсон. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлэгч “Каритас …

  • 30 September

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай Ш.Оюундалайд туслахаа илэрхийллээ

    Монголын сайтын холбооноос ясны хорт хавдартай Ш.Оюундалай охинд туслах санаачилгыг өрнүүлж байгаа. Тэрбээр Солонгос улсын цөмийн энергийн төв эмнэлэгт хагалгаа, эмчилгээ хийлгэх бөгөөд эмчилгээний зардалд 90-100 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Охины аав ээж 2 чадах ядахаараа хөнжил оёж, гадуур зарж орлого олж байгаа хэдий ч охиныхоо эмчилгээний зардлыг олж чадахгүй байгаа учраас 4 настай хүүг нь бодон ард олондоо …

  • 30 September

    Цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгөв

    Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч нартай хамтарсан уулзалт хийлээ. Дээрх уулзалтаар Монгол Өршөөл үзүүлэх тухай 9 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Е/19 дүгээр албан бичгээр хориг тавьсан заалтыг хэрэгжүүлэхгүй …

  • 30 September

    “Авто цогцолбор” руу нүүхгүйн төлөө худалдаачид нэгдэж байна

    Авто бизнес эрхлэгчдэд асуудал тулгараад байна. Нийслэлийн захиргаа, Мэргэжлийн Хяналтын Алба Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны төвүүдийг 22-ын товчооны “Авто цогцолбор” хэмээх шинэ төв рүү нүүхийг шаардсан албан бичиг хүргүүлжээ. Гэвч ШӨХТГ захуудыг нүүлгэн шилжүүлэх үндэслэлгүй гэж үзээд байгаа юм. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд яригддаг энэ асуудлыг төрийн дарамт шахалт гэж худалдаачид үзэж байна. “Авто цогцолбор”-т техникийн …

  • 30 September

    Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт эхэллээ

    Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг сургалтын эхэнд хэлсэн үгэндээ “Та бүхэнд танхимын сургалтаар зөвхөн анхан шатны ойлголтыг бид өгнө. Эвлэрүүлэн зуучлал гэж юу юм, ямар ач холбогдолтой …

  • 30 September

    Хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, …

  • 30 September

    Л.Гүндалай бол бидний нийгмийн бодит “тусгал”

    Өчигдөр Eagle  телевизийн шууд нэвтрүүлэгт хамтдаа  орсон Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нарын хамт оролцсон ярилцлага өнөөдөр олон нийтийн амны бай болж байна. Үнэндээ тэд 30 минутын  зайтайгаар тус тусдаа эфирт орох байсан ч БНН-ын дарга Б.Жаргалсайхан эфирт хоцорч ирснээс болж тэднийг хамтад нь оруулахаас өөр аргагүй болжээ. Учир нь Б.Жаргалсайхан дарга өмнө нь …