Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай боллоо. Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох боломжтой боллоо. Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх зориулалт бүхий IM9500 загварын багажийг өнөөдөр ХХААЯ-нд хүлээн авч улаан буудайн чанарын туршилт хийлээ. Өмнөх жилүүдэд буудайн цавуулгийн хэмжээг гар аргаар тодорхойлдог байсан. Ингэхдээ …
Нийгэм
September, 2015
-
29 September
Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл нуурын зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/764 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Газар барилгажилтын зөвлөлийн хурлын шийдвэрийг хянан үзээд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны зүүн талд усан толио, хиймэл хөв нуурын зориулалтаар 21493 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олголоо. …
-
28 September
“Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нар оролцож, “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан энэхүү хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн дагуу 2020 он …
-
28 September
Л.Тунгалаг: Охиныг минь буруу оношилсоор ясанд нь хүртэл тулгасан Хан-Уул дүүргийн эмнэлэгт гомдолтой байдаг
Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдгээс хойш яалтай ч билээ. Гэхдээ сэтгэлийн хатаар, итгэл найдвараар, олны дэмээр өвчин зовлонг ялан дийлж болно. Хорт хавдар гэдэг аймшигт өвчинд “баригдан”, хэн нэгний сайхан сэтгэлийн тусыг горьдон хүлээж суугаа 23-хан настай Ш.Оюундалай охины талаар өмнө нь мэдээлж байсан билээ. /Өмнөх нийтлэлийг http://www.ugluu.mn/154161.html эндээс уншина уу?/ Энэ удаад Ш.Оюундалай охины ээж Л.Тунгалагтай цөөн хором …
-
28 September
“Модел ЮНЕСКО Монгол” чуулганыг Улаанбаатарт хийнэ
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулж, “Модел ЮНЕСКО Монгол” анхдугаар арга хэмжээг ирэх аравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулах гэж байна. “Модел ЮНЕСКО Монгол” буюу МЮМ нь олон улсад зохион байгууллагддаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар чуулганы нэгэн хувилбар юм. Уг үйл ажиллагааны гол зорилго нь …
-
28 September
А.И.Артюниныг Алтангадас одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны Их сургуулийн нэгдүгээр проректор Анатолий Иванович Артюниныг Алтангадас одонгоор шагнав. Монгол Улс, ОХУ хоорондын боловсролын салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж түүнийг ийнхүү төрийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Алтангадас одон гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын …
-
28 September
Г.Цэрэнтогтох хүүд буцалтгүй тусламж үзүүлэв
Гэрт нь гарсан гал түймрийн аюулаас төрсөн дүүгээ аварч, биеийнх нь 80 хувь түлэгдээд байсан Г.Цэрэнтогтох хүү Улаанбаатар хотын ГССҮТ, БНСУ-ын Хангасү эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болсон билээ. Г.Цэрэнтогтох болон түүний ээжийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар хүлээн авч уулзав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн удирдлагатай ярилцан амьдрах газрын асуудлыг …
-
28 September
Цэргүүд ургац хураалтад оролцож байна
Хүйтний эрч чангарахаас урьдан Зэвсэгт хүчний 1000 гаруй цэрэг эрс ургац хураалтад оролцож байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын дагуу тэд төмс хүнсний ногоо, буудай хураан авахад тариаланчдад туслахаас гадна малчдын хадланг бэлтгэн өгч байгаа юм. Цэргүүд Төв аймгийн Жаргалан, Борнуур сум болон, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгуудад …
-
28 September
Карт уншдаг төхөөрөмж эвдэрч эхэлжээ
Нийслэлийн нийтийн тээврийн газраас өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шинэчлэл хийж, ухаалаг карт болон угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ. Хэл амтай эхэлсэн эл шинэчлэл өнөөдрийг хүртэл жигдэрч чадахгүй явна. Угсраа автобус нь осол гаргасан, залгаасаараа салсан зэрэг асуудал гарч байсан бол өнөөдрөөс эхлэн цахим карт уншдаг төхөөрөмж нь ажиллахгүй эвдэрсэн байгаа талаар кондукторууд нь хэлж байна. Таван шараас Офицеруудын ордон хүртэл …
-
28 September
Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгалаа
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн …
-
28 September
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй/ 2015.09.21-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг сумын засаг дарга Х.Дашдэлэг өөрийн биеэр аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.24-ний өдрийн 15:30 цагт өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 3 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт …
-
28 September
Гал авалцах болон шаталтын зүй тогтлыг Монголын нөхцөлд тодорхойлжээ
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн дулааны инженер-судлаач, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Пенополистирол ба пенополиуретаны шатамхай чанарыг үнэлэх судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Дэд хурандаа С.Базаррагчаа онцгой байдлын салбарт 16 дахь жилдээ галын шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна. Тэрээр судалгааны ажилдаа, барилгын салбарт нэвтэрсэн, хямд төсөр үнэтэй, гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа шатамхай шинж чанартай пенополистирол, пенополиуретаныг сонгон …
-
28 September
Нийслэлд золгүй байдлаар 4 хүн нас баржээ
2015 оны 09-р сарын 27-ноос 28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн 1209 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 5, зам …
-
28 September
Машин журамлах ажлыг түр зогсоолоо
Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон тул автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажлыг энэ сарын 01-нээс түр хугацаагаар зогсоожээ. Гэхдээ энэ нь цаашдаа нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш аж. Ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж байж хэрэгжүүлэхээр болсон гэнэ. …
-
28 September
Оюутны картыг өдөрт 1000-аар цэнэглэнэ
Оюутнууд МОХ-ны картаар биш, Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картаар зорчихоор боллоо. Нийтийн тээврийн шинэчлэлээр цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд хуучин хэрэглэж байсан виза картаар биш цахим картаар зорчихоор болсон. Гэвч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүй, өмнөх жил өөр карт шинээр, олон хувиар хэвлэн гаргаснаас болоод оюутнууд одоо хүртэл нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картаа аваагүй байсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл