Нийгэм

November, 2015

  • 5 November

    Зургаан настай хүүхдийг хаалганд хавчуулж чирсэн жолоочийн хэргийг шалгаж байна

    2015 оны 11-р сарын 02-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Энхтайван найрамдалын ордоны урд талын автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н Gea маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч 06 настай эрэгтэй Ж нарын 2 хүнийг чирч гэмтээсэн хэргийн талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийн талаар манай сурвалжлагч эх сурвалжуудаас тодруулсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Болд: …

  • 4 November

    Баримт бичгийн бүрдэл дутуу иргэдэд тэтгэмж олгож байжээ

    НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн тухай авч хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын 12 улсын /ахлах/ байцаагч Нийслэлийн 9-н дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэст шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар иргэдийн анхан шатанд бүрдүүлэх материалыг дутуу хүлээн авдаг, тэтгэмж авах эрх үүсээгүй иргэдэд, тодорхойлолтгүйгээр …

  • 4 November

    “Хүний төлөө-хилийн хяналт” сэдэвт сарын аян эхэллээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газар “Хүний төлөө-Хилийн хяналт” сарын аяныг орон даяар өрнүүлж эхэллээ. Аян нь Хил, хорио цээрийн хяналтын ажил, үр дүнг ард иргэд, гадаад худалдаа эрхлэгчдэд сурталчлах, аюулгүй хүнс сонгон хэрэглэх мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагатай бизнесийг дэмжих, зөвлөн туслах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой. Аяны хүрээнд улсын хилээр хил дамжин халдварлах хүний хөл хориот …

  • 4 November

    Зам тээврийн осолд хоёр хүүхэд өртжээ

    2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн аж. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд  жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган …

  • 4 November

    Өршөөлийн хуулийн үйлчлэл удааширснаас хоригдлууд суллагдаагүй байна

    Орон нутгийн шүүхийнхэн Өршөөлийн хуулийн үйлчлэх хүрээг хэрхэн тусгах тал дээр зөрүүтэй ойлголттой байна. Нэг үгээр хэлэхэд, хуулийг хэрэгжүүлэх асуудалд шүүх, шүүгчид нэгдмэл ойлголтгүй байгаагаас өнөөдөр шоронгоос суллагдсан хоригдуулаад алга “Өршөөлийн хууль батлагдлаа, маргааш нь олон мянган хоригдол суллагдана” гэдэг ойлголт нийгэмд үүссэн. Гэтэл Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг баталсан ч хоригдлууд өнөөдрийг хүртэл суллагдаагүй л байна. Энэ нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч …

  • 4 November

    211.3 мянган тонн үр тариа хураан авлаа

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн …

  • 4 November

    Хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг АТГ-д өглөө

    Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа саяхан Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн байна. Тэгвэл тэрбээр өнөөдөр эдгээр нутгийн удирдлагуудыг шалгуулахаар Авилгалтай тэмцэх газар хүсэлт гаргалаа. Энэ үеэрээ хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарын газрыг хууль бусаар гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм.  Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 …

  • 3 November

    “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяныг эхлүүллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран “БҮХ НИЙТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ХАНГАЖ, ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдөр аяны нээлтээ хийлээ. “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн …

  • 3 November

    Монголд охид хөвгүүдээсээ илүү шударга

    Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн зан үйлийн зөв төлөвшил, ёс суртахуун , хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг судлах, цаашид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, шударга иргэн болгон  төлөвшүүлэхийн тулд хийгдэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг чиглүүлэх зорилгоор хот, хөдөөгийн 800 гаруй сурагчдаас 2013 онд судалгаа авчээ.          БНСУ- ын Транспэрэнси интернэшнл байгууллагаас боловсруулсан арга зүйн …

  • 3 November

    Энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-нд тохиож байна. Тодруулбал, ирэх долоо хоногийн пүрэв гарагт тохионо. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна “Чингис хаан” одон гардуулах …

  • 3 November

    Хятад хилчид монголын хилчдэд буу тулган сүрдүүлжээ

    Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажиллаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар болон бусад УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Р. Сүхбат, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Лхачинжав болон бусад албаны хүмүүс ажиллаж байгаа. Ажиллах шалтгааныг Халх голд үүсээд …

  • 3 November

    Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхана …

  • 3 November

    Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл ингэж шийтгүүлнэ

    Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөн борлуулах гэсэн үйлдэл тасрахгүй гарах болсон. Ойрын баримтыг дурьдвал, өнгөрсөн амралтын өдөр хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг цагдаагийн газраас шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан аж. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Гэтэл энэ …

  • 2 November

    Гэмт этгээдийг цаг алдалгүй баривчилж, гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэжээ

    Албан үүргээ гүйцэтгэж  явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж  хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлж,  БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболдоор ахлуулсан  бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан  баривчиллаа.   Гэмт этгээд  “Б” нь 50 настай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж.  Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд …

  • 2 November

    Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо

    Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 30.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 12000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадагшаа ажиллах хүч гаргах, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх …