Жолооны үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зогссон. Одоогоор 20 орчим мянган иргэн үнэмлэхээ авахаар хүлээж буй аж. Гэхдээ үнэмлэх нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр жолооны үнэмлэх хэвлэж өгчээ. Энэ түр үнэмлэхээр иргэд ирэх есдүгээр сарын 1-н хүртэл ашиглаж болох юм байна. Дашрамд, жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Улаанбаатар хотын замын цагдаагийн газар “Смарт солюшн” компанитай хамтран …
Нийгэм
June, 2015
-
25 June
Голд зургаан хүүхэд живж амиа алджээ
Урин дулаан зун цаг болж иргэд аялал зугаалгаар явах нь их байдаг. Гэвч иргэдийн аюулгүй байдлаа болж голд живж амь насаа алдах явдал их гарч байгаа юм. Он гарсаар гол усны ослын золгүй тохиолдлоор 20 хүн нас барсан байна. Үүний 6 нь бага насны хүүхэд байна. Нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усанд орохгүй байх, бага насны …
-
25 June
Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
Монгол Улс, БНХАУ хоорондын стратегийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаа, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон асуудлын хүрээнд 2 улсын хилээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс ӨМӨЗО-д ажиллаж байгаа билээ. Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид ӨМӨЗО-ны Хойд хэсгийг хөгжүүлэх ажлын хэсгийн байнгын хорооны орлогч дарга Бао …
-
25 June
Аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтэс, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдал, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож зөвлөмж өглөө. Мөн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баттөр хулгайлах …
-
24 June
Шинэ амьдралын зураач буюу Ган-Одтой хийсэн онлайн яриа
Удаж байж тохиролцсон ёсоороо уг ярилцлагыг авч та бүхэндээ хүргэж байна. Хувь зохиол нь хэн нэгэн хүнд тохиолдоод байхгүй ховорхон заяатай төрсөн энэ бүсгүйг хүндэтгэж явъя! Бурхантай заалдсан гэмээр тэмцэлдээ мятрашгүй зориг, тэсвэр тэвчээр гарган зүтгэснийхээ хүчинд ялалт байгуулсан гэж би боддог юм. Өнөөдөр энэ бүсгүй эмнэлгийн орноос өндийгөөд л ” үлдсэн ажлаа хөөцөлдөж цэгцлээд л, гар цүнхээ бариад Буянт-Ухаагаас …
-
24 June
Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэв. Л.Гансүх нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.
-
24 June
Ил задгай гар дээрхи худалдаанаас сэрэмжилье
Жимс, хүнсний ногоог хөргүүргүй, ил задгай эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалах, тээвэрлэх, худалдаалсанаас чанар аюулгүй байдлаа тодорхой хэмжээгээр алдаж, исэх, муудаж, элдэв төрлийн нян, хөгц үржих нөхцөл бүрддэг. Хүнсний ногоо, жимсийг хөргүүргүй, ил задгай эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлөөс худалдан авч түүхийгээр, угаалгүй, хальслаагүй идсэн тохиолдолд гэдэсний бичил биетэн болон пестицидийг агуулж буй магадлалтай тул та хоол хүнснээс гаралтай …
-
24 June
Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэстэн дамжсан компьютерийн технологийн корпораци Майкрософтын Инноваци, бодлогын төвтэй танилцлаа. Тус корпораци нь 1975 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Билл Гейтс үндэс суурийг нь тавьсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн олон орон дахь тус корпорацийн салбаруудад нийт 128 мянга гаруй хүн ажиллаж байна. Майкрософт нь 2014 онд 86 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, ашиг орлогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. …
-
24 June
УИХ-ын дарга “Майдар эко хот” төслийн ажлын явцтай танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.24/ “Майдар эко хот” төслийн ажлын явц байдалтай танилцав. Их Майдар бурханы хөшөө болон түүнийг хүрээлэн бий болох соёл, урлагийн цогцолбор нь байгалийн үзэсгэлэнт газрын нэг болох Богд хан уулын өвөрт байрлах юм. Эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсон Их Майдар бурханы сүр хүчтэй уялдуулан тайлбарлавал энэхүү …
-
24 June
Азийн хөгжлийн банкнаас төслийн санал танилцууллаа
Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банкны төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Азийн хөгжлийн банк Хотын захиргаатай олон төсөл, …
-
24 June
Сэрэмжлүүлж байна
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь 2015 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн 20-р хорооны “Хар усан тохой”-оос 11-р хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байна. Мөн иргэд ихээр ирж амарч байгаа голын сав газруудад онцгой хяналт тавьж, амарч зугаалж яваа иргэдтэй биечлэн уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ онцгой …
-
24 June
Ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна
Зургаадугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 55 дизелийн түлш 38 ТС-1 44 хоногийн нөөцтэй байна.
-
24 June
Д.Цогтбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгаа хорин хувьд Засгийн газар 200 тэрбумын баталгаа гаргахаар шийдвэрлэв
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай ярилцлаа. -Ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудал бүрэн шийдэгдлээ. Даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэж, холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Засгийн газар хэдэн тэрбумын баталгаа гаргаж байгаа вэ? -Өнгөрсөн долоо хоногт бид түрээсийн орон сууцны хөтөлбөрөө батлуулсан. Өчигдрийн …
-
24 June
Монгол улс олон улсын аврах багтай болно
ОБЕГ, НҮБ-тай хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага өчигдөр эхэллээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж хүлээн авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, хумүүнлэгийн тусламж хүлээн авах, үдэн гаргахтай холбоотой бүлэг заалт оруулж байгаа. Олон улсын …
-
24 June
Өндөр технологи бүхий лаборатори нээлтээ хийлээ
Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд өндөр технологи бүхий 24 лаборатори өнөөдөр ХААИС-д нээлтээ хийлээ. Энэ төслийг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагын санхүүжилсэн юм байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний, сүү судлалын, амьтны био технологийн болон мах боловсруулах, судлах лаборатори гэх мэт лабораториос гадна бүрэн автомат гидропоник хоёр хүлэмжийг ч бас өнөөдөр хүлээн авсан юм. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл