Нийгэм

December, 2014

  • 23 December

    Төрийн дээд одон, медаль гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн  асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар гардууллаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар 63, Шударга журам медалиар 2, Алтангадас одонгоор 147, Хөдөлмөрийн гавъяаны …

  • 23 December

    Хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.5 хувиар өсчээ

    Энэ сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.3, адууны махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.3, ямааны махны үнэ 3.5  хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ …

  • 23 December

    Шатахууны 43 хоногийн нөөцтэй байна

    Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортлон авсан байна. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ. Одоогийн байдлаар шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн байгаа бөгөөд энэ нь ердийн хэрэглээний 43 хоногийн хэрэглээг хангах аж. Үүнээс А-80 шатахуун 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг …

  • 23 December

    Гэр орноосоо дайжсан, хараа хяналтгүй 70 хүүхдийг илрүүллээ

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төвийн 6 дүүргийн гудамж, …

  • 23 December

    МҮОНТВ-ийн удирдлагыг томилов

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Лхагвадаш, дэд захирлаар Ч.Батцэнгэл нарыг өчигдөр томилсон. Дэд захирал болоод захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөнөөс телевизийн урлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан дээрх хоёр хүнийг сонгожээ. Д.Анар

  • 23 December

    Дүнжингараваас улиастай уулзварын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам …

  • 23 December

    Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ

    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын сүүлчээс ирэх сарын дунд хүртэлх хугацаанд мэндэлнэ. Харин үүнд зориулж Засгийн газраас 958 сая төгрөгийг зарцуулахаар тооцоолж байгаа ажээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын …

  • 23 December

    Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхийг нийслэлд өглөө

    Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваариар төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа юм. …

  • 23 December

    Нэгдүгээр сарын хоёрны өдөр бүх нийтээр амарна

    Энэ сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн нэгдүгээр сарын хоёрны өдрийг амралтын өдөр болголоо. Учир нь нэгдүгээр сарын хоёрны өдөр нь баасан гараг тохиож байгаа учир ийнхүү амралтын өдөр болгож харин нэгдүгээр сарын 10-ны өдөр тус өдрийг нөхөж ажиллахаар боллоо. Харин арванхоёрдугаар сарын 30,31-ний өдөр албан ёсны ажлын өдөр билээ. …

  • 23 December

    Сэрэмжлүүлэг

    2014 оны 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 2548 буюу 18 хувийг согтуугаар үйлдсэн статистик мэдээ гарсан байна. Мөн сүүлийн өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн, нас барсан  иргэдийн тоо өссөн байх тул иргэд баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна.

  • 23 December

    12 дугаар сарын 31-нд 28 автобус үйлчилнэ

    Шинэ оны баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчилнэ. Шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд талбай дээр он гаргасан иргэд автобусаар гэртээ харих боломжтой. Тиймээс иргэд Чингисийн талбайн гурван талд байрлах нийтийн тээврийн зогсоол дээрээс явах чиглэлдээ суух боломжтой юм байна. Тодруулбал, Талбайн баруун тал буюу Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс, Хуучнаар Ленин клубын урд тал Талбайн зүүн тал …

  • 22 December

    Дүнжингараваас Улиастайн уулзвар хүртэлх автозам зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам …

  • 22 December

    Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно

    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын  Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, …

  • 22 December

    Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

    Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэхээр боллоо. Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой 2015 онд тохионо. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөхөд шууд тусалсан …

  • 22 December

    ЗТЯ-ны удирдлагууд байрыг нь эмнэлэг болгохыг дэмжиж байна

    Засгийн газрын XIII байр буюу Энхтайваны гүүрний доорхи Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд болон УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны зарим гишүүд ЗТЯ-ны байртай танилцсан юм. Энэ үеэр ЗТЯ-ныхан байраа суллаж өгөх сонирхолгүй байна гэх мэдээлэл цацагдах болсныг тус яамныхан үгүйсгэж, хүүхдүүдэд шаардлагатай, хүрэлцээ муутай байгаа хүүхдийн эмнэлгийг байгуулахыг дэмжиж …