Нийгэм

July, 2013

  • 17 July

    Шөнийн “эко тролейбус” иргэдэд үйлчилж байна

      Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байна.  Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-н хүртэл явуулах юм байна. “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицеруудын ордон” маршрутаар тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд …

  • 17 July

    Хүний наймааны хохирогчдод төрөөс мэргэжил эзэмшүүлдэг болно

     Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах,  мэргэжлийн сургалтад хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам баталжээ. Уг журмын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран хүн худалдаалах гэмт хэргийн улмаас  эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны Монгол Улсын иргэн хамрагдах юм байна. Мөн  хүн худалдаалах гэмт …

  • 17 July

    Цагдаагийн албан хаагчид торгуулийн бэлэн бус хэлбэрт шилжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, 08 сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.БАТЦООЖ-оос тодрууллаа. 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцохоор боллоо. Камераар зөрчлийг яаж илрүүлэх вэ? Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль …

  • 17 July

    Сард 8000-10000 айл шинэ суурьшлийн бүсэд бууж байна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн 8 дүүрэг Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм. Хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жил бүр  нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний найдвартай …

  • 17 July

    Цэрэг, цагдаагийн ажилтнуудад шагнал гардуулна

      Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэөдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, Хууль зүйн яам, цагдаагийн байгууллагын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.30 цагт  ЦЕГ-т болно.

  • 17 July

    Нийслэл хот тамхины тусгай хогийн савтай боллоо

     Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллах талаар санал солилцсон билээ. Тэгвэл энэ үеэр Дулааны цахилгаан станцынхан өөрсдийн санаачилгаар бүтээсэн тамхины хогийн саваа засаг даргад танилцуулж, 20 -ийг бэлдэглэсэн байна. Тодруулбал, тэд хэрэгцээгүй болсон дулааны хоолойг ашиглаж гал авалцахааргүй, мөн тамхины иш хийхээр нүхтэй, хажуу талдаа хогийг нь авах боломжтой хогийн …

  • 16 July

    Хотын дарга Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзлаа

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга“18 жилийн турш ах дүүгийн найрамдалт харилцаатай хамтран ажиллаж ирсэн Сөүл хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид та бүхэнтэй улам өргөн …

  • 16 July

    Орбит-Тахилтын шинэ зам нээлтээ хийлээ

      Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын төсөл”-ийн авто замыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Орбит-Тахилтын чиглэлд шинээр барьсан 7,1 км автозамын нээлт 7 сарын 15-нд боллоо. Энэ автозам нь явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, ус зайлуулах хоолой, суваг шуудуутай бөгөөд замын тэмдэг тэмдэглэлээг бүрэн хийж, дэлхийн стандартад нийцсэн зам болсон гэдгийг албаныхан онцолж байна. “Хурдны зам” …

  • 16 July

    Цэцэрлэгүүдийн бүртгэл орон даяар VIII сард эхэлнэ

     Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-нөөс эхлэн орон даяар явагдах ажээ. Бүртгэл 19-өөс 25-ыг хүртэл долоо хоногийн хугацаатай явагдах бөгөөд эцэг эхчүүд харьяаллынхаа цэцэрлэгт, бүрдүүлэх материалын хамт бүртгүүлэх юм байна. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 58 цэцэрлэгийг нэмж ашиглалтанд оруулан 400 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах болж байгаа юм. Тиймээс нийслэлийн хэмжээнд буй 2-5 насны 99604 хүүхэд байгаагийн  70 орчим хувь …

  • 16 July

    Нийслэлд нэн шаардлагатай ноу хау нэвтрүүлэх журмыг танилцууллаа

     Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи ноу-хау  нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.  Энэхүү журмаар Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах  асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник технологийг нутагшуулж, эдийн засгийн үр ашигтай болох нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч, оруулсан …

  • 15 July

    Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрийдэхээр боллоо

      НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Их жанжин Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай хэлэлцсэн байна. НИТХ-ын тэргүүлэгчидийн олонхийн саналаар Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит талбай болгохоор шийдвэрлэжээ. Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар жанжинаас илүүтэй Богд эзэн Чингис хаан нь нэр хүнд нь дэлхийд танигдсан, түүхийн хувьд өндөр ач холбогдолтой хүн хэмээн үзэж төв талбайн …

  • 15 July

    Газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

      Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 07 сарын 15-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр “Үндэсний их баяр наадам”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 75 төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс 74-ийг нь амжилттай зохион байгуулж, “Дээлтэй монгол” наадам цаг агаарын нөхцлөөс шалтгаалан …

  • 15 July

    Он гарсаар 2587 удаа аюулт үзэгдэл, осол гарчээ

    Эдийн засгийн салбарын үзүүлэлт  Том малын зүй бус хорогдол 2013 оны эхний хагас жилд, улсын хэмжээнд 638.4 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 362.8 мян.толгой буюу 2.3 дахин нэмэгдсэн байна. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 29.5 мянга, үхэр 63.1 мянга, тэмээ 0.9 мянга, хонь 278.0 мянга, ямаа 267.0 мянга байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт …

  • 15 July

    Гэмт хэргийн улмаас нас барагсдын тоо 1,6 хувиар буурчээ

    Үндэсний статистикийн хороо- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2013 оны эхний хагас жилийн байдлаар) Нийгмийн үзүүлэлт Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд 38729 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 2784 эх буюу 7.7 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 6572 болж, 507 хүүхэд буюу 8.4 хувиар өслөө.   Улсын хэмжээнд 2013 оны эхний хагас жилд нялхсын эндэгдэл 577 болж, өмнөх …

  • 15 July

    Улаанбаатарт хотноо “шөнийн тролейбус” үйлчилж байна

     Шөнийн 23:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл Улаанбаатар хотноо шөнийн тролейбус үйлчилгээнд явж эхэлжээ. Тодруулбал,  Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицерүүдийн ордон” чиглэлд хоёр тролейбус туршилтаар үйлчилж байгаа юм байна. Тасалбарын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна. Тус үйлчилгээг “Цахилгаан тээвэр” компаниас “Эко …