“Намрын ногоон өдрүүд-2013”-ын хүрээнд Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ тун удахгүй болно. Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүрэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бол Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэ жил …
Нийгэм
July, 2013
-
24 July
Б.Эрдэнэцогтод туслах уриалга гаргалаа
Нийгмийнхээ эмгэгийг анагаахад өөрийн хувь нэмрээ оруулж, мэдрэмж, авьяасаараа жигүүрлэж явсан залуухан сэтгүүлч, яруу найрагч нөхөр маань өнөөдөр үгээ тасалж, үзгээ алдаж мэдэх аюулын ирмэгт ирээд байна. Б.Эрдэнэцогтын бэлтгэсэн мэдээг амтархан үздэг түмэн олондоо Б.Эрдэнэцогтынхоо эрүүл мэндийн талаар ийм мэдээ дуулгах үнэхээр хүнд байна. Гэвч хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинд ээрэгдэн шаналж байгаа үзэг нэгт нөхөртөө туслахын тулд сайхан …
-
24 July
Малаас хүнд халдварладаг өвчин нийслэлд орж ирэхээс сэргийлэх ажил эхэллээ
Баруун аймгуудад малын шүлхий, боом өвчин гарсантай холбогдуулан хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх захирамж гарчээ. Хотын даргын гаргасан уг захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, …
-
24 July
“Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлнэ
Улаанбаатар хот Японы Хоккайдо мужийн Байгаль хамгаалах орон нутгийн байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна. Иймд “Ногоон Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр хоёр тал гарын үсэг зурна. Т.Түвшин Ugluu.mn
-
24 July
БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжуулан үнэгүй мэс засал хийлгэх боломжтой
Солонгос дахь Монголчууддаа БНСУ-ын Ногоон загалмайн нийгэмлэгээс МУ-ын ХАХНХЯ-ны харъяа БНСУ-дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнхөнд тусламжийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох мультивитамин, омега 3, гульказамин, хүн орхоодойн бэлдмэлийг тусламж болгон гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд Ногоон загалмайн Нийгэмлэгийн U-health-ийн ерөнхий менежер Хан Жэ Жүн, Ногоон загалмайн нийгэмлэгийн төлөвлөлтийн хэлтэсийн дарга И Гён Сү, MNCITY KOREA компаний захирал И Жү …
-
24 July
“Самбалхүндэв”-ийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжих үү?
Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гаргаад байгаа юм. Энэ асуудлыг 2010 оноос эхлэн судалж байгаа бөгөөд НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан байдаг. “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар …
-
23 July
Энэ оны хагас жилийн байдлаар барилгын 9 осол гарчээ
НИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг баталсан билээ. Энэхүү журмаар барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Журмын талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан …
-
23 July
Цэцгэн чимэглэлд 315 сая төгрөг зарцуулжээ
Хотын гудамжаар өнгө алаглах цэцэгс энэ зуны чимэг болж, нийслэлийнхний нүд, сэтгэлийг баясгасаар байна. Иргэдээ сэтгэл ханамжтай, эрүүл таатай аж төрөхөд нь зориулж, хотын ногоон байгууламжид анхаарал хандуулан ажиллаж, гудамж талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Харин өчигдөрөөс хэвлэл мэдээллээр “Нийслэлийг цэцэгжүүлэхэд 4 тэрбум төгрөг зарцуулжээ” гэсэн ташаа мэдээлэл цацагдсан талаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан “Нийслэлийн …
-
23 July
НЗДТГ “ноу хау” нэвтэрүүлнэ
Нийслэлийн Засаг Даргын тамгийн газраас шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх, нутагшуулах туршилтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой журмыг хэвлэлийнхэнд танилцууллаа. Энэхүү журмаар нийслэлийн хөгжил , бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх нутагшуулах асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник, технологийг нутагшуулж эдийн засгийн үр нөлөөтэй болох эсэх нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч, …
-
23 July
Цахилгаан, дулааны үнэ VS ухаалаг хэрэглээ
Ирэх наймдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ өнгөрсөн Баасан гаригт мэдээллээ. Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр буюу хоёрдугаар сард “Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарласан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад, зардлаа бууруулж, эрчим хүчний …
-
23 July
Ажилласан жилийн нөхөн тооцолтонд 298,7 мянган иргэн хамрагдаад байна
УИХ-аас өнгөрсөн онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг баталснаар иргэд, даатгуулагчдын 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Иргэд, даатгуулагчид дээрх хуульд хамрагдахын тулд тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх болсон. …
-
22 July
Сурагчдын дүрэмт хувцсанд 3 жилийн баталгаа өгнө
Энэ жилийн хувьд 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас үйлдвэрлэх шаардлагатай гэсэн тоо баримт гарсан байгаа билээ.“Бат зүү” компани 2003 онд Оюуны өмчийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зохиогчийн эрх патент авч, БСШУЯ-ны зарласан тендерт шалгарч, дүрэмт хувцсаар сурагчдыг жигдрүүлж байсан. Гэвч тус газрын нийлүүлсэн хувцас чанарын шаардлага хангахгүй, сэмэрч, урагддаг гэсэн гомдол иргэдээс цөөнгүй гардаг. Тэгвэл энэ жил …
-
22 July
Ухаалаг улаанбаатарын төлөө “Смарт Сити”
Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн удирдлагаас “Смарт сити” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн, туршлагатай боловсон хүчин бүхий судалгааны баг өнгөрсөн жилээс ажлаа эхлүүлж, “Смарт сити” хөтөлбөрийг нийслэлд нэвтрүүлэх боломж байгааг судалсан байна. “Смарт сити” хөтөлбөр …
-
22 July
“Төмөр хүн-3” киноны уран бүтээлчид Монголчуудаас хүлцэл өчив
ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-нд АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд 1а/59 тоот албан бичиг илгээсэн бөгөөд уг бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичгийг ашигласан асуудалд эсэргүүцэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн юм. Уг албан бичгийг сийрүүлэн хөрвүүлбэл: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос мэндчилж байгаадаа баяртай байна. Монгол Улс нь Ази тивийн нэгэн улс бөгөөд мянга мянган жилийн …
-
22 July
Зуслангуудад “Газар өмчлөлийн мэдээллээр хангах товчоо” байгуулагдана
“Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх” тухай нийслэлийн Засаг даргын А/624 тоот захирамжаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25 дугаар тогтоолоор батлагдсан 26 байршилд Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Захирамжийн биелэлт ямар шатандаа явж байгаа талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл