Нийгэм

November, 2013

  • 7 November

    Урт цагааны түрээслэгчдийг Мэргэжлийн хяналт, татварынхан зохион байгуулалттайгаар дарамталж эхэлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө гуравхан хоногийн өмнө хууль шүүхийн удирдлага болон иргэд, олон нийтэд зориулан “Иргэний танхим”-д уулзалт хийсэн билээ. Тэрээр энэ үеэрээ  “Монгол Улсыг хуулийн засаглалтай улс болгоно. Албан тушаалтнаас илүү хууль засагладаг нийгэмд шилжих шинэтгэлүүдийг эхлүүлнэ”  гэдгээ онцолсон.  Мөн тэрээр “Манайд нэг зовлон байна. Бизнесийн салбар дээр бүх дарамт очиж байна. Хамгийн идэвхтэй ажиллаж, баялаг бүтээж байгаа …

  • 7 November

    Сэлбийн намагтай гудамжийг засч тохижуулжээ

    Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Энэ ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байгаа юм. Өчигдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ …

  • 7 November

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгыг, 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31-р хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийгдэх тул 10 – 18 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр …

  • 6 November

    Хан-Уул дүүргийн зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор өнгөрсөн хавраас эхлэн хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийн ажил 85 …

  • 6 November

    Маргааш “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум болно

    Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум энэ сарын 7-ны өдөр Соёлын төв өргөөнд “Сахилга-хариуцлага” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг форумыг өмнөх жил иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхижүүлэх …

  • 6 November

    Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсацгаана

    Төгрөгийн ханш 30 хувиар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тиймээс цалинг 30 хувь нэмэх шаардлагатай байгаа тухай МҮЭХ-оос мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр эл асуудатай холбогдуулан эмч, багш нарын цалинг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа тухай тус салбарынхан хэвлэлийн хурал хийлээ. Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсадын дийлэнхи нь эмэгтэй хүмүүс байдаг бөгөөд тэдний ихэнхи нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг аж. Тиймээс гэр …

  • 6 November

    Улаанбаатар хотын 5 байршилд бүрэн автомат автозогсоол барина

    Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа 5 байршилд бүрэн автомат  автозогсоол хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэ ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн 2-р хороо 31-р байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар автозогсоол хийхээр шийдвэрлээд байна. Энэхүү …

  • 6 November

    Нийслэлийн төсвийн төсөлд санал авах хуудсыг өрх бүрт тарааж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэний оролцоотой төсөв-2014”  хэлэлцүүлэг албан ёсоор эхэллээ. Хэлэлцүүлгийг анкетын асуулга, цахим асуулга, хороодын шууд хэлэлцүүлэг гэсэн 3 төрлөөр зохион байгуулах бөгөөд 11 сарын 5-ны өдрөөс эхлэн санал авах хуудсыг нийслэлийн өрх бүрт тарааж байна. Дүүргийн хороодод явагдах хэлэлцүүлгийн санал авах хуудсыг хэсгийн ахлагч нар өрх бүрээр тарааж энэ сарын 8, 9–нд буцаан цуглуулна. Өрх бүрийн өгсөн саналыг …

  • 6 November

    Маргааш “Монголын сав, баглаа, боодол” үзэсгэлэн худалдаа МҮХАҮ тамхимд нээлтээ хийнэ

    МҮХАҮ тамхимаас Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор МҮХАҮ тамхимд  “Монголын сав, баглаа, боодол” үзэсгэлэн худалдааг зохион байгуулхаар болжээ.  Энэхүү үзэсгэлэнд даавуун тор, баглаа боодол, ундаа усны сав, шошго, бүх төрлийн гялгар уут, цаасан хэвлэлийн материал үйлдвэрлэдэг дотоодын  компаниуд оролцох юм байна.  Мөн уг үзэсгэлэнгийн үеэр энэхүү сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 11 сарын 7, 8-ны өдрүүдэд …

  • 6 November

    Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусчээ

    Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өвлийн бэлтгэл ажил нийт орон даяар ерөнхийдөө дууссан талаар мэдээллэв. Улсын хэмжээнд энэ жил 45 сая орчим мал өвөлжиж, хаваржих бөгөөд малд зориулж бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн хэмжээний 82.5 хувийг бэлтгээд байгаа аж. Энэ нь 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, үйлдвэрийн 40.7 мянган тонн тэжээл бэлтгэсэн гэсэн …

  • 5 November

    Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэхийг хүсч байна

    1930-1940 оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн “Цагаатгалын тухай хууль”-ийн хугацааг сунгах, нөхөн олговрыг яаралтай олгохыг Төр засгаас хүсэж байгаагаа уламжлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд намрын чуулганд хэлэлцүүлэх “Цагаатгалын тухай хууль”-ыг яаралтай авч хэлэлцэн, дуусгавар болсон нөхөн олговрын хугацааг сунгуулах, ямар ч эрх зүйн акт бичиг баримтгүйгээр устгагдсан хэлмэгдэгсдийн бичиг баримтыг шинээр бүрдүүлж ар гэрийнхэнд нь тусламж үзүүлэх …

  • 5 November

    ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид “нөөцийн мах”-ны хадгалалт, хамгаалалтын горимыг өдөр бүр хянана

     2014 онд Улаанбаатар хот, ДарханУул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан 14 мянган тонн мах нөөцлөх, нөөцийн махны менежерээр  Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм” 6000, “Баатрууд тэнгэр” ХХК сонгогдоод байгаа билээ. Өнгөрсөн 9-р сард бол тус сонгон шалгаруулалтад заасан ёсоор “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК тус бүр 1000, …

  • 4 November

    Өнөөдөр ажиллаж буй худалдаа, үйлчилгээний төвүүд болон банкууд

    Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр буюу “Монгол бахархалын өдөр” тохиож байгаа тул орон даяар бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаад байгаа.Тэгвэл өнөөдөр зарим худалдаа үйлчилгээний байгууллагууд болон банкууд ердийн цагийн хуваарийн  дагуу ажиллаж байгаа юм байна. Худалдаа, үйлчилгээний байгууллага: – “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”-ын сүлжээ дэлгүүрүүд – “Гурван билэг”, “Билэг” их дэлгүүр – “Барс”, “Хүчит шонхор”, “Алтжин бөмбөгөр” …

  • 4 November

    Есөн хөлт цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол болж байна

    2012 оноос эхэлэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр – “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аар хуульчлан баталсанчлан өнөөдөр Монгол орон даяар эл өдрийг тэмдэглэж байна. Тус өдрийг нээж өглөө 10.00 цагт Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол Чингис хааны талбайд болсон. Харин яг одоо Төрийн туг Есөн хөлт их цагаан сүлдийг цэнгүүлэх …

  • 4 November

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа билээ. УИХ-аас  2012 онд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан. Тиймээс энэ өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бас бүх нийтээр амрах юм.