Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Архи ууж биеэ хянах чадваргүй болсон үедээ ойр дотны болон гэр бүлийн хүмүүсээ хүндээр гэмтээх хэрэг сүүлийн үед их гарсаар байгаа. Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ төрсөн эцгийгээ хутгалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн иргэн Т-г гэртээ унтаж байхад …
Нийгэм
May, 2013
-
19 May
Өнөөдөр “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг” болно
Өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, Бэст вестэр примиер, “Туушин” зочид буудал хамтран “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг”-ийг Нутгийн захиргааны IV байрны Хурлын танхим /хуучнаар Улаанбаатар хотын банк/-д зохион байгуулах гэж байна. Өдөрлөгөөр Нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Зочид буудал зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгж 1000 гаруй ажлын байрны захиалгатайгаар …
-
19 May
СЕХ-ны хурал эхлэх гэж байна
Одоо 09:00 цагаас Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, сонгуулийн хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлын талаар ярилцах гэж байна. Тус хуралд Сонгуулийн хороодын дарга нар оролцох ажээ. Дашрамд дурьдахад, Өнгөрсөн долоо хоногт Монголын Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчдээ /Ц.Элбэгдорж, Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ/ бүртгүүлэхээр холбогдох шаардлагатай бичиг баримтыг СЕХ-нд хүргүүлсэн. СЕХ нь нэр дэвшигчдийн баримт бичгийг шалгаж, хуулийн дагуу байна гэж үзвэл тавдугаар сарын …
-
17 May
Нийслэлийн газрын асуудлаар иргэд хэлэлцэнэ
Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт …
-
17 May
“Гэрэлт зул” өргөх ёслол болно
Монгол улсад хамгийн анх өдгөөгөөс найман жилийн өмнө “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг 2007 онд “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтарч амжилттай зохион байгуулсан билээ. Энэ сарын 25-нд буюу Бурхан багшийн мэндэлсэн өдрийн 19 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Гэрэлт зул” өргөх ёслолын өмнө зохион байгуулагчдын зүгээс мэдээллийг хүргэж байна. Монголын ард түмний дийлэнхи хэсэг нь уламжлал болгон …
-
17 May
Тэрслүү үг 2 буюу Дарга сэтгэлгээ…
Ардчилсан улс орнуудад аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа төрийг барих байгууллагын гишүүдийнх нь олонхын саналд тулгуурласан, тухайн шийдвэрийн буруу зөвийг хамтдаа хэлэлцдэг, түүнээс гарч болзошгүй үр дүнг нь нарийн тооцдог жамтай билээ. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ. Дарга юу гэнэ, түүнийг бусад нь үг дуугүй сахин биелүүлэх юм. Дарга нь ч үүнийгээ мэдэх тул, илтгэл яриандаа “би үүнийг ганцаараа шийдлээ, …
-
17 May
421-р ангийн хүмүүжигчид гэр бүлийнхэндээ цалингаа өгнө
Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болно. Эл өдөрлөг нь одоогийн хууль зүйн салбарын нээлттэй бодлого, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг хүмүүжигчид тэдний ар гэрийнхэнд танилцуулах, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажил, сургалтын үйл ажиллагаа тус ангид хэрхэн явагдаж буйг мэдээлэхэд чиглэгдсэн байна. Сонирхуулахад, өдөрлөгийн үеэр хүмүүжигчид тус ангид хоригдох хугацаандаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил хийж авсан …
-
17 May
Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ иргэдийг бухимдуулж байна
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11төв”-д энэ сарын 09-нөөс 16-ны өдрийн хооронд нийт 1005 санал хүсэлт, талархал, гомдол ирсэн байна. Энэ долоо хоногт иргэд хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол болон нийслэл хоттой холбоотой асуудлаар түлхүү ханджээ. Улаанбаатар хотын зарим хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Дунд сургууль болон цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар ирсэн саналын дийлэнх …
-
17 May
Оросын зөн билэгч Фатима Хадуева “Батсүмбэр”-ийн асрамжийн газрын хөгшчүүлт туслана
Оросын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан”-ы 13 дахь тэмцээнд оролцож өөийн билэг авьяасаа дэлхий нийтэд таниулсан зөн билэгтэн Фатима Хадуева Монголд тун удахгүй ирэж, буяны үйлсэд биечлэн оролцохоор болжээ. Тодруулбал, түүнийг “Их халуун сэтгэл” ТББ-ын захирал Батхүү Монголд ирүүлэхээр болсон бөгөөд эх орныхоо олон хүмүүст туслах сайн санааны үүднээс урьсан байна. Тэр дундаа Фатима Хадуева “Батсүмбэр”-ийн асрамжийн газрын хөгшчүүлт ойр …
-
17 May
Маргааш зуслангийн зам дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг маргааш /05.18/ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа маргааш /05.18/ 10 цагаас Сүхбаатарын талбай дээр болно. “Эх дэлхийн цэвэрлэгээ” нэрийн …
-
16 May
Маргааш Олимпын гудамжийг нээнэ
ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусаад байна. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж, маргааш орой /05 сарын 18/ авто замын хөдөлгөөнийг нээхээр боллоо. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд явагдаж байна. “Экспресс зам” ХХК ийнхүү Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө нээнэ. Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамжнаас гадна дараахь авто замуудын …
-
16 May
Э.Галбадралын талаар ташаа мэдээлэл цацагдсаныг тогтоожээ
Төрийн өмчит “Мон Атом” ХХК-ийн Стратеги, Хөгжлийн газрын дарга Э.Галбадрал Хятадын компаниас хоёр тэрбум төгрөг залилж авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан. Гэтэл энэхүү мэдээлэл ташаа байсныг холбогдох байгууллагууд болон Э.Галбадралд хоёр тэрбум төгрөгөө алдсан гэх Хятадын компани нотолж байгаа аж. Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэдэг олон улс хоорондын тээврийн “Дэвжих гүүр” ХХК-д Хятадын “Фүн Вий” …
-
16 May
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт болно
“Глоб интернэйшнл” төрийн бус байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдийн дунд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт явуулах гэж байна. Сургалтын үеэр “Төрийн албан хаагчийн ёс зүй ба төрийн байгууллагын хүний нөөцийн ил тод байдал”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал”, ““Худалдан авах ажиллагааны түншлэл” ТББ-ын тэргүүн, Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны зөвлөх” мэргэжлийн хүмүүс …
-
16 May
Сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хийж эхэлсэн байна. Бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэх журам, заавруудыг шинэчлэн батлаад байгаа аж. Түүнчлэн сонгуулийн программ хангамж болон саналын хуудасны загвар боловсруулах, хэвлэлтэд хяналт тавих, санал хураалтын үр дүнг дамжуулах, серверийг бэлтгэх, техникийн үйлчилгээ хийх ажлууд хийгдэж эхэлжээ. …
-
16 May
Шинэ Яармаг хорооллын ундны усны төслийн явцтай танилцана
Яармагт баригдах Шинэ Яармаг хорооллын ундны усны төслийн явцтай нийслэлийн удирдлагууд өнөөдөр 14:00 цагт танилцана. Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Буяндалай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал хорооллын ундны усны төслийн явц ямар байгаатай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудтай саналаа хуваалцах юм. Хан-Уул дүүрэгт орших Яармаг гэр хорооллын замын урд хэсэгт байрлах 970 га газарт “ Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл