Нийгэм

August, 2023

  • 22 August

    Монполимет Групп Хөгжлийн банкны зээлээ төлж дуусгалаа

    Монполимет Групп Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлж дууслаа. Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20 хувьд буюу зээл олгосон үеүдийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг зээл авснаас 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дуусгав. Зээлийн эргэн төлөлтийг зээл авсан …

  • 22 August

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт 161 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.408, мөрдөн байцаалтын 2260 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 42, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, …

  • 22 August

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

          Малчид, иргэд, аялагчидын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны наймдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу …

  • 21 August

    УГТЭ: Эмч нарын багийн эхний ээлж Завхан, Говь-Алтайд 9 хоног ажиллана

    Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байгаа. Улсын гуравдугаар төв эмнэлгийн  эмч нарын баг өнгөрсөн бямба гариг /2023-08-19/-т Завхан аймгийг зорьсон. Орон нутагт …

  • 21 August

    П.Сайнзориг:Үндэсний их баяр наадамд барилдсан НЭГ бөхөөс допинг илэрсэн

    Үндэсний бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “32 бөх шинжилгээ өгснөөс нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенц болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэрийг зарлах боломжгүй. Допинг илэрсэн бөхөд бид мэдэгдэнэ. Өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой …

  • 21 August

    Л.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, төлөвлөлтгүй орон сууц хүлээн авч байгаагийн цаана авлига байгаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний  уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, оролцогчид саналаа хэлэв. “Кинг Таур” хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр:Сууц өмчлөгчдийн холбоонуудыг хөрөнгийн менежментийн компани болгож өөрчилмөөр байна. Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчилмөөр байна. СӨХ-нууд хүний нөөцийн хомсдолд орсон байна. “Хангарьд” СӨХ-ны дарга н.Жаргал:Яармагийн Арцатын аманд улсын сургууль, …

  • 21 August

    Орон сууцны хороолол хооронд байрлах нийтийн эзэмшил газрын ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах шаардлагатай

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг. Өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын …

  • 21 August

    Хөвсгөл нуурт живсэн зургаан нэгж техник хэрэгслийг татан гаргаж, 34,7 тн бохирдлыг аюулгүй болголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх газар  дээр нь ажиллаж, татан гаргах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад баяр хүргэж, …

  • 21 August

    Б.Энх-Оюун: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж байна. Кинг таур хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-үүдийг сонсож байгаад баяртай байна. Хангарьд СӨХ-ны дарга н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль цэцэрлэг алга. Орон сууцнууд …

  • 21 August

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны наймдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо …

  • 18 August

    Д.Эрдэнэбилэгийг хилээр орж ирсэн даруйд цагдан хорьж, барьцаанд үлдээсэн гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор боллоо

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. …

  • 18 August

    Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын авто замыг хааж, хучилт хийнэ

    Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас 20-ны 20:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, …

  • 18 August

    Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилнө

    Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр /2023.08.18/ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр боллоо. Энэ ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагын 1200 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажлаар эхлүүлж байна. …

  • 18 August

    Г.Сарантуяа:Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна

    Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр“Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жил 1.1 хэмээр дулаарсан. Харин Монгол орны хувьд сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарсан байгаа. Тэр дундаа Улаанбаатар хотынх 3.3 хэмээр дулаарсан үзүүлэлттэй байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт болоод манай оронд ч гамшигт үзэгдлийн давтамж, тэр дундаа үер …

  • 18 August

    Үерийн онц эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2900 өрхийг нүүлгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2023.08.18/архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.  Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн төрлийн үерийн эрсдэлтэй бүсэд 28,843 өрх амьдарч байна. Үүнд: Голын үерт өртөх суурьшлын бүс 8 Шар усны үерт өртөх суурьшлын …