Нийгэм

August, 2023

  • 16 August

    Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн …

  • 16 August

    Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд 63,6 тэрбумын татвар төлжээ

    Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын татвар төлөлтийн байдлыг сүүлийн 3 …

  • 16 August

    Н.Сугар:Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байна

    Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ …

  • 16 August

    Б.Мөнхцацрал: Дэлхийн 37 улс электрон тамхи худалдаалахыг хориглосон

    Манай улс 2021 онд 721ш, 91230кг, 2022 онд 296ш 72567.72кг,  давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. Бид энэ удаа электрон тамхины орц найрлага болон олон улс болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар мэдээлэл авахаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа. -Электрон тамхины талаар товч ойлголт өгөөч, хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон …

  • 16 August

    Б.Цасанчимэг: Улаанбаатарт өнөөдөр 14:00 цагийн орчимд аадар бороо орох төлөвтэй байна

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Б.Цасанчимэгээс тодрууллаа. -Улаанбаатар хотод бороо орно гэсэн мэдээлэл гарсан. Ойролцоогоор хэдэн цагийн үед хэр хэмжээний бороо орох төлөвтэй байна вэ? -Наймдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт бороо орж эхэлсэн. Урьд …

  • 16 August

    Ц.Бат-Энх: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 870 гаруй тамирчин өрсөлдөнө

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах гэж буй. Наадмын зохион байгуулалтын талаар “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо” ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энхээс тодрууллаа. -“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд нийт хэдэн улсаас, хэчнээн тамирчин оролцож байгаа вэ? -Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. …

  • 16 August

    “Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын уулзвараас “Бишрэлт” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 22:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан …

  • 15 August

    Бэлгийн замаар дамжих халдварт өвчин үргүйдэлд хүргэдэг

    Монголын Урологи-Андрологийн холбоо, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төв, Солонгос улсын Урологи-Андрологийн нийгэмлэгтэй хамтран өнөөдөр Бэлгийн замаар дамжих халдварын I форумыг зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Урологи-Андрологийн холбооны тэргүүн, УНТЭ-ийн Бөөрний мэс заслын клиникийн зөвлөх, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, Солонгос улсын Урологи-Андрологийн нийгэмлэгийн тэргүүн И Сын Жү нар үг хэлэв. БНСУ-ын Сөүл медикал центерийн эмч Чой Сын Гвон “Солонгос дахь …

  • 15 August

    Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байгаа судалгаа гарчээ

    Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гадаадад төгссөн монгол эрдэмтэдтэй хамтран боловсруулжээ. Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй …

  • 15 August

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явахын эсрэг 5 нийт 150 хэрэгт яллах …

  • 15 August

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 840 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 140 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 106 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг …

  • 15 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчидын анхааралд: Өнөөдөр, өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны наймдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим …

  • 14 August

    “CerviCare AI” умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны системийг орон нутгийн эмнэлгүүдэд танилцуулав

    “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг  Бүгд найрамдах Солонгос Улсын эрүүл мэндийн технологи хөгжүүлэгч, тэргүүлэгч компани болох “NTL Health Care” компанийн “CerviCare AI” Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн оношилгооны системийг энэ сарын 9-ны өдрөөс эхлэн эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. “CerviCare AI” оношилгооны систем нь 5 секундэд умайн хүзүүний хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношилж үйлчлүүлэгчдийн цаг …

  • 14 August

    “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 176 зээлдэгч хамрагдаад байна

    Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ. Одоогоор 13 аймагт “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулаад байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хурлын үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар …

  • 14 August

    “Сүмбэр цамхаг” компани үерт өртсөн өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй ээжид иж бүрэн тавилгатай гэр олголоо

    Наймдугаар сарын 5-ны өдөр их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд  уруйн үерт автсан. Үерийн улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Тэгвэл “Сүмбэр цамхаг” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон …