Нийгэм

July, 2022

  • 28 July

    Б.Үүр-Цайх: Ван Игийн айлчлал монголд илүү үр өгөөжтэй, эдийн засагт таатай байдлыг бий болгоно

    Эдийн засгийн ухааны доктор, олон улс судлаач Баярсайханы Үүр-Цайхтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ирэх сарын сүүлээр Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлал хийх гэж байна. Ямар учиртай айлчлал болох гэж байгаа талаар танд мэдээлэл байна уу? -Албан ёсны хөтөлбөр гараагүй байна. Ямартай ч манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ирэх сарын сүүлээр айлчлахаар төлөвлөж байгаа …

  • 28 July

    Байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах чиглэлээр ажиллаж байна

    Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж Байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Үүнээс улсын тусгай хамгаалалттай сүлжээнд орон тооны болон гэрээт 470 гаруй байгаль хамгаалагч ажилладаг. Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгаалалын зэрэг олон асуудлуудыг эргэн харах, судлах, шийдвэрлэх …

  • 28 July

    Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн …

  • 28 July

    Их эзэн Чингис хааны эш хөргийг Сүхбаатар аймгийн Засаг даргад гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үедээ Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав. Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Хүний гавьяат эмч цолоор: “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан; Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор: Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын …

  • 28 July

    Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт өнөөдрийн тооцооллоор 92,3 хувьтай байна

    Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдарч байна. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин энэ зуны туршид зохион байгуулалт хийж ажиллан Хувийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт 1709 Түрээсийн цэцэрлэгт 420 Худалдан авах цэцэрлэгт 600 Цомцог гэр төслийн хүрээнд 600 Монгол гэр цэцэрлэгт 300 Бүлэг нэмэх байдлаар 40 хүүхдийг нэмж авахаар болсон байна. Ингэснээр одоогийн байдлаар …

  • 28 July

    Дундговь аймагт их хэмжээний жонш олборлож, эргэлтэд оруулан мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлэн шалгаж байна

    Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийв. Энэ үеэр нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж …

  • 28 July

    Өнөөдөр вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

    Дэлхий дахинд вируст гепатитын халдварын тархалт өндөр байдаг бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья” …

  • 28 July

    Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

    Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол …

  • 28 July

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын …

  • 27 July

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ. …

  • 27 July

    Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар татаж авна

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэх, түр хугацаанд авто тээврээр тээвэрлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ЗТХЯ, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “УБТЗ” ХНН, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан байна. Энэ …

  • 27 July

    Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хил үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Улмаар энэ оны долдугаар сард тус компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний …

  • 27 July

    Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах төсөл дүүргүүдэд хэрэгжиж байна

    Засвар хийж өнгө нэмэхийн сацуу дулааны алдагдал бууруулах төсөл хэрэгжиж буй зарим сургууль цэцэрлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө очиж, засварын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдох боломжгүй сургууль цэцэрлэгүүд бий. Тиймээс газрын гүний дулаанаар хэрэгцээг хангах, дулааны алдагдлыг бууруулах төслийг зарим …

  • 27 July

    Хан-Уул дүүргийн 5-6 байршилд цэцэрлэгийн хүртээмж муу байна

    Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг 250 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 18 мянга орчим хүүхэдтэй. Энэ онд зарим хороог хувааснаар 25 хороотой болжээ. Тус дүүрэгт одоогийн байдлаар хамгийн олон буюу 23 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэж, 2600 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240м2 талбай бүхий түрээсийн байртай …

  • 27 July

    Монгол Японы эмнэлэг дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна

    Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ. Хүсэлтэд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлэх гэж байна. Харин ажлын хэсэг ажиллах үеэр …