“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт тус төслийн талбайд өнөөдөр ажиллалаа. Анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч тодорхой шалтгааны улмаас түр саатжээ. Улмаар 2013 …
Нийгэм
August, 2022
-
8 August
“Garuda Canti Dharma-II” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн амжилттай оролцлоо
Бүгд Найрамдах Индонез Улсын Богор хотод байрлах “Индонезийн Үндэсний Батлан хамгаалах хүчний Энхийг сахиулах сургалтын төв”-д энэ оны 7 дугаар сарын 12-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Garuda Canti Dharma-II” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим бүрэлдэхүүн амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Бүс нутгийн орнуудын цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны …
-
8 August
Г.Занданшатар: Түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргаж, хөгжүүлэх нь чухал
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар (2022.08.05) Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллалаа. УИХ-ын даргатай хамт Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн нутагт орших Харбухын голын хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших Харбухын балгас туурьтай танилцсан. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолын дагуу “Улс, аймаг, нийслэлийн …
-
8 August
Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнруй нар өнөөдөр “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий …
-
8 August
АТГ:Зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
-
8 August
Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна
Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний зам хуучирч муудсан тул засаж, шинэчлэх ажлыг уржигдар буюу наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлээд байна. Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон тул хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетонон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарсны улмаас иргэд зорчих боломжгүй …
-
8 August
Б.Батцэцэг:Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр /2022.08.08/албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв. Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын …
-
8 August
Ван И: Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай дэмжихээ дахин нотолсонд талархал илэрхийлж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.07/ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ. Албан ёсны айлчлал өнөөдөр /2022.08.08/ үргэлжилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Төрийн ордонд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Төрийн …
-
8 August
Б.Мэндсайхан: Ашиглагдахгүй байгаа дэд бүтцийг өргөжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхантай ярилцлаа. – Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоолоор Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрыг байгуулсан. Энэ хүрээнд та бүхнийг нийслэл орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. Ажлаа эхэлсэн үү? …
-
5 August
Монгол улсад төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярын хурал боллоо
Монгол улсад төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 84 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баяр энэ өдрүүдэд тохиож байна.Өнөөдөр баярын хурал Улаанбаатар төмөр замын “Ган зам палас” төвд боллоо. Уг арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК, “Болд төмөр Ерөө …
-
5 August
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм. САЛБАР …
-
5 August
Н.Баярмөнх: 12 сарын 1-н гэхэд 40000 хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна
Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох алба хэлтэс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хуралдаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, холбогдох яам, мэргэжлийн байгууллагад уламжлах талаар санал солилцлоо. Судалгаанаас үзэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүртгэлтэй 35277 хүүхэд амьдардаг. Үүнээс 2021-2022 оны хичээлийн шинэ жилд Баянзүрх дүүргийн 28979 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байдаг. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн шинэ …
-
5 August
22 жил үүрэг гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарч байгаа жолооч гал унтраах автомашиндаа хүндэтгэл үзүүллээ
Гавьяаны амралтандаа гарч байгаа гал унтраах автомашины жолооч олон жил хамт үүрэг гүйцэтгэсэн автомашиндаа хүндэтгэл үзүүлж байгаа гэрэл зураг ЦАХИМ сүлжээнд түгссэн нь олны анхаарлыг татсан билээ. Энэ зургийн эзэн бол Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Анхбаяр юм. Тэрбээр эх орон, ард түмний төлөө 22 жил үүргээ …
-
5 August
Ш.Сүүндалай: Сүү шиг цагаан сэтгэлтэй, далай шиг баян явахыг билэгдэж миний нэрийг өгсөн гэж ярьдаг
Монголчууд бид хамгийн ховор нандин, нэн чухал зүйлийн тухай ярихдаа “өдрийн од шиг” хэмээн зүйрлэдэг билээ. Тэгвэл энэ удаа бид Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдаасаа өвөрмөц, содон нэртэй алба хаагчдаа онцлон танилцуулж байна. Ахлагч Ш.Сүүндалай нь Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангид ажилладаг юм. …
-
5 August
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болж байна
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ жилийн нөхөрсөг тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл