Нийгэм

September, 2025

  • 12 September

    Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

    Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2  хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулна. Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох: 6 сартайгаас 5 хүртэлх насны …

  • 11 September

    Ч.Батзаан: Онц ноцтой гэмт хэрэг илрүүлээд өөрөө яллагдахдаа тулж буй жишээ надаар дуусаг

    Дорноговь сумын Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчиндсэн онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн атлаа өдгөө тухайн ялтны гүтгэлгээр хуулийн хариуцлага хүлээхдээ тулаад байгаа мөрдөгч Ч.Батзаанаас тодруулга авлаа. – Танд энэ өдрийн мэнд хүргэе? – Баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. – Бид цахим орчинд байршсан таны ярилцлагыг харлаа л даа, Та бидэнд энэ талаараа тодорхой ярьж болох уу? …

  • 11 September

    С.Амарсайхан:Уул уурхайн салбарын үр өгөөжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэ шатанд гаргана

    “Mining Week & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, бүсчилсэн хөгжлийн бодлого, уул уурхайн салбарын шинэ чиг хандлагын талаар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ уул уурхайн салбарын ил тод, хариуцлагатай, олон талт оролцоонд тулгуурласан хөгжил нь зөвхөн салбарын хүрээнд бус, улс орны …

  • 11 September

    Дорнод аймгаас ирсэн иргэд ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягаас байрны ордероо “нэхэв”

    ​Байрны ордероо авч чадахгүй хоёр жил хохирч яваа иргэд Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорин ирж ТЭЦ-IV дарга Ү.Төмөрхуягт хандан шаардлага хүргүүлэхээ илэрхийллээ. Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөөнд төр засгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар цэцэг өргөсөн. Үүний дараа тус хөшөөний дэргэд Дорнод аймгаас Улаанбаатар …

  • 10 September

    Г.Отгонтамир:Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

    Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын …

  • 9 September

    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нартай уулзлаа. Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 23-ны хуралдаанаар Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, …

  • 9 September

    А.Амартүвшин: Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна

    Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг. Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд …

  • 9 September

    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.09.08) газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдын санал хүсэлтийг сонслоо. Тэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо эрдэс премикс” компани орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх үйлдвэр байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг …

  • 8 September

    Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна

    Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна. Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж …

  • 8 September

    Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна

    НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас …

  • 8 September

    Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

    Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн …

  • 8 September

    “Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно

    Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс …

  • 3 September

    Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа

    Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан.  Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, Моринсувд, Нутгийн буян, Монкон болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарлаа. Эдгээр таван компани 5000 орчим айлын орон сууц барина. Тодруулбал, Багц 3.1 …

  • 3 September

    Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм …

  • 2 September

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга нар, УОК-ын холбогдох мэргэжилтнүүд,  хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун 5 аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл …