Нийгэм

February, 2025

  • 12 February

    “Үнэртэй усанд дурлагсдын (Өвөөгийн) клуб”: Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ

    Фейсбүүк дахь “Үнэртэй Усанд Дурлагсдын (Өвөөгийн) клуб” группээс санаачлан “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн цус бэлэглэх аяныг хайрын баярын өдрийг тохиолдуулан хоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тэдний санаачилгыг “Beauty Success Mongolia” дэлгүүрийн хамт олон дэмжин энэ өдөр цусаа бэлэглэсэн доноруудад сүрчигний дээж бэлэглэх …

  • 12 February

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүрч ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байна гэдгийг тэмдэглээд, Монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. …

  • 11 February

    E-Mongolia хиймэл оюунаар бүтээгдсэн сүлд дуутай боллоо

    Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia нь шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хийж, 2024 оны 5-р сарын 7-нд “Иргэнээ хамгаалдаг” уриатай E-Mongolia 4.0 хувилбараа хиймэл оюунд суурилан танилцуулсан. Тэгвэл тус системийг хөгжүүлэгч залуус хиймэл оюун ухааны боломжийг ашиглан өөрсдийн бүтээсэн сүлд дуутай болж, технологийн шинэ шатанд гарч буйгаа илэрхийлж байна.   Энэхүү хиймэл оюунаар зохиосон сүлд дуу нь системийн шинэлэг байдал, …

  • 11 February

    “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо. Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо. Энэ стратеги …

  • 11 February

    Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулах ажил, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явц болон үер, ус ихээр тогтдог байршлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд  НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо …

  • 10 February

    Барилгын компаниуд: Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын ордны барилга барьсан компаниудад НӨАТ оногдуулдаггүй байх ёстой

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ард иргэддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ  “2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Татварын Ерөнхий …

  • 8 February

    “AI Medi Mongolia” байгууллага “Sebbin” брэндийн “Хөхний имплант”-ийг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлэв

    “AI Medi Mongolia” эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага өнөөдөр /2025.02.08/ “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Монголын Нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “ТОД МӨР-III” эрдэм шинжилгээний хурлын үеэр Франц улсын “Sebbin” брэндийн “ХӨХНИЙ ИМПЛАНТ”-ийг Монгол улсад нэвтрүүлснээ албан ёсоор зарлалаа. “Sebbin” брэндийн Азийн бүсийн борлуулалт хариуцсан маркетингийн менежер Жан Жина Франц улсын “Sebbin” …

  • 7 February

    “Түмэн тэмээний баяр-2025”: 86 настай ахмадын гэрийн оосор бүч, тэмээний эд хэрэглэл борлуулалт сайтай байлаа

     Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр 2025”-д таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж, малчид худалдаа үйлчилгээгээ гаргалаа. Малчид ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулж 78,2 сая төгрөгийн орлого олсон бол уламжлалт гар урлалынхан 30 гаруй сая төгрөг, хоол үйлдвэрлэгчид 139 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Мөн сийлбэрч, уран хатгамалчид 30 гаруй нэр …

  • 7 February

    О.Алтангэрэл: Хохирогчдын мэдээлэлд дурдсан зарим мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй, үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байна

    Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэрэг, хэргийн мэдээлэлтэй холбоотойгоор  Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт хүний амь нас хохирсонд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан. Ангийнхаа үлгэр жишээ бахархал болсон сайн байлдагч байгаа юм. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.  Энэхүү эмгэнэлт хэрэгтэй …

  • 6 February

    “Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль зохион байгуулна

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Итали улсын …

  • 6 February

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа. Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ. Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын …

  • 5 February

    ЗГ: Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаанд Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа. 2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. …

  • 5 February

    Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл …

  • 5 February

    Н.Энхбат:Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-дөө хавдрын химийн эмчилгээ хийдэг болсон

    Өмнөговь аймгийн хэмжээнд одоогийн байдлаар хавдар өвчнөөр 608 хүн оношлогдоод байна. Орон нутгийн төсвөөр БОЭТ-д хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээг хийх боломжийг бүрдүүлснээр 2024 онд давхардсан тоогоор 136 удаагийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Цаашлаад “Бай” эмчилгээг хийх боломжийг энэ онд орон нутгийн төсвөөр шийдвэрлэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах юм. Хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүс сэтгэл зүй, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл …

  • 5 February

    Монгол генерал НҮБ-ын медаль гардууллаа

      Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNFICYP” ажиллагааны цэргийн хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат өөрийн хүчний харьяанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй Аргентин, Чили, Бразил Улсын энхийг сахиулагчдад талархал дэвшүүлж, НҮБ-ын медаль гардуулж өгчээ.    Нэг жилийн хугацаанд хайртай бүхнээсээ хол байж, үүргээ л хамгийн шилдгээрээ гүйцэтгэхийг хичээж, түүнд нь хариу болж ирсэн НҮБ-ын медаль дэлхийн орнуудын энхийг сахиулагч …