Нийгэм

June, 2026

  • 9 June

    Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.06.09) Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч 160 гаруй малчин өрхийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж энэ …

  • 9 June

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна

    Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн /2026.06.09/ хуралдаанаараа Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул баталлаа. Байнгын хороо Монголбанкны Тэргүүн …

  • 9 June

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт газар тариалан болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй өнөөдөр /2026.06.09/ нээлттэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр хүнсний үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын үндэс бөгөөд хүнс үйлдвэрлэгчид бол жинхэнэ эх орончид гэдгийг УИХ-ын дарга онцлов. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, эрсдэл, тэвчээрийг өндрөөр үнэлдэгээ тэрбээр тодотгоод, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, …

  • 9 June

    Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна

    Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдөр Төрийн ордны “Их Засаг” танхимд зохион байгуулах гэж байна. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн санаачлан, өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн ажлын тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар …

  • 9 June

    Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна

    Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт 29,920 ам метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур болон гадна тохижилт бүхий …

  • 9 June

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар “ЕКС групп” компанийн төлөөлөл танилцуулга хийж, манай улсад эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо. “ЕКС групп” компани нь төслийн зураг төсөл боловсруулахаас эхлээд ашиглалтад өгөх хүртэлх бүх шатны ажлыг гүйцэтгэдэг бөгөөд инженерийн дэд бүтэц, …

  • 9 June

    БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн гомдлын дагуу газрын маргааны асуудлыг шийдвэрлэхээр Натур орчимд ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт ихтэй, шигүү тул газрын маргаантай барилгын ажлыг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар олголттой холбоотой стандартуудыг зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хяналт …

  • 9 June

    “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

    Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 гаруй км урт шугам сүлжээгээр дамжуулан нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгжид үйлчилж байна. Гэвч тус сүлжээний 58 хувь нь 30-60 жилийн насжилттай болсон. Мөн 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дууссан нь инженерийн дэд бүтцийг шинэчлэх шаардлага тулгарсныг харуулж байгаа юм. Иймд “Хөрсний ус, …

  • 9 June

    ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2026.06.08/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хорооны гишүүн О.Алтангэрэл гишүүн, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, А.Ариунзаяа, С.Бямбацогт, Т.Доржханд, Б.Найдалаа,  Н.Учрал, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, А.Ганбаатар, …

  • 8 June

    Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

    “Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцон, салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав. Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, удирдах боломж бүрдэж буйг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. “Хэрэглэгчийн хяналт хамгийн шударга, хамгийн их хүч. Хэрэглэгчийг үйлдвэрлэгч болгох цахим шилжилт эхлүүлж байна. Энэ бол бодлогын эргэлт, салбарын цахим шилжилт юм” …

  • 8 June

    УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.08/ Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент …

  • 8 June

    Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

    Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нар нарын …

  • 8 June

    Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын ус, дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо, авто зам, замын хөдөлгөөн, үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар 2026 оны төлөвлөгөөт засварын ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, чиглэл болголоо. Тодруулбал, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж, төлөвлөгөөт засварыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, …

  • 8 June

    “UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ

    Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг технологи, инновацад суурилсан шинэлэг шийдлээр шийдвэрлэх зорилготой “UB Hackathon 2026” тэмцээн өнөөдөр “Менторын өдөр”-өөр эхэллээ. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт есөн баг оролцож байна. Оролцогчид Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг судлан, дэвшилтэт технологи, инновацад суурилсан бодит шийдлүүдийг …

  • 8 June

    “Youth for Water Festival” арга хэмжээг зохион байгууллаа

    Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, JCI Progress салбар байгууллагын CleanUP төслийн санаачилгын хүрээнд НЗДТГ хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Youth for Water Festival” арга хэмжээг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр боловсрол, танин мэдэхүй, хөгжөөнт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, усны үнэ цэн, байгаль хамгааллын ач холбогдлыг хүүхэд, залуучууд, гэр бүлүүдэд таниуллаа. Тодруулбал, байгалийн …