УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна. Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга …
Нийгэм
March, 2021
-
15 March
Р.Чингис: Улбар шар түвшинд шилжсэнээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 85 хувь нь ажиллаж байна
Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан шар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэл цар тахлын голомт болж, гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд аваачлаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ажиллаж байна вэ? …
-
15 March
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 145 иргэн эх орондоо ирнэ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ, Мьянмар, Өмнөд Судан, Ардчилсан Конго, Тайландаас 145 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 114 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 24 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа …
-
15 March
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч ажилчдын хоолны асуудалд онцгой анхаарахыг үүрэг болгов
Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 2021 оны 3 дугаар сарын 13 өдөр Баянзүрх дүүргийн вакцинжуулалтын зарим цэгт ажиллаж буй эмч ажилчдад өгсөн өдрийн хоол муу, мөн эмч нар өнгөрсөн саруудад ажилласан илүү цагаа аваагүй гэх гомдол гарсан билээ. Ковид-19 өвчний эсрэг авч буй удаа дараагийн арга хэмжээнд орж ажилласан өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн …
-
15 March
ОБЕГ:Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Алба хаагчид 579 хүнийг эсэн мэнд олсон бол 17:00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Салхи шуурганы …
-
15 March
Багш, ажилтнуудын 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна
Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52,2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна.
-
15 March
Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг хүслээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Нийтийн сонсгол зохион байгуулах талаар /2021.03.15/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлаас “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон …
-
15 March
ОБЕГ:Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна
Энэ сарын 13, 14 ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна. Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, …
-
15 March
Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн болон улс хоорондын тээврийн жолооч Монгол Улсын виз авахдаа анхаарах зүйлс
Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн, эсвэл улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарт уригч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь зохих ангиллын “визийн зөвшөөрөл”-ийг Гадаадын иргэн, харьяатын газарт урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл гарсны үндсэн дээр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас тухайн гадаадын иргэн нь “орох” зориулалтын виз авсан байна. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын …
-
15 March
Иргэд байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 12-14-ний өдрийн хооронд иргэдээс нийт 607 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.07 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны …
-
15 March
Фото:“Ододтой бүжиглэе” шоунд оролцож буй эрхмүүд
Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ. Тэгвэл шоуны эхний дугаар өчигдөр /2021.03.14/ үзэгчдийн хүртээл боллоо. BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн зохиогдсоор нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд …
-
15 March
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цар тархлын үед авч хэрэгжүүлсэн сайн туршлагаа олон улсад хуваалцлаа
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ковид-19 цар тахлын үе дэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг” сэдэвт олон улсын цахим хурлыг зохион байгуулж байна. Энэхүү цахим хурлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаа хэрэглэгчийн салбарт ажилладаг бусад орны байгууллагууд болон Монгол улсад хамтарч ажилладаг байгууллага, аж ахуй …
-
15 March
Д.Сумъяабазар: Нийтийн тээврээр аль болох зорчихгүй байхыг иргэддээ зөвлөе
Коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авсан иргэдийн тоо хоногт 100 гаруйгаар нэмэгдэж байна.Иймд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ням гарагийн орой хийсэн мэдээллийнхээ үеэр иргэдэд хандан дараах зөвлөмж өгсөн билээ. Тэрбээр, Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдварын тархалт газар авсан. Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гэр болон ажлын орчиндоо ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол …
-
15 March
Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 иргэнийг эсэн мэнд оллоо
Гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд …
-
15 March
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг 2021 оны гуравдугаар сарын 17-ны 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл