Нийгэм

March, 2021

  • 15 March

    Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 иргэнийг эсэн мэнд оллоо

    Гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10  гаруй аймгийн 46 суманд …

  • 15 March

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг 2021 оны гуравдугаар сарын 17-ны  09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож …

  • 15 March

    СКАЙТел группийн ажилчид ковид-19 ийн эсрэг вакцинд хамрагдлаа

    Харилцаа холбооны салбарын тэргүүлэгчдийн нэг СКАЙтел групп нь цар тахлын энэ үед эрсдэлээс хамгаалан ажилтнуудаа  вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Вакцинжуулалтад тус группийн үндсэн болон гэрээт ажилтнууд хамрагдаж эхний тунгаа халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахисан орчинд хийлгэсэн байна. Ийнхүү борлуулалт үйлчилгээний ажилтнууд вакцинжуулалтад хамрагдсанаар иргэд, хэрэглэгчид СКАЙтел группийн салбараар айх аюулгүй үйлчлүүлэх боломж нэмэгдэж байна.  СКАЙтел групп нь цар тахлын  хүнд үед ч  хэрэглэгчдийнхээ харилцаа холбоо, сүлжээг …

  • 15 March

    ОБЕГ:Цасан болон шороон шуурганы улмаас 6 иргэн нас барсан

     Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа. Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10  гаруй аймгийн 46 суманд …

  • 15 March

    Ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна

    Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, …

  • 15 March

    Б.Бямбадорж: АстраЗенека вакцины давтан тун дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ

    Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. …

  • 15 March

    Хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч зорчиж болно

    Улсын онцгой комиссын 8-р хуралдаан 03 дугаар сарын 13-ны өдөр болж, улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан. Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 15-ны 06:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын …

  • 15 March

    Өнөөдрөөс үйл ажиллагааг нь хязгаарласан салбарууд

    Улсын Онцгой комиссын хуралдаанаар нийслэл хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн. Ингэснээр өнөөдрөөс буюу 15-наас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаад байна. Үүнд, Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээнАялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалтБаар /Диско, кароаке/Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдааЦахим болон …

  • 14 March

    С.Энхболд: Ирэх долоо хоногоос 50-64 насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна

    УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ. Ирэх долоо хоногоос 50-аас дээш насны 185 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Эхний ээлжид эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдаа хамруулсан. Мөн хариу …

  • 14 March

    Даваа гаригаас нийслэлд замын хөдөлгөөнийг 23.00-06.00 цаг хүртэл хязгаарлана

    УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим …

  • 14 March

    ​УОК: Даваа гаригаас улбар шар түвшин рүү шилжиж, 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

    УОК-ын ээлжит хурал /2021 оны гуравдугаар сарын 13/ өчигдөр болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиуллаа. Ингэснээр зарим …

  • 13 March

    Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатав

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр өнөөдөр 19:25 цагт Тэнүүн-Огоо ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлд үйлчилгээ үзүүлж байсан автобус шатсан аж. Автобус шатаж байна гэсэн дуудлагын мөрөөр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, аюулгүй болгожээ. Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • 13 March

    Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоногоор хязгаарлав

    Төрийн ордонд  УОК хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа.  Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хол хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоногоор хязгаарлахаар шийдвэрлэлээ. Эрсдэлийн түвшинг дөрөв ангилж үзсэн бөгөөд хоёрдугаар түвшин буюу шар түвшинд байсан. Үүнийг нэгээр ахиулж улбар шар түвшин рүү шилжиж байна. Ингэснээр тодорхой үйл ажиллагаануудыг ирэх даваа гаригаас эхлээд 14 хоногийн …

  • 13 March

    Монголбанк мэдэгдэл гаргалаа

    Төв банкнаас криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхааруулж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан.  ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг …

  • 13 March

    ХЭҮК Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллана

    ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, МХХ-ын Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзаж, харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, зарим эрх, эрх чөлөөний асуудлаар хуульчдыг …