Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна. Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн …
Нийгэм
April, 2020
-
27 April
“Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор 2020 оны хаврын тариалалт эхэллээ
Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг …
-
27 April
Гал түймэр унтраах, аврах ангийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлнэ. Гал түймэр унтраах, аврах анги нь нэгдүгээр зэрэглэлийнх бөгөөд нийт гурван блокоос бүрдэнэ. Мөн аврагч нарт зориулсан орон сууцыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тус барилгын ажлыг эхлүүлж, хүлээлгэн өгөхөөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр …
-
27 April
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана
Улсын онцгой комисс өнөөдөр 12:00 цагт хуралдахаар товложээ. Өнөөдрийн хурлаар 0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон, олон улсын нислэг, галт тэрэг, хилийн боомтууд зэрэг дээрх хөл хорио тогтоогоод байсан газруудын хөл хориог сунгах эсэхийг ярилцах ажээ. Цар тахлын улмаас дээрх газруудад 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл карантин тогтоогоод байгаа юм. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html
-
27 April
Тусгай нислэгээр БНСУ-д оршин суугаа иргэдийг авчирна
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна. Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 2020 оны тавдугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцоор нутаг буцах иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэсэн жагсаалтыг/2020.04.26/ ЭСЯ-нд ирүүллээ. Консулын хэлтэс уг жагсаалтыг Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт даруй хүргүүлсэн. МИАТ-аас тухайн иргэнтэй утсаар нь холбогдож суудал бичиж, тийзийг баталгаажуулна. Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө …
-
27 April
Нийслэлийн 224 байршилд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Нийслэлд хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд 2020 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн ногоон бүс орчимд ийнхүү хөдөлгөөнт эргүүл хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт өнжмөл өвсний гал …
-
25 April
Москвад сурдаг оюутнаас Covid19 халдвар илэрснээр 37 дахь тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байна. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 28 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д ОХУ-аас ирж тусгаарлагдсан 14 хүнээс давтан шинжилгээ хийхэд 13-т нь илрээгүй. Нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ …
-
25 April
УОК-т Улсын тусгай хамгаалалтын газраас 10 сая төгрөгийг гардуулан өглөө
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаад дэмжлэг үзүүлж БОАЖЯ-ны харьяа байгууллагууд Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тус яамны харьяа Улсын тусгай хамгаалалтын газрын ажилтан, алба хаагчид 10.416.446 төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө. Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ. …
-
25 April
Ш.Анхмаа: Тавдугаар сарын 15-ны дотор төслийг гүйцэтгэх хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг буурлах төслийн хүрээнд 55 дугаар тусгай сургууль, 63 дугаар цэцэрлэгийн их засварын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төслийн удирдагчтай цаашдын ажлуудын талаар санал солилцлоо. 55 дугаар сургуулийн засварын ажлыг “Грэйт майнинг” ХХК, 63 дугаар цэцэрлэгийн …
-
24 April
1072 хувьцааны дансаа нээлгээд Mi Note8 гар утас хожоорой
Брокер, дилер, андерайтерийн үйлчилгээгээрээ арвин туршлагатай “Бумбат Алтай ҮЦК” ХХК шинээр бүртгүүлж буй харилцагч үйлчлүүлэгчиддээ зориулан дараах бэлгийг задалж байна. Хэрвээ та 1072 хувьцааны дансаа нээлгэж амжаагүй бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Дансаа нээлгээд Mi Note8 гар утас хожих боломж танд байна. Та азтан болохын тулд доорх 4 үйлчилгээнээс аль нэгийг сонгон дансаа нээлгэсэн байхад болно. БУМБАТ АЛТАЙ ҮЦК …
-
24 April
Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа
Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14:26 цагт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги …
-
24 April
МҮОНРТ-ийн 2019 оны үйл ажиллагааны хураангуй тайлан
Олон нийтийн радио, телвизийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүйлд заасны дагуу 2019 онд МҮОНРТ-ээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хураангуй тайланг олон нийтэд толилуулж байна. http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html
-
24 April
Теле хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зарим сургуулиуд цахим сургалтыг зохион байгуулж байна
Дэлхий даяар тархаад байгаа Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бүх боловсролын шатны байгууллагуудад хөл хорио тогтоож, оюутан сурагчид теле хичээлд хамрагдаж буй. Ерөнхий боловсролын сурагчид зайнаас хичээллэж байгаа энэ үед бүх сурагчид теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй, хичээлийн хоцрогдолд орох эрсдэл тулгараад байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийн үед сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа сургалт, багш -эцэг эхчүүдийн харилцаа холбоо, …
-
24 April
НОБГ:Соёмботой ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html
-
24 April
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 27-нд нээнэ
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл