НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 19-ний Ням гарагт 18:40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын …
Нийгэм
January, 2020
-
8 January
Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.01.08/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Товч мэдээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийг хариуцах охин компани байгуулна. Охин компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхээр боллоо. Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болгов. Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих …
-
8 January
Автобусны камераар жолооч нарыг хянаж, ТОРГУУЛЬ ногдуулна
Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор …
-
8 January
С.Баясгалан: 2050 он гэхэд аялал жуулчлал, уул уурхайн экспортын орлого тэнцэнэ
Монгол Улсын Хөгжлийн гурван тулгуурын нэг аялал жуулчлалын салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй ажил, төслүүдийн зорилго, үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа. -Аялал жуулчлалыг хөгжлийн нэг тулгуураар нэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд олж авсан алдаа болон сургамж юу байв? -Хэдийгээр аялал жуулчлал 1990 оноос л өнөөгийн дүр төрхөө олж, хөгжиж буй салбар ч 2018 оны байдлаар …
-
7 January
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материал
Хувь хүний орлогын албан татварын 2019 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ сарын 1-нээс авч эхэлсэн ба 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 2019 оны тайлан хүлээн авч байгаа учир үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эрхийн гэрчилгээ нь 2019 онд болон түүнээс өмнө бүртгэгдсэн татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх ба 2006 онд батлагдсан хуулийн дагуу …
-
7 January
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, …
-
6 January
Автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа. Мөн зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн …
-
6 January
Найрамдал цогцолбор хоёрдугаар улирлын захиалгаа авч эхэллээ
Засгийн газрын хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гарсантай холбогдуулан 42 жилийн түүхтэй хүүхдийн “гүрэнт улс” болох Найрамдал цогцолбор 2-р улирлын нэмэлт захиалгаа авч эхэллээ. 2-Р УЛИРЛЫН НЭМЭЛТ ЗАХИАЛГА 3-р ээлж : 2020 оны 01-р сарын 09 -12 –ныхооронд 3 хоног – 97,250 ₮ 4-р ээлж : 2020 оны 01-р сарын 13 – 18-ны хооронд 5 хоног -155,250₮ Насны ангилал …
-
6 January
1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжаа энэ сараас эхэлж төлнө үү. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл …
-
6 January
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хангай, …
-
3 January
Мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур цөөрөм битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч гол мөрний нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн нуурын толио болон голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг тооцож, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна. Иймд Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто …
-
3 January
Агаарын бохирдлыг бууруулах ажилд МХГ-ын 500 албан хаагч ажиллаж байна
Монгол улсын Засгийн газрын түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 500-аад албан хаагч 5 чиглэлээр хяналт шалгалтын обьектуудад хуваарилагдан ажиллаж байгаа юм байна. 1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан шуурхай штаб нийслэл, дүүргүүдэд байрлаж, албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар …
-
3 January
Зүүн хойд Азийн залуучуудын форумыг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улсын NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, NEAR холбооны Хэрэг эрхлэх газрын Олон …
-
3 January
Бригадын генерал Ж.Бямбасүрэн ХХЕГ-ын даргын үүрэгт ажлаа хүлээж авлаа
Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Харин түүний оронд бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ. Тэрбээр 2019 оны 12 дугаар сарын 30-нд үүрэгт ажилдаа орсон байна. Ж.Бямбасүрэн нь Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны …
-
3 January
ГССҮТ-ийн эрчимт эмчилгээ болон хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ
ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийгдэж дууслаа. Тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр /2020.01.03/ ГССҮТ-д болж өндөрлөсөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус тасгуудад иж бүрэн засвар хийснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдаж, дуу чимээнээс тусгаарлагдан, бие даасан зохион байгуулалттай болсон байна. Мөн яаралтай тусламжийн төв нь зуун хувь цахимжиж, нэг эмч, нэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл