Нийгэм

May, 2019

  • 11 May

    Хотын захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “тэмдэглэдэг” Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр …

  • 11 May

    Шахмал түлш нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана

    Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтлан төрөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн Нийслэлчүүд өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Тиймээс энэ хэрэглээг багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх …

  • 11 May

    Б.Дарьханд: Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш

    Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиодог. Энэхүү өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодох, хүн бүрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалдаг билээ. Уг өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор анх 1998 онд АНУ-д …

  • 11 May

    С.Баярцогтын оффшор дансны хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал …

  • 11 May

    Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын …

  • 10 May

    Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  “Сайн багш-Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын …

  • 10 May

    Үндэсний их баяр наадмыг Г.Цоггэрэл найруулна

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо. Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний  400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос …

  • 10 May

    С.Амарсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

    Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар” паласт “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон …

  • 10 May

    НИТХ-ын төлөөлөгчид Жаргалант тосгонд мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд мод тарина. Улаанбаатар хот орчмын ногоон бүсийг нэмэгдүүлж, …

  • 10 May

    “Сургуулийн орчиндоо мод тарьцгаая-2019” үйл ажиллагааны нээлт боллоо

    Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг  Ерөнхий боловсролын …

  • 10 May

    Япон Улсын Кобе их сургуулийн профессор, судлаачид гэр хорооллын дахин төлөвлөлтийн судалгаа хийнэ 

    Нэгдүгээр сарын 23-ны өдөр Япон улсын Кобе Их Сургуулийн харьяа Эдийн засгийн сургуулийн судалгааны баг болон  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллагдлаа. Япон улсын Кобе Их Сургуулийн судалгааны баг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар …

  • 10 May

    “Бяцхан мисс” хүүхдийн байгууллагын охид Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэж очжээ

    БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд соёл, урлагийн томоохон наадам болох “LBM Awards” зохион байгуулагдсан билээ. Тус наадмын “Luxury Brand Kids Model Awards” төрөлд “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид амжилттай оролцжээ. “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид тэмцээндээ оролцсоны дараагаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Э. Маргад-Эрдэнэ хүүг очиж эргэн, эмчилгээнд нь хандив …

  • 10 May

    АТГ-ын шинэ удирдлага ажлаа 33 их наядын эздийг хайхаас эхлэх үү?

    АТГ-ын дарга асан  Х.Энхжаргалын Засгийн газар гадаадаас олон бонд босгож, бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн гэсэн үг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг сандаргаж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд “33 их наядын эргүүлэн төлүүл” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд АТГ-ын даргын мэдэгдлийг нотлоод, УИХ 2015 оны наймдугаар сарын 7-нд ээлжит бус чуулган зарлаад долоохон зүйлтэй …

  • 10 May

    Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Үлэмж органик” ХХК, “Апу дэйри” ХХК-ны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэрэгжүүлэх арга зам хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл  тулгамдаж буй асуудлаа  ХХААХҮ-ийн сайдад уламжлав. “Тэсо” Корпорацийн ерөнхий менежер А. Цагаанхүү “Үйлдвэрлэгчдэд гадаадаас авч байгаа …

  • 10 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1, 2, 8, 23-р хороо Доржийн 13/5, 13/6, 13/7, 16-р байрууд, ШУТИС-КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд, Сургуулийн задгай, Улаанхуарангийн 9, 20, Улиастайн 3Б, Задгай, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 6, 22, 25, 30, …