Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Зөв амьдрах ухаан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа болон менежер Г.Амарсайхан нарыг хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Хотын Захирагчийн хамт нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд байлцав. “Зөв Амьдрах Ухаан” ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах …
Нийгэм
December, 2019
-
18 December
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2019 оны 12 дугаар сарын 18-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигмдол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 хэм, …
-
17 December
Төв талбайд тавьсан хаалтын талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас тайлбар өглөө
Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө. Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс …
-
17 December
“Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон “Daewoo Bus Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С, тус компанийн Монгол дахь төлөөлөгч З.Бердаулет нар байлцав. “Daewoo …
-
17 December
М.Цэвэлмаа санаачилсан эрүүл мэндийн төслөө “Дэлхийн мисс”-ийн санхүүжилтээр эх орондоо хэрэгжүүлнэ
“Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгаран Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Тэрбээр 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge (Group-4) ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинаци топ 6-д багтсан бөгөөд монголын язгуур урлагийн гурван том төлөөлөл болох морин хуур, хөөмий, бие биелгээг дэлхийн тайзан …
-
17 December
Б.Амархүүд оноосон ялыг хүчингүй болгож, батлан даалтад гаргалаа
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдөр хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр …
-
17 December
Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон офицерууд эх оронч үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх лекцийг уншиж эхэллээ
Улсын хэмжээн дэх ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран шинэ оны босгон дээр буюу 2019 оны 12 дугаар сарын 16-аас эхлүүллээ. Эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн 109 сургуулийн сурагчдад Монгол Улс, монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний …
-
17 December
“Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөн боллоо
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга, нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар болон дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтсийн …
-
17 December
“Пушиан Биоэнержи” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр БНХАУ-ын “Пушиан Биоэнержи” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Пушиан Биоэнержи” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо, нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтаар нийслэлийн Налайх дүүрэгт хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх 50 …
-
17 December
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. 2019 оны 12 дугаар сарын 17-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, …
-
16 December
Байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аппликейшнийг ЕБС-ийн сурагчдад танилцууллаа
Хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой ухаалаг гар утсанд суурилсан Ногоон паспорт аппликейшний нээлтийг Ногоон паспорт эзэмшигч сурагчдад зориулан зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн, аймгийн 150 орчим сурагч хүрэлцэн ирсэн бөгөөд сугалаагаар “Фаро” сургалтын төвд суралцах эрхийн бичгээр хоёр азтан , Найрамдал ОУ-ын зусланд амрах эрхийн азтанаар нэг сурагчийг тодруулан мөн 2019 …
-
16 December
НЭМГ: Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэн, хүндрэл ихсэж байна
Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн зөвлөгөө өгөх утас”-ыг нээсэн. Мөн “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа ба бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүндрэл ихэсэж байгаатай холбогдуулан НЭМГ–ын даргын 2019 оны А/490 дүгээр тушаалын дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс …
-
16 December
Нийгмийн энтрепренершип хөтөлбөрийн үндэсний аварга шалгаруулах арга хэмжээ боллоо
Нийгмийн энтрепренершип хөтөлбөрт 15-34 насны нийт 30 залуус оролцсон байна. Тэд гурван сарын хугацаанд тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан өөрийн нийгэм болон байгаль орчинд ээлтэй бизнес санаагаа боловсруулжээ. Тус хөтөлбөрийн үндэсний аваргыг шалгаруулах арга хэмжээ 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Үндэсний аваргад нийт гурван баг шалгарсан байна. Багууд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Залуучуудын Ко:Лаб төслийн ‘Springboard’ хөтөлбөрт хамрагдах аж. Залуучуудын Ко:Лаб төсөл …
-
16 December
Б.Отгонболд: Нийслэлийнхээ иргэдийг аюулгүй ундны усаар хангахыг хичээдэг
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлах ахлагч Б.Отгонболдтой ярилцлаа. -Дотоодын цэргийн 805 дугаар анги нь нийслэлчүүдийн ундны усыг хамгаалдаг үүрэгтэй юм байна? -Манай 805 дугаар анги дангаараа Улаанбаатар хотын 1,5 сая хүний ундны усны аюулгүй байдлыг ханган ажилладаг онцлогтой. Их хариуцлагатай, нэр төртэй ажил. Бидэнд албан үүргээ гүйцэтгэх үедээ мэргэжлийн албаа гаргах …
-
16 December
СБД-ийн 10 дугаар хороонд шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо буюу “100 айлд” шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 13-ний өдөр боллоо. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэгт дүүргээс зөөлөн эдлэл, хивс зэрэг дотоод тохижилтод хөрөнгө оруулжээ. СБД-ийн 10, 11, 12 дугаар хорооны 360 гаруй хүүхэд тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм. Цэцэрлэгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл