Нийгэм

May, 2019

  • 7 May

    Б.Ганбат “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарлаа

    MҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг, МУЗН-тэй хамтран “Энэрэнгүй үйлстнүүдээ алдаршуулъя” аяныг улсын хэмжээнд энэ оны 03 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгууллаа. Тус аяны хүрээнд шалгаруулсан шилдэг найман энэрэнгүй үйлстний нэгээр НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын жолооч, холбоочин, ахлах ахлагч Б.Ганбат шалгарлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдож …

  • 7 May

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шүуурна. …

  • 6 May

    ЗӨВ ТУСГАЛ : Хайрлагдсан хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөх нь бага байдаг

    ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг болохыг хүүхдийн сэтгэл зүйч нар …

  • 6 May

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэлэлцэв

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга М.Эрдэнэжаргал танилцуулав. Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан ажлын хэсэг боловсруулсан байна. …

  • 6 May

    Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ

    Хуульч Д.Отгонбат  өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар …

  • 6 May

    Таван сартай хүүхдээ орцны гадна хаясан эцэг, эхийг эрэн сурвалжилж байна

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд орцны буланд таван сартай охиноо орхиод явсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны байрны гадна 4-5 сартай байж болзошгүй охин хүүхдийг орхиж явсан хэрэг гарсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Цагдаагийн байгууллагад 5-сарын 4-ны 21:00 цагт Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт дэвсгэрт 4-5 …

  • 6 May

    Ш.Алтантуяагийн шүүх хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга оролцоно

    Одоогоос 15 жилийн өмнө Малайз улсад Ш.Алтантуяагийн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгтнүүдийн шүүх хурал өнөөдөр Куала Лумпурт болно. Энэхүү шүүх хуралд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх оролцохоор болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа “Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилж явууллаа. Бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт УБ-аас …

  • 6 May

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 06-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-17:00 цагт: 23, 28-р хороо Сургуулийн 4, Хужирбулангийн 1-6, 8, 11-15, 18, 19, 20, 37, 41, 43, 57, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 22, Задгайн гудамжууд, Бага сургууль, Цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор; ⏱11:00-15:00 цагт: 2, 27-р хороо Сэлбийн …

  • 6 May

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …

  • 4 May

    “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбарыг Орхон аймагт байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос Орхон аймагт “Мянган мөрдөстөн” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа буй ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулах юм. Төр-нийгмийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн …

  • 4 May

    “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна

    Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг  энэ сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо.  Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ. Мөн энэ үеэр “Монгол …

  • 4 May

    Хүүхдүүд хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, архидалтгүй нийгмийг мөрөөдөж байна

    Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль “Хүүхэд хөгжлийн төв”–тэй боллоо. Сурагчдад эерэг сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжиж дэвших, бие биедээ хандах хандлага, харилцааны соёл, нийгэмд оролцох байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ. Энэхүү төв нь сурагчдад чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, сургалт нөлөөллийн олон талт үйл ажиллагаануудыг явуулахад тохиромжтой орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог …

  • 4 May

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. 2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар  баруун хойноос  секундэд 6-11 метр, …

  • 3 May

    “Хараат бус сэтгүүл зүй-2019” форум боллоо

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран жил бүр уламжлал болгон “Хараат бус сэтгүүл зүй” форум зохион байгуулдаг билээ. Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан энэ удаагийн форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл оролцсон юм. “Хараат бус сэтгүүл зүй-2019” форумд Гадаад харилцааны …

  • 3 May

    Ж.Дамдинцэрэнтэй холбогдолтой шаардлагыг НИТХ-д хүргүүлжээ 

    Нийслэлийн соёл, урлагийн газрын зарим харьяа байгууллагуудын дарга нар түр хороо байгуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус түр хорооноос Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах тухай Хотын даргад хүргүүлсэн шаардлагаа хэлэлцэн шийдвэрлүүлэхээр НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд ханджээ. Хотын даргад хүргүүлсэн …