Нийгэм

October, 2018

  • 16 October

    Замын зорчих хэсэг, явган хүний зам дээр худалдаа эрхлэхийг зогсооно

    Тээврийн цагдаагийн албанаас замын зорчих хэсэг, явган хүний зам, тайлбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /нүүр, мод худалдах, түргэн үйлчилгээний цэг байрлуулах, дугуй засвар зэрэг/ замын байгууламжыг эвдэж сүйтгэх, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж эхлээд байна. Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт хэрэгжилтийг хангуулах, гудамж …

  • 16 October

    Цагдаагийн алба хаагчийн үхэлд Х.Бат-Ялалт буруутай юу

    Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амь насаа алдсан харамсалтай мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Үүний шалтгааныг тодруулах зорилгоор болсон үйл явдлаас сийрүүлье. Булган аймгийн Гурван булаг сумын харъяат иргэн 20 орчим тооны адуугаа хулгайд алдан эрэл сурал болох явцдаа Орхон сумын нутагт иргэн Д.Доржийн амьдарч байсан газрын урдаас адуугаа олсон боловч цөөн тооны адуу нь алга …

  • 16 October

    Орон нутгийн замд ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн гэмтжээ

    Аравдугаар сарын 15-ны өдөр буюу өчигдөр 17:47 цагт Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд T.Allex маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Б-н амь нас хохирч, зорчигч 27-35 насны гурван хүн, нэг хүүхэд гэмтжээ. Мөн оройн 20:00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар T.Landcruiser-100 маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай …

  • 16 October

    Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг Майхан толгой орчмоос баривчилжээ

      Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, цагдаагийн албан хаагчийн биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг …

  • 16 October

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. 2018 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн …

  • 15 October

    Дэлхийн цагаан таягтны өдөр хараагүй иргэдэд кофешоп ажиллуулах эрхээр бэлэг барилаа

    Дэлхийн цагаан тагтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо 40 жилийн ойтойгоо золгож байна. Ойн арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. БСШУСЯ харааны бэрхшээлтэй …

  • 15 October

    “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн байгууллагуудыг шагналаа

    НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргалын санаачлагаар, БСШУЯ, НБГ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны удирдах ажилтны II зөвлөгөөн   энэ сарын 12-ны  өдөр  Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Учрал, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, тэргүүлэгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын тэргүүлэгч Н.Бат-Сүмбэрэл, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг болон Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, …

  • 15 October

    Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”

    Бидний дунд элбэг тохиолддог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусын гаралтай суулгат халдварууд, балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна. Бага насны хүүхдүүдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болдог суулгат халдварын өвчин нь мөн бохир гараар дамждаг. Иргэд гараа дан ганц усаар угаах нь хангалтгүй бөгөөд …

  • 15 October

    Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

    Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр дугаарын хязгаарлалтад хамрагдах нутаг дэвсгэр хумигдаж юм. Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна. Зуны бүсчлэлээр энэ зам хязгаарлалтад ордог байсан. Мөн 7 буудлын арын цагдаагийн постоос 32-ын тойрог хүртэл, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй. Өвлийн бүсчлэлд …

  • 15 October

    “Улаанбаатар дулааны сүлжээ”-ийн захирлыг саатууллаа

    Авлигатай тэмцэх газраас өчигдөр Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Мөн хахууль өгсөн хүнийг нь ч саатуулсан аж. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Дашрамд мэдээлэхэд, өнгөрөгч долоо хоногт “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр …

  • 15 October

    Ирэх сараас 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

    Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тодруулбал, иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд таван жилийн хугацаатай шинээр авч байгаа юм. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна. Тус хуулийн 17.3-д “Дипломат, албан гадаад …

  • 15 October

    Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа гарсан байна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх юм байна. Нийслэлийн сурагчид, Нэгдүгээр улирлын амралт -Бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног; Хоёрдугаар улирлын амралт – …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, …

  • 13 October

    Даваа гаригаас төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхэлнэ

    Ирэх даваа гариг буюу аравдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагт эхлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргалаа.Тус захирамжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл мөрдөнө. Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.

  • 13 October

    Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явахад бэлэн болжээ

    Ерөнхий  сайдын дэмжлэгтэй, Засгийн газраас санхүүжүүлж, монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болжээ. 2-3 цаг цэнэглээд 180-200 км зам туулах энэхүү автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болголоо. “Монгол машин” ХХК-ийн захирал Д.Жаргалсайхан“Тэр хэмжээний автобус …