Нийгэм

October, 2018

  • 11 October

    Олон улсын охидын өдрөөр 600 охид чууллаа

    Олон Улсын Охидын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”,  “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм. Үйл ажиллагааг нээж ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ …

  • 11 October

    “Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны …

  • 11 October

    Хар тамхи зарж, борлуулсан этгээдийг хайж байна

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан  хэрэг үйлдсэн этгээдийг хайж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байна. Ц.Баяраа гэгч нь бусадтай бүлэглэн 2017 оны долдугаар сарын 29-нөөс 30-нд …

  • 11 October

    МЭХ-ны Тавдугаар чуулган оролцогчдынхоо эрхийг ноцтой зөрчжээ

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өнөөдөр UB Palace-т эхэллээ. “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны V-р чуулганд нийслэл болоод 21 аймгаас нийтдээ 3000 эмэгтэйчүүд оролцож байна. Чуулганаар 94 жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар олноороо бий болж буй явдалд анхаарал хандуулах, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ажиллахад гол анхаарлаа хандуулах …

  • 11 October

    Зочид буудалд хүний амь насыг хөнөөж зугтаасан этгээдийг илрүүлжээ

    Баянгол дүүргийн 12 дугаар хороонд  үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд аравдугаар сарын 5-ны өдөр хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэрэг гарчээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран хяналт шалгалт хийж байх хугацаандаа шуурхай шалгаж илрүүлжээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  • 11 October

    ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ. Тухайлбал: -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга -Оюуны өмчийн газрын даргын дарга -Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга -Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга -Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, -Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, -Нийгмийн эрүүл мэндийн …

  • 11 October

     БНСУ-ын иргэн 5,000 ам.доллар бүхий цүнхээ гээсэн байжээ

    ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн байсан бөгөөд цүнхэнд 5,230 ам.доллар, бичиг баримтын хамт байжээ. Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 …

  • 11 October

    Т.Баярхүү:Хээл хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчилж ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуультай 

    Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав. -Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан  хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү. -Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй байна. Харин сургуулийн захирал хахууль авсан …

  • 11 October

    Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын  байдлаар  Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг  13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт  64 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 43130,5 га ой, 41637 га хээр, нийт 84767 га талбай түймэрт өртжээ. Дээрх түймрийг Онцгой байдлын байгууллагаас 1270 гаруй  алба хаагч, 100 орчим …

  • 11 October

    Сувилагчдийг анх удаа резидент сургагч багшаар бэлтгэлээ

    Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах”  төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эмнэлзүйн (резидент) сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд 17 удаа сургалт зохион байгуулж, 393 эмчийг хамруулсан байна. Үүнээс …

  • 11 October

    Шүүх Р.Ганзоригийг цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ

    “Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих …

  • 10 October

    Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна

    Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм. Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин …

  • 10 October

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын эзнийг тодруулна

    Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг …

  • 10 October

    Хөшигийн хөндийн нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, …

  • 10 October

    С.Эрдэнэ дэлхийн эдийн засгийг захирах гэнэ

    Долларын ханшийн савлагаа, шатахууны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляци хөөрөгдөж, эдийн засгийн зарчмаар томоохон хөдөлгөөн мэдрэгдэж байна. Харин үүнийг эрх баригчдын эдийн засаг руу чиглүүлж буй бодлоготой холбон тайлбарлаж, улс төр хийх нь манайхны хувьд бол гаршсан үзүүлбэр. Сөрөг хүчний зүгээс энэ нийтлэг жишгээр асуудалд хандаж, АН ын дарга С.Эрдэнэ шатахууны үнийг буулгахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авч, улс төрийн дараагийн нүүдлээ хийхэд бэлдэж байгаагаа …