Нийгэм

October, 2018

  • 9 October

    Хүн амины хэрэгт холбоотой этгээдийг хайж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02.00-04.00 цагийн орчимд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу уг зураг дээрх этгээдийг хайж байгаа юм. Иймд …

  • 9 October

    Эрээнд Монгол ээж хүүгээ барьцаанд үлдээжээ

    Эрээн хотод Монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн байна. Холбогдох байгууллагууд ээжийг нь хайсаар олж тогтоожээ. Ингээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тав гаруй сая төгрөг өгч хүүг Монголд авчирсан байна. Хүүгээ барьцаалсан ээж нь гэр бүлээсээ салсан, архины хамааралтай нэгэн аж.  ГБХЗХГ-ын мэдэгдсэнээр Эрээн хотод дахин нэг Монгол хүү байгаа аж.  Хүү …

  • 9 October

    Насанд хүрээгүй хүүхэд “бохь, сэтгүүл авах уу” гэж анхаарлыг нь сарниулан хулгай хийдэг байжээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Энэ талаар НЦГ-ын хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батцэнгэл “Гадаад иргэдийн, жуулчдын гар утас, эд зүйлийг хулгайлдаг М нарын дөрвөн этгээд тогтоогтоод шалгагдаж байна. Дээрх этгээдүүд өмнө …

  • 9 October

    Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд таван жилийн ял оноолоо

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс тэднийг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд …

  • 9 October

    Төв банк дурсгалын зоосны цахим хуудсаа танилцууллаа

    Монголбанкны дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий coin.mongolbank.mn цахим хуудаст худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны тухай мэдээллээс гадна тус банкны зөвшөөрөлтэйгээр олон улсын зах зээлд худалдаалж буй сэдэвчилсэн цуврал зоосны талаар холбогдох түүх, танин мэдэхүйн мэдээллийг агуулжээ. Түүнчлэн дурсгалын зоос худалдаж авах зааварчилгааг оруулсан байна. Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд …

  • 9 October

    Бизнес эрхлэгчдийн фестиваль “Их хотын хямдрал” нэрийн дор болно

    Бизнес эрхлэгчид нэг дор цугларан хэрэглэгч-үйлчлүүлэгч нартаа ойр байж худалдаа-үйлчилгээ үзүүлдэг арга хэмжээний нэг болох “Бизнес фестиваль”-ийг МҮХАҮТ 2000 оноос хоёр жил тутамд уламжлал болгон зохиож ирсэн юм. Энэ удаагийн бизнес фестивалийг Нийслэл хотын 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018” нэрийн дор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран МҮХАҮТ-аас ирэх бямба гаригт буюу аравдугаар сарын 13-нд …

  • 9 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: 10-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим …

  • 8 October

    Б.Баярсайхан: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг баталсан

    Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм.Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга“Та бүхний ирүүлсэн тайлантай танилцлаа. Тайлангаас тодруулах зүйлсээ …

  • 8 October

    Автобусаар үнэгүй зорчдог иргэдийн тоо цөөрсөн ч компаниудад олгодог мөнгөн дүн нэмэгджээ

    “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөн үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат зөвлөгөөний үеэр нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 945 автобус нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Гэвч чиглэлийн маршрут бодит орчинд төдийлөн нийцэхгүй байгааг зөвлөгөөнд оролцож буй иргэд шүүмжлэв. Мөн үйлчилгээний салбарын соёл эрс дордсоныг ч хэллээ. Тиймээс орчин нөхцөл, үйлчилгээний чанар, стандартыг шаардлагатай байгааг онцлов. …

  • 8 October

    Автобусны техникийн хяналтын үзлэгт анхаарал хандуулах хэрэгтэй гэв

    Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байгаа “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнд оролцож буй иргэд хөдөлгөөний ачааллыг бууруулахад  ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэг саналаа хэлж, болохгүй байгаа асуудлыг шүүмжлэв. Нийслэлийн төсвийн хөрөнгөөс их хэмжээний санхүүжилт авдаг хэрнээ нийслэлийн Тээврийн газар парк шинэчлэлт хийхгүй байна хэмээн шүүмжлэв. Тухайлбал, Үйлчилгээнд явж буй автобуснуудын олонх нь “утаа хаядаг”, зарим нь …

  • 8 October

    Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг ногоогоор давсыг орлуулан хэрэглэж байна

    “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжид гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар цувралаар танилцуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг энэ сарын 5-ны өдөр  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, хоолны давсны агууламжаа бууруулсан байдал, давсны хэрэглээ, сөрөг нөлөөллийн талаар хийсэн сургалт, сурталчилгааны ажил, түүний үр дүнтэй танилцлаа. Эрүүл зөв, хооллолт бол …

  • 8 October

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр +Хүүхэд хөгжил, хамгааллын 6,4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өгсөн юм. Тэрээр хэлэхдээ “Манай салбар бол энэ жил маш ачаалалтай ажиллаж, олон ажлыг амжуулсан жил байсан. Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга …

  • 8 October

    Шатахууны үнийн асуудлаар Өргөдлийн байнгын хороо хуралдана

    Шатахууны үнийн асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдана. Тус байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу бензин, дизелийн түлшний үнэ болон бусад холбогдох асуудлаар албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг энэ сарын 10-ны өдрийн 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд болно.

  • 8 October

    “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөн эхэллээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлийн ИТХ-аас “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд”  зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, иргэд оролцож байна. Зөвлөгөөнийг нээж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы зөвлөх С.Энхтөр Улаанбаатар хотын авто замд хөдөлгөөнд …

  • 8 October

    “Төр хурах-цэцээ гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа

    Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилготой “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж хүлээн авлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. Тохижилтын ажлын хүлээн авах ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, харьяа агентлаг, хэлтсийн дарга нар оролцлоо. 2016 онд “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн …