Эдийн засаг

August, 2016

  • 26 August

    Бондын эрэлд

    Ирэх оны нэгдүгээр сард Монгол Улс “Чингис бонд”-ын мөнгийг эргэн төлж эхэлнэ. Олон улсын санхүүгийн зах зээлээс 2013 оны нэгдүгээр сард босгосон энэ мөнгөний хүүнд монголчууд өдөрт 274 сая төгрөг төлж ирсэн. Тиймдээ ч өнгөрсөн 3.5 жилийн турш олны анхааралд байсаар ирсэн бондын мөнгө ашгаа олох төслүүдэд зарцуулагдсан уу, эндээс мөнгө зээлсэн аж ахуйн нэгжүүдэд зээлээ эргэн төлөх санхүүгийн чадвар …

  • 26 August

    Б.Пүрэвдорж: Гурван сарын дараа доллар авах чадвартай хүн үлдэхгүй

    УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы хуралдаанаар нийтдээ 23 асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг тодрууллаа. -Төсөвт дарам учруулсан 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас авч буй хэмнэлтийн бодлогыг та дэмжиж байна уу? –Засгийн газрын оруулж ирсэн мөрийн хөтөлбөр болоод төсвийн тодотголыг дэмжихгүй байна. Ээлжит бус чуулганд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн эдгээр …

  • 24 August

    Эдийн засагчид STAND BY-ийг дэмжлээ

    Монголын шилдэг эдийн засагчид өчигдөр цуглаж эдийн засгийн хүндрэл түүнээс гарах гарц, шийдлийн асуудлаар хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн хүндрэлээс олон улсын байгууллагуудын тусламжтай гарч болох тухай доктор Ч. Хашчулуун илтгэл тавилаа. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас ОУВС-гийн өгдөг зээлд хамрагдах нь эдийн засгийг сэргээх нэг арга гэж үзэж байна. ОУВС бүх дүрэм журмаа 2011 …

  • 24 August

    Монголбанк 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ

    Монголбанк өчигдөр  337 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.8 сая юанийг нийлүүллээ. Мөн своп, форвард арилжаа хийгдлээ. Банкууд 26.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 8.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн “своп” хэлцлээр 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын “своп” хэлцлээр 1.4 сая ам.долларыг худалдан авсан талаар Монголбанкны валют арилжааны албаас мэдээллээ.

  • 24 August

    Приус-уудын татварыг нэмнэ

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд багтаж байгаагийн дотор “hybrid” автомашинаас авах онцгой албан татварыг нэмэгдүүлэх талаар тусгажээ. Тиймээс бидний сайн мэдэх “рrius” автомашинуудаас авах татвар өсөх юм. Ингэснээр импортоор орж ирж буй “hybrid” буюу “prius” автомашинуудаас авдаггүй байсан онцгой албан татварыг авч эхлэх …

  • 24 August

    Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож, Оюутны 70 мянгыг нийтээр нь зогсооно

    Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ. Уг хуулийг дагалдан Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиуд ч өөрчлөгдөх болоод байна. Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын иргэн бүртэй холбоотой өөрчлөлтүүд орохоор болоод байна. Энэ оныг дуустал бүсээ чангалах болсон онцлох өөрчлөлтийг нэрлэж байна. 1. …

  • 24 August

    Авлигаас салгах шинэ хүчин

    Ардчилсан оронд төр, засгийн эрх мэдлийг бүх нийтийн сонгуулиар зөвхөн улс төрийн нам нэртэй байгууллуудад, тодорхой хугацаагаар олгодог. Ардчилсан засаглал нь төгс сайн биш боловч, туршиж үзсэн бусад бүх хэлбэрээс хамгийн өгөөжтэй нь гэж ярьдаг. Ардчилсан орны эдийн засаг нь зах зээлийн харилцаанд суурилж байж л ард иргэд нь харьцангуй баян, хангалуун амьдардаг. Тийм ч учраас монголчууд 1990-ээд оноос ардчилал, …

  • 23 August

    Төвийг сахисан байр суурь эдийн засгийн ашиг сонирхолд нийцэхгүй

    БЭЭЖИН. /GlobalTimes/. Монгол Улс энэ сард эдийн засгийн асуудлуудыг онцолж байна. Тус улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн мягмар гарагт телевизээр мэдэгдэл хийхдээ “бид цалин тэтгэвэр тавих болон засгийн газрын харьяа байгууллагуудын урсгал зардлыг санхүүжүүлэх мөнгөгүй болж болзошгүй нөхцөл байдалтай тулгарч байна” гэсэн юм. Үнэндээ бол, Монголд эдийн засгийн хямрал нүүрлэсээр ирсэн. Нүүрс болон бусад ашигт малтмалын экспортоос хараат Төв Азийн бусад улсын эдийн …

  • 23 August

    Эх оронч банкны системээ устгая

    500 төгрөгний гүйлгээ хийхэд шимтгэл нь 2000 төгрөг. Тиймээ та зөв уншсан, сонссон. Бид ийм л арилжааны банкны супер системд амьдарч байна. Анх “bank of china” орж ирнэ гэхэд Монголчууд бид айж байлаа. Эх оронч сэтгэхүй үгүйсгэж байлаа. Одоо бол гадаадын банк хурдан орж ирээсэй хятад, орос, солонгос, япон нь хамаа алга. Манай арилжааны банкууд МАН, АН-ын гишүүнчлэлтэй гар хөл, …

  • 23 August

    2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар …

  • 23 August

    Эдийн засгийн хүндрэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагчид хэлэлцүүлэг хийж эхэллээ

    Өнөөдөр эдийн засагчид болон эдийн засгийн ухаанаар дагнасан эрдэмтэд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц шийдэл сэдэвт хэлэлцүүлэгийг хийхээр болжээ. Хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд 09.30 минутаас эхэлсэн байгаа аж. Эдийн засаг элгээрээ хэвтэж, ямар ч сэхэл авахгүй хэмжээнд хүрсэн, мөн төсвийн алдагдал 2,1 их наядад хүрсэн энэ цаг үед ямар арга хэмжээ авах, төсвийн хүндрэлээс цаашид яаж гарах уу, …

  • 23 August

    Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-” болгож буурууллаа

    Эдийн засгийн сорилтыг давж дунд хугацаанд тогтворжуулах хэд, хэдэн шийдвэрийн дараа олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл “B” байсныг “B-” болгож буурууллаа. Өнгөрсөн долоо хоногт Монголын арилжааны банкуудын эрсдэлийн түвшинг өсгөөд байсан тус байгууллага урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ “Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбон …

  • 23 August

    Монголын эдийн засгийн хүндрэл, даван туулах гарц…

    Эдийн засаг хүндрэлтэй байгаа талаар Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар дараалан мэдээлэл хийсэн. Тодруулбал, Монгол Улс ирэх сард төрийн албан хаагчдын цалинг тавихад маш хүнд байна, “Сайн хөтөлбөр”-үүдийг бүгдийг нь зогсооно, валютын нөөц дууссан, Төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэдгийг олон нийтэд зарласан. Эдгээр мэдэгдлүүдтэй зэрэгцээд Монголбанк бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад …

  • 23 August

    Манай улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахад дэлхийн банк хамтран ажиллана гэв

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Жэймс Андерсон “Тогтвортой, хүртээмжит өсөлтийн төлөөх эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэх арга хэмжээнүүд” зөвлөмжийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл,  бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж …

  • 22 August

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банк, ОУСК-ийн суурин төлөөлөгчидтэй уулзав

    Монгол Улсын Гадаад харицааны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, тус банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен, төслийн удирдагч Д.Жигжидмаа болон үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир нарыг хүлээн авч уулзав. Сайд Ц. Мөнх-Оргил шинэ Засгийн газрын бүтэц, чиг үүрэг болон макро эдийн засгийн байдлыг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Засгийн …